Энэ цэг дээр дарвал юу болох вэ?

"Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг" гэж бид ярьдаг билээ. Гэвч хүн бүрт ямар ч төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байдаг нь нууц биш юм. Өвчин, зовлонгүй эрүүл саруул амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Иймд бид та бүхнийхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулах үүднээс олон нэр төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, таны бие организмыг анагаах увидастай 4 цэг дээр массаж хийх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр цэгүүд дээр өдөр бүр массаж хийж, төсөөлж ч байгаагүй үр дүнг мэдрээрэй. 

Энэ цэг дээр дарвал юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруул

Энэ цэг дээр өдөр бүр 5 минутын турш дарж, массаж хийснээр стресс болон уур бухимдлаас бүрэн ангижрах болно. 

Уруул

2 Гар

Ойрд таны ходоод гэдэс өвдөх болсон уу? Тэгвэл доорх зурган дээр үзүүлсэн цэг дээр өдөр бүр 1 минутын турш дарж, массаж хийгээрэй. Ингэхдээ нэг өдөрт дунджаар 2-3 удаа хийхэд илүү үр дүнтэй байх бөгөөд уг цэг дээр массаж хийх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, бие дэх хэрэггүй хорт бодисуудыг гадагшлууах ач тустай ажээ. 

Гар

3 Хөл

Энэ цэгийг "Zu San Li", "100 өвчнийг эдгээх цэг" гэх мэтээр нэрлэдэг бөгөөд хүний бие дэх хамгийн чухал цэгүүдийн нэг юм. Учир нь уг цэг дээр дарж, массаж хийвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа тогтворжоод зогсохгүй, дархлаа сайжирдаг байна. Түүнээс гадна, уг цэг дээр өдөр бүр массаж хийснээр 7 хоногийн хугацаанд 0.5 кг жин хаях боломжтой байдаг гэнэ. Та энэ мэт гайхамшгийг мэдрэхийг хүсч байвал өдөрт нийт 9 удаа тус бүрийг нь 10 минутаар уг цэг дээр дарж, массаж хийгээрэй. Харин нэг зүйлийг сануулахад орондоо орж унтахаасаа өмнө уг массажийг хийж болдоггүй ажээ. Ингэсэн нөхцөлд нойр хулжихад хүргэдэг байна.

Хөл

4 Чих

Бодисын солилцоог сайжруулж, хоолыг хурдан шингээхэд туслах энэхүү цэг дээр өдөр бүр 3 минутын турш массаж хийж байгаарай. Мөн өдөрт уг массажийг 3 удаа хийх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. 

Чих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()