Биед шаардлагатай усны хэрэглээг “BONAQUA” аппликэйшн хянана

2015-06-03, 19:01
5,676
М-Си-Эс Кока-Кола компанийн “Bonaqua” брэнд хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж ухаалаг утасны аппликэйшнээ шинэчиллээ. Өдрийн усны хэрэглээг тооцоологч “Bonaqua” аппликэйшн нь тодорхой давтамжтайгаар ус уухыг сануулж, усны хэрэглээ болон биеийн жинг хянахаас гадна сонирхолтой зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэх юм. Та аппликэйшнээ ухаалаг утасныхаа “Play store” болон “App store”-оос “Bonaqua” хэмээх түлхүүр үгээр хайж үнэгүй татаж аваарай.
Биед шаардлагатай усны хэрэглээг “BONAQUA” аппликэйшн хянана


“Bonaqua” брэнд энэ зуны турш эрхэм хэрэглэгчдээ “Боломжоо усал” хэмээн уриалж буй. Тийм ч учраас боломж хүн бүрт байдгийг, бас эргэн тойронд хязгааргүй оршин байдгийг сануулсаар байгаа. Өнөөдөр таны хүсч буй хүсэл маргааш биеллээ олж, боломжоо ашиглахад эрүүл бие, сэргэг ухаан тусална. Харин эрүүл, сэргэлэн байхын тулд чанартай, сайн ус ууж хэвших нь чухал билээ.

Ус бол хүний биеийн гол бүрэлдэхүүн хэсэг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 60%-ийг ус эзэлдэг бөгөөд хоол боловсруулах, шингээх, шим тэжээлийг зөөвөрлөж ашиглах болон хэрэггүй хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг.

Үүнээс гадна дараахь олон давуу талтай:
1. Дархлааны системийг дэмжинэ
2. Арьсыг чийгшүүлж, эрүүл байдлыг хадгална  
3. Ханиад болон бусад өвчинтэй тэмцэхэд тустай
4. Идэх дуршлыг багасгаж жинг бууруулахад тустай
5. Эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлэхэд тустай
6. Толгойн өвчинг арилгахад тустай




Иймээс усны хэрэглээгээ тогтмол хянаж, алдагдсан шингэнээ нөхөн, эрүүл мэнддээ анхаарч, тогтмол ус уух хэвшлийг бий болгоход анхааран “Bonaqua” брэнд ийнхүү аппликэйшнээ хөгжүүллээ.

Аппликэйшн татах холбоос:


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.