Гутлаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

Таны өмссөн гутал, ор хоёр л хамгийн чанартай, тав тухтай байх ёстой хэмээдэг. Энэ нь ч үнэн юм. Учир нь бид амьдралынхаа ихэнхи хугацааг шөнө амгалан нойрсож, өдрийн турш өмссөн гуталтайгаа өнгөрүүлдэг шүү дээ. Иймээс ч аль болох чанартай, үнэтэй гутал худалдаж авахыг эрмэлздэг. Гэвч өндөр үнэтэй авсан гутал тань гундаж, өнгөө алдсан бол яах вэ? Бид та бүхэндээ шинэ гутал авалгүйгээр хуучин гутлаа хэрхэн тордож өмсөх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Гутлаа хэрхэн шинэ мэт болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэдээж тулгарсан бүхий л асуудлаа гутлын салонд даатгаж болохгүй. Энэ нь таны санхүүд ч төвөгтэй шүү дээ. Үүний оронд гутлаа яг л шинэ мэт гялалзуулах аргад суралцаарай. Ингэхийн тулд танд:

  • Гутлын тос, сойтог
  • Хөвөн даавуун материал
  • Ус
  • Резинэн бээлий
  • Виски эсвэл конъяк

Та өмсөхөө больсон, хаяахаар зэхэж байгаа хувцаснаасаа гутлын алчуур бэлтгэж болно. Саванд тасалгааны температуртай ус хийж, дээр нь багахан спирт эсвэл виски хийж өгөөрэй.

Үүний дараа даавуун алчуураа архитай усандаа дүрж, гутлаа сайтар арчиж өгнө. Ингэхдээ тойрог хэлбэрээр арчиж өгөх хэрэгтэй. Энэ нь гутлын зураас болон элэгдлийг далдалж өгдөг. Харин дараа нь сойтгон дээрээ гутлын тосноос авч, мөн л тойрог хэлбэрээр сайтар тосолж өгөх нь зүйтэй.

Ингэснээр үр дүнд нь таны гутал яг л шинэ мэт гялалзах юм. Хүмүүс спирттэй усаар гутлаа арчих аргыг тэр бүр мэддэггүй. Энэ нь тосны тогтцыг ч мөн сайжруулдаг тустай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()