Япон улсын тухай сонирхолтой баримтууд

Япон бол үзэсгэлэнтэй, гайхалтай орон юм. Тэдний түүх соёл, хүмүүсийн сэтгэлгээ зэргүүд нь нэг л содон, давтагдашгүй байдаг. Гэвч хүмүүс тухайн орны талаар төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тиймээс та бүхэндээ зориулан Япон орны талаар сонирхолтой мэдээ мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу.

Япон улсын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япончууд адууны түүхий махыг иддэг

Японд адууны түүхий тэр дундаа бүр хүйтэн махыг ихэд таашаан иддэг ажээ. Тэд үүнийгээ "басаши" (basashi) хэмээн нэрлэдэг. Ихэвчлэн алдартай ресторануудаар худалдаалдаг тул гудамж, дурын хоолны газраас олно гэж үгүй. Энэхүү содон хоол нь эрүүл мэндэд өндөр ач тустай учир хүмүүс түгээмэл иддэг байна. Японд түүхий мах нь болсон махаар хийсэн хоолноос илүү өндөр үнээр зарагддаг. Адууны маханд агуулагдах протен, линолийн хүчил, бага калори зэргүүд нь хүний биед өндөр ач тустай учраас тэд ийнхүү өргөнөөр хэрэглэдэг ажээ. Магадгүй Япончууд хоол, амьдралын эрүүл хэвшил зэргээсээ үүдэн ийнхүү урт удаан эрүүл залуу оршдог болов уу.Тэдний дундаж наслалт эрэгтэй 80 нас, эмэгтэй 90 нас байдаг гэнэ. Түүний нууц нь адууны мах аж.

Япончууд адууны түүхий махыг иддэг

2 Жилд дунджаар 1500 газар хөдлөлт болдог

Япон орон нь үзэсгэлэнтэй байгальтай, сайхан орон хэдий ч амьдрахад маш эрсдэлтэй орнуудын нэг юм. Гэмт хэргийн түвшингээрээ бус байгалийн гамшиг, газар хөдлөлтөөрөө тэр шүү дээ. Японд жилд дунджаар 1500 орчим газар хөдлөлт болдог талаар статистик судалгааны газраас ирүүлсэн байна. Үүний улмаас жилд мянга орчим хүний амь нас эрсдэж, хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх гарз хохирол учирдаг ажээ. Гарз хохиролоороо тэргүүлэх газар хөдлөлтийн жишээ нь 2011 онд болсон 9 балын хүчтэй газар хөдлөлт юм. Тус газар хөдлөлтийг “Тохоку” хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн аймшигтай газар хөдлөлт болсон юм.

Жилд дунджаар 1500 газар хөдлөлт болдог

3 Автомат машинууд хүчээ авсан

Япончууд зоосны машин буюу автомат машинуудыг өргөнөөр хэрэглэдэг. Ойролцоогоор 5520 өөр төрлийн автомат үйлчилгээний машин байдаг бөгөөд тэдгээр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг үнэхээр их хөнгөвчлөн, цаг завыг нь хэмнэдэг байна. Энэ машинуудаас шарсан төмс, чихэр, ундаа, зэргүүд түгээмэл гардаг. Түүнчлэн хүний санаанд оромгүй этгээд зүйлүүдийг ч мөн гаргадаг автомат машинууд байх ажээ. Өндөг, будаа, баглаа цэцэг, ариун цэврийн цаас, бэлгэвч, шүхэр, амьд загас, охидын хэрэглэсэн дотоож, насанд хүрэгчдийн сэтгүүл гэх мэт... Таны төсөөлөлд байдаг бүхэн түүнээс гарч ирнэ гэж мэдээрэй.

Автомат машинууд хүчээ авсан

4 Хоолоо дугаргаж, сорж идэх нь хүндэтгэлтэй зүйлс

Бид хэн нэгэн хүн хажууд хоолоо дугарган сорж идэхэд, түүнийг ямар бүдүүлэг юм бэ? Заваарсан юм гэхчилэн янз бүрээр л хэлдэг шүү дээ. Харин Японд үүний эсрэг "хууль" үйлчилдэг. Тэд хоолоо заавал дугаргаж, хүчтэй сорж идэх ёстой бөгөөд ингэснээр тухайн хоолыг үнэхээр амттай байгаа санааг илэрхийлж байдаг гэнэ. Чимээгүй идэх нь тухайн хүний хоолыг амтгүй, төдийлөн таашаахгүй байгаа хэмээх сэтгэгдлийг үлдээдэг тул хэрвээ та Японд очвол тэдний адил хооллохыг зөвлөж байна. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг даа.

Хоолоо дугаргаж, сорж идэх нь хүндэтгэлтэй зүйлс

5 Бэйсболын спорт түгээмэл дэлгэрсэн

Японы үндэсний уламжлалт спорт бол “сумо” шүү дээ. Түүний адил бэйсболын спорт хүртэл чухал байр суурийг эзэлдэг ажээ. Тэд үүнийгээ “яакиу” (yakiu) хэмээн нэрлэдэг. Японд тус спортыг анх Америкийн тамирчин Хорасе Вилсон (Horace Wilson) 1873 онд авчиржээ. Түүнээс хойш Япончууд тус спортын төрлөөр өргөнөөр хичээллэх болсон юм. Тэд "Пасифик", "Централ" хэмээх үндэсний бэйсболын хоёр багтай аж.

Бэйсболын спорт түгээмэл дэлгэрсэн

6 Японд амиа хорлолт дээгүүр бичигддэг

Япон бол үнэхээр баялаг, сонирхолтой түүх соёлтой орон юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тус улсад амиа хорлох харамсалтай тохиолдлууд дээгүүр байрыг эзэлдэг. Жил бүр Японд 20-40 насны 30 мянган эрэгтэй, 15-34 насны 24 мянган эмэгтэйчүүд харамсалтайгаар амиа егүүтгэн, нас бардаг ажээ. Ийнхүү амиа хорлоод буйн шалтгааныг мэргэжилтнүүд дүгнэхдээ ажилгүйдлийн түвшин хэмээн тодорхойлсон байна. Угаас сэтгэл хөдлөл ихтэй хүмүүстэй улс болохоор тэр юм болов уу.

Японд амиа хорлолт дээгүүр бичигддэг

7 Гэр бүлээрээ нэг дор цугтаа усанд ордог

Хүн заавал биеийн бохирдлоо цэвэрлэхийн тулд усанд ордоггүй. Халуун бүлээн ваннтай усанд орох нь бие сэтгэлийг амраагаад зогсохгүй, сэтгэлийн асар их таашаалыг хүмүүст өгдөг юм. Түүнчлэн олон талын ашиг тустай. Япончууд ихэвчлэн зуны улиралд олноороо усанд орцгоодог байна. Мөн хачирхалтай нь, усанд орохдоо ганц нэгээрээ бус гэр бүлээрээ усанд орох хачирхалтай ёс үйлчилдэг гэнэ шүү. Эхлээд аав нь дараа нь ээж нь, хамгийн сүүлд хүүхэд усанд орж нэг нэгнийхээ нурууг угааж өгдөг ажээ.

Гэр бүлээрээ нэг дор цугтаа усанд ордог

8 Нэргүй маш олон гудмууд байдаг

Хэрвээ та Японд очвол маш олон нэргүй гудмуумтай таарах болно. Тэр олон гудмаа андуурахгүйн тулд өөрсдөө дугаарлан, нэрлэдэг ажээ. Би гурав дахь гудамжинд амьдардаг гэх мэт... Энэ нь газар хөдлөлтийн гамшигаас ийнхүү улбаалсан юм.

Нэргүй маш олон гудмууд байдаг

9 Насанд хүрсэн эр хүнийг үрчлэх нь хэвийн үзэгдэл

Барууны орнуудад ихэвчлэн насанд хүрээгүй, харгалзах хүнгүй, өнчин өрөөсөн бага насны хүүхдүүдийг үрчлүүлдэг. Харин Японд энэ дүрэм эсрэгээр үйлчилдэг. Нэг ёсондоо та эрүүл чийрэг, нас бие гүйцсэн эр хүнийг өөрийнх нь хүсэлтээр үрчлэн авч болдог ажээ. Яагаад вэ гэж үү? Ингэх нь үндсэн хоёр шалтгаантай. Эхлээд амьдрал нь жигдэрсэн ганц охинтой гэр бүл жаахан хүүхдээс цааргалдаг бол нас бие гүйцсэн эрэгтэйг хүүхдээрээ үрчлэн авч болдог гэнэ. Хоёрт, Бизнес, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран бизнес эрхлэх зорилгоор ийнхүү үрчилдэг байна.

Насанд хүрсэн эр хүнийг үрчлэх нь хэвийн үзэгдэл

10 Томчуудын аниме хүүхэлдэйн кинонууд чухал байр суурийг эзэлдэг

Сексийн хувьд Япончууд үнэхээр нээлттэй, задгай сэтгэхүйтэй орон. Тиймдээ ч насанд хүрэгсдэд зориулсан кино, хүүхэлдэй, хэрэгслүүд элбэг. Иймэрхүү төрлийн киног Хентай гэдэг бөгөөд дотроо “манга”,  “аниме” гэсэн хоёр төрөлтэй байдаг. Эдгээр кинонуудад хүмүүс мангас, амьтад ер нь байх боломжтой бүхий л зүйлсийн хоорон дахь бэлгийн харьцааг харуулдаг. Түүнчлэн ийм төрлийн зурагт номууд ч түгээмэл ажиглагдана. Дашрамд дурьдахап Японд “Нетаумори” хэмээх үйлчилгээ байдаг. Энэ нь нүцгэн хүүхний дээр суши тавьж, түүнийг нь иддэг байна.

Томчуудын аниме хүүхэлдэйн кинонууд чухал байр суурийг эзэлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()