Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хятадад Засгийн Газрын зөвшөөрөлгүй хувилгаан буюу лам болохыг хориглодог.
2. Жил бүр Хятадууд 45 тэрбум савх хэрэглэдэг бөгөөд энэ савханд зориулж жилд 20 настай 20 сая модыг тайрдаг байна.
3. “Ирээдүйг зөгнөсөн алдарт жигнэмэг” нь үнэн хэрэгтээ Хятад улсын бүтээгдэхүүн биш юм байна. Хамгийн анх энэ жигнэмэгийг Сан-Францискод өнгөрсөн зуунд хийж байжээ.
4. Хятадад 100 сая орчим хүн өдөрт 1$-оор амьдардаг байна.
5. Хятадаас пандаануудыг тодорхой хугацаагаар түр авсан ямар нэгэн орны амьтны хүрээлэнд, том панда төрвөл бамбаруушийг нь Хятадын генийн санг хөгжүүлэхээр Хятад руу авчирдаг байна. Эс тэгвээс амьтны хүрээлэнд том панда байлгахыг хориглодог ажээ.
6. 2009 оноос Хятадад "Facebook", "Twitter" болон "The New York Times"-ийг ашиглахыг хориглосон байна.
7. Судалгаанаас харахад, хятадын оймсны 1/3-г Чжуцзи хотын Датан дүүрэгт үйлдвэрлэдэг ажээ. Чжуцзи хот нь “Оймсны хот” гэдгээрээ алдартай.
8. Хятадын зарим хотод 10 цагт ч үүр цайх магадлалтай байдаг гэнэ. Учир нь Хятадад таван цагийн бүс нэгдмэл байдаг байна.
9. 2020 он гэхэд 30-40 сая Хятад эрэгтэй гэрлэж чадахгүй гэнэ. Энэ нь хүйсийн харьцаатай холбоотой ажээ.
10. Хятадын үндэсний спорт нь ширээний теннис юм.
11. Хятадад дотуур хувцасны мэргэжилээр зэрэг авах боломж бий.
12. Жилээс жилд “нэг айлд нэг хүүхэд” төслийн дор сая гаруй жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ авахуулж байгаа гэнэ. Мөн олон мянган эмэгтэй нялх хүүхдүүдийг хаяж байгаа ажээ.
13. Хятадад дэлхийн томд тооцогдох худалдааны төв байдаг ч зөвхөн 1% нь л ашиглагддаг гэнэ.
14. PlayStation –ы тоглоомууд Хятадад хориотой байдаг.
15. Таван хоног тутамд Хятадад нэг тэнгэр баганадсан барилга сүндэрлэж байдаг.
16. 35 сая гаруй Хятадууд агуйд амьдардаг.
17. Интернэт донтолтыг эмчлэх зуслан Хятадад бий.
18. Ням гаригт Хятадын сүмд Европын хүнээс ч их хүмүүс очдог.
19. Хятадын хүн амын 71% нь өөрийн амжилтыг эд хөрөнгөөрөө тодорхойлдог учир, Хятадууд нэлээд материаллаг үзэлтэй байдаг байна.
20. 1973 онд Хятад улс АНУ –руу 10 сая эмэгтэйг экспортлох саналыг тавьж байсан бөгөөд энэ нь төрөлтийн явцыг багасгах зорилготой байсан гэнэ.
21. 2011-2013 оны хооронд Хятад улс нь АНУ-ын ХХ зуунд хэрэглэсэн бүх цементээс их цементийг ашигласан байна.
22. Дэлхийн гахайны талаас илүү хувь нь Хятадад амьдардаг.
23. Хятадын баячуудад өөртэй нь ижил царай зүстэй ихрүүд байдаг байна. Ямар нэгэн хэрэг гарсан тохиолдолд өөрийнхөө өмнөөс шоронд суулгах зорилготой байдаг.
24. Хятадад 10 сая хүн амтай 4 том хот бий. Энэ нь зарим улсын хүн амаас ч их юм.
25. Хятадад цаазын ял бусад орныхоос 4 дахин их байдаг. Жишээлбэл: Компанийн захирал луйвар хийсэн тохиолдолд цаазын ялыг сонсож болно.
26. Эдийн засгийн байдлаар Хятад 2014 онд АНУ-аас өндөр үнэлгээтэй гарсан байна.
27. Үг таах, эвлүүлэх тоглоомыг Хятадын зурагтын нэвтрүүлэг болон сурталчилгаанд хориглосон байдаг.
28. Хятадад хамгийн анх 4700 жилийн өмнө марихуанаг хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
29. Хятад болон Макаогийн дунд зүүн талын жолооны дүрмээс баруун тал руу шилжих гүүр байдаг байна.
30. Хятадын газар доорхи усны 90% нь бохирдолтой байдаг.