90-ээд оны Оросын хүнд хэцүү амьдралыг хаалт, хориггүйгээр буулгасан нь... (60 фото)

Францын гэрэл зурагчин Лиз Сарфати (Lise Sarfati) 1989-1998 онуудад Оросод амьдарч байжээ. Цаг үеийн эгзэгтэй урсгалыг өөрийн биеэр мэдэрсэн тэрээр 90-ээд оны зааг дахь нийгмийн эгэл жирийн дүр зургийг камерын дурандаа буулган мөнхөлсөн байна. Сарфатигийн гэрэл зургуудын дийлэнх нь өсвөр насныхан, гудамжны хүүхдүүд, элэгдэж хуучирсан байшин барилга, ажиллагаанаас гарсан үйлдвэр байгууламжуудыг харуулдаг. 

90-ээд оны Оросын хүнд хэцүү амьдралыг хаалт, хориггүйгээр буулгасан нь... (60 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лиз Сарфати 1958 онд Алжирын Оран хотод төрсөн ч хүүхэд насаа Францын Нис хотод өнгөрөөжээ. Тэрээр 13 настайгаасаа зураг авч эхэлсэн бөгөөд өсвөр насандаа Роберт Брессон, Ален Рене нарын бүтээлээс суралцаж, дараа нь Сорбонне хотод орос хэл сурсан аж. 1986 онд тэрээр Францын Дүрслэх Урлагийн Академийн албан ёсны гэрэл зурагчин болсон байна. Лиз 2003 онд Калифорни руу нүүхээсээ өмнө буюу  Оросод 10 жил ажиллаж, амьдрах хугацаандаа «Acta Est»-ийг бүтээсэн гэнэ. 

«Acta Est» бол Лизийн анхны гэрэл зургийн цомог бөгөөд аяллын тэмдэглэл, сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй юм. Сарфати эдгээр гэрэл зургуудаараа 90-ээд оны Оросын нийгмийг маш зоримогоор нарийвчлан харуулсан байдаг. Цомгийн нэр нь "Acta Est Fabula" гэсэн латин хэллэгээс гаралтай бөгөөд "жүжиг дууслаа" гэсэн утгатай ажээ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()