Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга

2015-06-01, 20:01
160,805

Ерөнхийдөө бол бүхий л цэвэрлэгээний ажлыг бид "идэвхтэй бодисуудын бүхэл бүтэн арми"-ийн тусламжтайгаар хийдэг. Гэтэл гарын дор, гэрт тань тусгай цэвэрлэгч байхгүй эсвэл та түүнд зарах мөнгөө хэмнэхээр шийдсэн бол яах вэ? Тэгвэл танд  дараах бохирдолтой тэмцэх 10 хувилбарыг туршаад үзэхийг зөвлөе.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга


1. Автомашины салон
Хэрэв та химийн бодисыг хэтэрхий зардал өндөртэй гэж бодож байгаа бол үүнийг бага зэрэг уксус, сода нэмсэн савангийн уусмалаар солиод үз. Ингээд ширүүхэн үстэй сойз аваад ажилдаа ороорой.



2. Цонхны хүрээ
Цэвэрлэж эхлэхийн өмнө цэвэрлэх гадаргуудаа хүнсний сода их хэмжээгээр цацаж өгнө. Дараа нь уксус шүршээд, урвал явагдаж дуустал түр хүлээ. Ингээд хуучин хэрэглэгдэхээ больсон шүдний сойз болон хөвөнтэй савхаар сайтар үрж өгнө. Дараа нь нойтон алчуураар зүлгээд арчина.



3. Угаалгын машин
Удаан хэрэглэх тусам угаалгын машин бохирдож, угаасан хувцаснаас сонин үнэр үнэртэж эхэлдэг. Энэхүү таагүй үнэрээс салахын тулд угаалгын машинаа дотор нь хувцасгүйгээр ус дүүргээд, хүчтэй тохиргоон дээр нь тавь. Ингэхдээ усанд угаалгын нунтаг биш сода болон уксусны холимогийг нэмэх хэрэгтэй.



4. Плита болон хавтаны судлууд
Та гэрээ цэмцийтэл цэвэрлэсэн байж болно. Гэтэл гал тогооны болон угаалгын өрөөний плита, хавтанцар завсар дахь харалсан судлууд танд бохирдолтой хийх “дайн” дуусаагүйг илтгэнэ. Үүнийг хлор болон савангийн уусмал түрхсэн шүдний сойз барин “дайралтанд” ор. Та ялах нь гарцаагүй.



5. Буйдангийн микро-орчин
Эхлээд спиртээр цэвэрлэхийг хичээ. Харин дараа нь нэрмэл ус ашигла. Буйданг крантнаас шууд тоссон усаар угааж болохгүй. Ийм цэвэрлэгээний зарчим бол эхлээд норгох дараа нь ширүүн үстэй хуурай сойзоор зүлгэх юм.



6. Сам
Самыг хүнсний сода уусгасан халуун усанд дүрж цэвэрлэнэ.



7. Сэнсэнд хуримтлагдсан тоос
Ийм гар хүрэхийн аргагүй зүйлийг цэвэрлэхэд хүнд байдаг. Иймээс хэрэглэхээ больсон гоо сайхны багсыг цэвэрлэгээнд ашигла. Та тоос сорогчийн хүрч хийж чадаагүй газарт хүрч цэвэрлэх болно.



8. Гоёл чимэглэлийн шилэн сав
Гоёмсог боловч угаахад төвөгтэй нарийн хүзүүтэй, гар багтах аргагүй зайтай лонх, шилэн савнууд байдаг шүү дээ. Энэ бол гэрийн эзэгтэйн хувьд жинхэнэ шийтгэл. Давс, саван, бага зэрэг бүлээн ус гурваас бүрдсэн бэлдмэлийг лонхонд хийгээд нэлээн хэдэн удаа хүчтэй сэгсэр. Хэрэв сайн цэвэрлэгдээгүй бол үйлдлийг ахин давтаарай.



9. Түлэгдсэн сав, хайруулын таваг
Энэ асуудлаас та сода болон устөрөгчийн хэт ислийн холимгийн тусламжтайгаар ангижирч чадна. Энэ бэлдмэл нь таныг удаан хугацааны цэвэрлэгээнээс зайлсхийхэд туслах бөгөөд бага хүчээр сайн үр дүнд хүргэнэ.



10. Шалан дээр үүссэн зураас                
Шалан дээр гуталны улнаас болж үүссэн хар зураасыг шүдний оогоор цэвэрлэж болно. Зурагдсан хэсэг дээр нимгэн түрхээд хэсэг хүлээсний дараа зөөлөн даавуугаар арчиж аваарай.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()