2014 оны хамгийн шилдэг 10 таблет

Таблетууд бол тун ухаалаг төхөөрөмж. Шинэ технологитойгоор тун хурдацтай гарч ирж байгаа боловч, өнөө үед комданиудын шинээр гаргаж байгаа таблетуудыг өмнөх түвшинд барихад нэн хэцүү болжээ. Доорх таблетуудын түүвэрлэсэн жагсаалт танд танил байж болох юм. Хэрэгдээний янз янзын шаардлагуудын хувьд эдгээр таблетууд зүй ёсоор багтана.
2014 оны хамгийн шилдэг 10 таблет
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. iPad Air ($399)
Энэ нь iPad Air 2-оор солигдсон хэдий ч, 2013 оны хувилбар нь бидний шаардлагад хангалттай нийцэж байгаа. Дөнгөж хуучирч байгаа ч А7 процессороор тоноглогдсон нь таны хүссэн болгоныг ажилллуулахад хангалттай хүчтэй юм.

www.caak.mn

9. Google Nexus 7 2013 ($129)
Google-ээс анх 2012 онд анх Google Nexus таблетыг гаргасан бөгөөд түүний дараагийн хувилбар болох 2013 оны Nexus 7 нь 1080р дэлгэц, процессороор тоноглогдсон нь мөн л таны хүссэн бүхнийг ажиллуулах чадалтай бөгөөд харьцангуй хямд үнэтэй.

www.caak.mn

8. iPad Mini 2 ($299)
Nexus 7-той харьцуулахад, iOS үйлдлийн системтэй бөгөөд илүү чанартай болсон. Хэрэв та iPhone 5S-тэй бол Mini 2-ийг хэрхэн ажиллуулахыг мэднэ. Учир нь тэд яг ижилхэн төхөөрөмж юм.

www.caak.mn

7. Microsoft Surface Pro 3 ($999)
Бараг 1000 долларын Surface Pro 3 нь таблет гэхээсээ илүү laptop шиг үнэтэй боловч үүнд шалтгаан бий. Та үүнийг ажлаа хийхдээ laptop шиг, харин бусад үед таблет шиг ашиглах боломжтой. Хэрэв та худалдах болон эзэмшигч байхад аль алинд нь тохиромжтой зүйл хүсч байвал, энэ танд зориулсан төхөөрөмж болж чадна.

www.caak.mn

6. iPad Mini 3 ($399)
Хэрэв та халаасандаа илүү их мөнгөтэй бол, iPad Mini 2-оос илүү iPad Mini 3-ийг сонирхох хэрэгтэй. Энэ 2 загвар нэмэлт хурууны хээгээр таних онцлог буюу Touch ID болон алтлаг өнгөний сонголтоороо ялгарна. Тиймээс эдгээр зүйл танд үнэхээр хэрэгтэй гэж үзвэл энэ таблет таны сонголт байж чадна.

www.caak.mn

5. Amazon Fire HD 6 ($99)
Тийм ээ, та зөв уншсан. 100 хүрэхгүй долларын үнэтэй brand-spanking-new Amazon tablet энэ жагсаалтанд багтсан. Хэрэв та аль хэдийн том дэлгэцтэй ухаалаг утастай болсон бол үүнийг танд санал болгох эсэхдээ би итгэлгүй байна. Гэхдээ та хүүхэдтэй эсвэл цахим ном уншихад зориулсан тусдаа зүйл шаардлагатай бол, магадгүй энэ тохиромжтой байж болох юм.

www.caak.mn

4. Google Nexus 9 ($399)
Google 2014 онд Nexus 7 –ийн замд төгсгөл хийж, оронд нь iPad Air 2-ийн шууд өрсөлдөгч болж чадах Nexus 9-ийг гаргасан. 9 нь ямар ч хэмжигдэхүүнээрээ гайхалтай таблет бөгөөд Android L-ийн хувьд хуучин Nexus 7-оос хамаагүй илүү сайн. Өрсөлдөгчдөөсөө тийм ч илүү хүчирхэг биш ч, Nexus 9 арай хямд үнийг санал болгож чадна.

www.caak.mn

3. iPad Air 2 ($499)
iPad Air 2 –оор та ерөнхийдөө таблет-аас хүлээж болох бүх зүйлийг олж чадна. Mini 2-той төстэй ч алтлаг гэртэй Mini 3-тай адилгүй Air 2 нь өмнөхүүдээсээ бүрэн өөр болжээ. Энэ нь ерөнхийдөө түүний 3 core хэрэглэгддэг шинэ процессор А8Х-тэй бүрэн хамаатай. Чухамдаа, хэрэв та Apple-ийн шүтэн бишрэгч бөгөөд iPhone 6S хэр гайхалтай болохыг мэддэг болсон бол, Air 2 магадгүй танд үүний баталгааг өгч чадна.

www.caak.mn

2. Samsung Galaxy Tab S ($499)
iPad Air 2, Nexus 9 зэрэг нэр хүндтэй таблетуудтай шууд өрсөлдөхүйц Tab S нь бүхий л үзүүлэлт, дизайнаараа хүчирхэг төхөөрөмж болжээ. Түүний чанар бусад таблетуудын хувьд бүрэн өрсөлдөхүйц бөгөөд ид шидийн мэт дэлгэцтэй. Түүнчлэн энэ таблетийг та 9 болон 11 инчийн сонголттой авч болно.

www.caak.mn

1. Google Nexus 7 2012 ($149)
2012 онд анх нээлтээ хийснээс хойш бараг 3 жилийн дараа ч оргинал Nexus 7 нь агуу төхөөрөмж байсаар байна. Үүнийг та ямар ч үед цахим ном болон тоглоомын төхөөрөмж алинаар нь ч ашиглахад тохиромжтой бөгөөд хамгийн шинэ маягийн нийцтэй андройд үйлдлийн системээр ажилладаг.

Үнэ ханшыг энэ жагсаалтанд бага зэрэг буруу бичсэн байж болох юм. Та 32gb загварыг үүнээс хамаагүй багаар авах боломжтой (ихэнхдээ 80$). Энэ бол таблетуудын хувьд хамгийн боломжийн үнэ юм. Энэ бүтээгдэхүүн танд техник технологи хэр хурдтай хөгжиж байгааг сануулна.

www.caak.mn
Төгсгөлд нь, эдгээр ихэнх таблетууд ижил үүрэгтэй бөгөөд та эдгээрийн алийг ч худалдан авсан хэрэгцээгээ бүрэн хангаж чадна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()