Өмнөд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтууд

Солонгос улсыг бид өхөөрдөм хөөрхөн царайтай үзэсгэлэнт бүсгүйчүүд, сонирхолтой олон ангит кино, турьхан эрчүүдээр нь илүүтэй мэддэг гэхэд хэлсдэхгүй л болов уу. Тэгвэл та бүхэндээ сонирхуулах үүднээс Өмнөд Солонгос улсын тухай сонирхолтой баримтууд болон хачирхалтай зүйлсийн талаар өнөөдөр та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Өмнөд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тэд ялгадасанд дуртай
Яг ч дуртай гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ л энд ялгадасны хэлбэртэй утасны гэр, жигнэмэг, чихэр, буйдан, дэр, тэр ч байтугай ялгадасны музей хүртэл байдаг гэнэ шүү. Хүүхдүүд нь хүртэл эрээчэх юмаа олж ядахдаа овоолсон ялгадас зурдаг аж. Тэдний хувьд угаалгын болон ариун цэврийн өрөө нь чухал ач холбогдолтой учраас хөгжилтэй байдлаар дүрслэхийг хичээдэг байна.



2. Хүйс харгалзахгүй “нөхөрлөл”
Барууны орнуудад бол хоёр эрэгтэй хүн гар гараасаа атгалцаад, эсвэл сугадалцаад явж байвал, хүмүүс юу гэж бодох нь ойлгомжтой. Харин Солонгост бол та хаа сайгүй л бие биендээ наалдаж суусан, харц тулгарсан, үсийг нь оролдсон эрчүүд, эмэгтэйчүүд байдаг. Түүнчлэн яг эсрэгээрээ олон нийтийн газарт эрэгтэй эмэгтэй хосууд тэврэлдэж, нялуурч суух юм бол “нүдний булай” болох нь бий.



3. Гоо сайхны мэс заслын ухуулга
Солонгос эмэгтэйчүүдийн өө сэвгүй, төгс царайтай байдгийн нууц нь нэгдүгээрт чийглэг цаг уур, хоёрдугаарт гоо сайхны мэс ажилбар байдаг. Солонгос охид ихэнхдээ өсвөр насандаа нүд сэтлүүлэх, хамарны хэлбэр засах, шанаа багасгах хагалгаанд ордог. Эцэг эхчүүд нь ч үүнийг нь зөвшөөрдөг байна. Тиймдээ ч сүүлийн үед барууныхан эндэхийн гоо сайхны эмч нарт өндөр үнээр өөрийгөө “даатгахаар” зорин ирдэг болжээ.



4. Түр зуурын “хайрын” өрөөнүүд
Өсвөр насныхан болон залуучууд нэг гэрт ортлоо уддаг учир иймэрхүү цагийн зочид буудлууд Өмнөд Солонгост маш их байдаг. Ийшээ орж, хайрын ажлаа амжуулчихаад л гарч ирэхэд хэн хэндээ амар байдаг хэмээн нэгэн жуулчин Солонгосоор аялсан тэмдэглэлдээ дурьджээ.



5. K-Pop дуучид
2000 оноос хойш өсвөр насны санаа нийлсэн, дуулж бүжиглэх авьяастай охид хөвгүүд нэгдэн, хамтлаг байгуулж, хөнгөн хэмнэлтэй дуу зохиож, түүн дээрээ жигд хөдлөн бүжиглэж эхэлснээр борооны дараах мөөг шиг асар олон хамтлаг хүч түрэн гарч ирэх болсон юм. Тэд хүмүүсийн анхаарлыг сайхан царай, загварлаг хувцаслалт, бүжгийн дэглэлт зэргээрээ татаж, хэдхэн дуу гаргаад л асар олон хүний суудалтай танхимд тоглолтоо хийдэг. Солонгос хамтлагийг бэлтгэн гаргаж байгаа хамгийн том энтертайнмент бол одоохондоо ”JYP” байгаа. Алтан үеийн хамтлаг гэгддэг “Wonder Girls”, “Big Bang”, “2PM”, “Girl’s Generation” ч гэсэн энэ л газраар дамжин, дэлхийн хэмжээний од болж чадсан юм.



6. “Ажумма” нар
Солонгос сериалаас бидний хамгийн сайн мэддэг болсон үг бол “Ажумма” буюу ахимаг насны эмэгтэй нар юм. Тэд нийгэмд томоохон байр суурь эзлэх бөгөөд, гэр бүл, албан байгууллага, олон нийтийн газарт хүртэл хамгийн хүндтэйд тооцогдоно. Хэрвээ метрон дотор хэн нэг хүний үйлдэл “хөгшин хатагтай” нарт үл таалагдвал хүссэнээрээ хэлж, дуудаж, орилж загнасан ч болно. Энэ бол тэдний давуу эрх. Тиймдээ ч гэр бүлийн дотор ээж, эмээ нар хамгаас чухалд тооцогддог ажээ.



7. Согтууруулах ундааны хэрэглээ
Аль ч улсын архины хэрэглээг Солонгосынхтой харьцуулах аргагүй, харьцуулаад ч хэрэггүй. Тэд бараг манай дэлхийн хамгийн “архичин” улсын нэг байх шүү. Аз болж тэдний хэрэглэдэг цагаан будааны архи буюу “Сөжү” нь градус багатай байдаг. Магадгүй та тэнд очоод хэн нэг хүн (Ялангуяа ахмад настан) таны өмнө архи хундагалж тавихад, түүнийг буцаах эрх байдаггүй байна. Эс тэгвээс аймшигтай бүдүүлэг зан гаргасан хэрэг болдог аж. Бид л мэддэггүй болохоос ихэнх Солонгос эрчүүд өдөр бүр шахуу ажлаа тарчихаад шууд л уушийн газар луу явдаг байна. Тиймдээ ч энэ асуудал үндэстний хэмжээний аюул болон хувирчээ.



8. Хосууд нь ёс юм шиг адилхан хувцасладаг
Солонгос улсын ямар ч хотын гудамжаар өөр өөр хувцасласан хосууд явах нь өдрийн од харахтай адил ховор зүйл. Тэдний өмд, гутал, цамц, цүнх, дотуур хувцас нь хүртэл адилхан байх нь бий. Үүнийг нь үйлдвэр, худалдааны салбарынхан маш овжин ашиглаж, хосуудын трэндийг эрэлт хэрэгцээт зүйл болгон, ихээхэн ашиг олдог ажээ.



9. Тэд үгээ цэгнэдэггүй
Уг нь хамгийн соёлтой ард түмэн гэгддэг Солонгосчууд яагаад бүдүүлэг болоод хувирчихав? Учир нь тэд үргэлж л хэн нэгэнд “Ядарсан харагдаж байна”, “Чи их өлссөн бололтой”, “Ямар сонин хувцас өмсчихөө вэ” ч гэх юмуу, эсвэл бүр “Таргалсан харагдаж байна” гээд шууд л хэлчихдэг байна. Харин үүнийг гадныхан эерэгээр хүлээж авч ойлгодоггүй юм. Тэд өөрсдөө иймэрхүү үгнүүдийг санаа тавьсан, санаа зовсон, халамжилсан үг хэмээн эерэгээр хүлээж авдаг аж.



10. Ямар ч ил задгай зүйл байх ёсгүй
Солонгос охидууд гуя тахимаа гялалзуулсан, бараг л дотоожных шиг урттай банзал, бошинз өмсөж явдгийг уншигч та кинон дээрээс нь ч харж байсан байх. Энд бол богинохон банзал нэг их сүртэй зүйл биш. Харин цээжний хэсэг бүхэлдээ ил гарсан юмуу, эсвэл хөхний завсар цухуйсан задгай цамц, даашинз өмссөн байвал жинхэнэ асуудал үүсдэг байна. Хөх нь цухуйсан хэн нэг эмэгтэйн цээж рүү гөлөрсөн хэрсан эрийг гудамжинд гутаан, доромжлох нь энүүхэнд бөгөөд нөгөө “Ажумма” нар хэзээ ч дуугай өнгөрдөггүй гэнэ шүү.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()