1. Өнгөө алдсан мөнгөн эдлэлийг шүдний оогоор арчвал гялалзсан сайхан өнгөтэй болно.
2. Машиныхаа гэрлийг шүдний оогоор арчихад л өнгө орно.
3. Төгөлдөр хуурны товчлуурыг шүдний оогоор арчихад, тоос шороо нь сайтар цэвэрлэгдэнэ.
4. Цагаан ултай гутал болон цагаан оруулгатай гутлыг шүдний оогоор цэвэрлэхэд шинэ мэт болно.
5. Усан сангийн шилэн дотроо бага зэрэг оо түрхсэнээр цантуулахгүй сайн талтай.
6. Модон дээр тогтсон усны толбыг шүдний оогоор арилгаж болно.
7. Цамцан дээрх бэхний толбыг арилгахын тулд бэх дуссан хэсэгт оог түрхээд, хэсэг хугацааны дараа угаахад бүрэн арилна.
8. Үс будах үед будаг хацар, чихэнд хүрч арилгахад хэцүү байдаг. Тэгвэл энэ асуудлыг шүдний оонд даатгахад болох юм.
9. Шумууланд хазуулсан тохиолдолд шүдний оо түрхвэл хэмжээг багасгаж, загатнахаас сэргийлнэ.
10. Батга гарсан үед шүдний оо түрхвэл өглөө гэхэд алга болно.
11. Индүүний улыг шүдний оогоор цэвэрлэхэд гялтагнах болно.
12. Утасны дэлгэцээ оогоор цэвэрлэвэл шинэ мэт өнгөлөг харагдана.
13. Цайруулагч бодис болон шүдний оог ашиглаж хивсэн дээрх толбыг арилгах боломжтой.
14. Хумсны будаг арилгасны дараа хумсан дээр будагны үлдэгдэл үлдэх тохиолдол байдаг. Тэгвэл шүдний оо болон сойзыг ашигласнаар үүнийг арилгаж болно.
15. Саван байхгүй бол гараа шүдний оогоор угаахад л цэвэрхэн болно.
16. Халуун сав, шил болон бусад таглаатай савыг сайтар ариутгадаг байна.
17. Хэрвээ диск чинь зурагдсан бол шүдний оогоор арчихад л болно.