Гэртээ хэрхэн гоо сайхны бүтээгдэхүүн хийх вэ?

2015-08-09, 20:34
44,761
Нимбэг бол маш сайн цайруулагч бол, кофены тусламжтайгаар биеэ сэргээгээд зогсохгүй таагүй үнэрийг арилгаж, мөн арьс чангалж болдог талаар бид өмнө нь сонсч байсан билээ. Тэгвэл бид та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтаас нь гадна, ахуйн хэрэгцээнд хэрхэн ашиглаж болохыг танилцуулж байна. Гэртээ туршаад үзээрэй.
Гэртээ хэрхэн гоо сайхны бүтээгдэхүүн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Цай 

- Үнэр дарахад:
Цай нь кофены нэгэн адил таагүй үнэрийг дарах чадвартай. Нэг ширхэг ууттай цай аваад, удаан хугацааны турш хэрэглэснээс болоод тийм ч таатай бус үнэртэх болсон спорт болон өдөр тутмын цүнхэндээ хий. Ингэхдээ цайныхаа уутыг гэмтээж, асгахгүйн тулд цүнхнийхээ дотор халаас эсвэл гоо сайхны хэрэгслийнхээ саванд бэхлээрэй.

- Нүдний улайлт, хавдар буулгахад:
Хандлаад уусан ууттай цайгаа нүдний улайлт, зовхины хавдрыг буулгахад ашигла. Ингэхдээ ашигласан ууттай цай эсвэл самбайнд ороосон цайны шаарыг нүд болон зовхин дээрээ 15 орчим минутын турш тавина.

- Гоёмсог ил захидал хийхэд:
Цайг мөн гоёл чимэглэл, бүтээлийн зорилгоор ашиглаж болно. Жишээ нь: хэрэв та хэн нэгэнд илгээх гэж буй ил захидал эсвэл урилгынхаа цаасыг эртний мэт харагдуулахыг хүсч байгаа бол анхаарлаа хандуулаарай. Зузаан цаас аваад дээр нь цайны халуун, өтгөн шаарыг 2 минут орчим тавь. Үүний дараа шаарыг авч хатаагаад, индүүдээрэй. Илүү үнэмшилтэй харагдуулахын тулд цаасыг базаж, үрчийлгэж болно.



2. Кофе

- Таагүй үнэр арилгахад:
Кофены шаар эсвэл үр гэр ахуйд тун ашигтай бүтээгдэхүүний нэг юм. Кофены үр нь  сэтгэл сэргээм сайхан үнэрээ чанасны дараа ч хадгалсан хэвээр байдаг учир ингэж үлдсэн кофены шаараар үнсний саваа цэвэрлээрэй. Нэг талаас, кофе нь тамхины нэгширсэн муухай үнэрийг өөртөө шингээх бол нөгөө талаас зүлгүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Кофены хатсан шаарыг самбайнд боож хөргөгчиндөө хадгалснаар хөргөгчний эвгүй үнэр дарагдахаас гадна дотор бүтээгдэхүүнүүдийн үнэр хоорондоо холилдохоос сэргийлнэ.

- Биеийн арьс арчилгаанд:
Кофены шааранд тэжээлийн тос агуулагдаж байдаг. Үүнийг ашиглан биеийн гуужуулагч болгож болно. Энэ нь биеийн үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулах төдийгүй арьсанд чийгшил өгнө. Түүнээс гадна кофе нь чулуужсан өөх буюу целлюлитийг арилгана. Үүний тулд кофены шаарыг биеийнхээ асуудалтай хэсэг дээр зузаахан түрхээд эрчимтэйхэн массаж хийгээрэй.

- Зураас арилгахад:
Кофены шаарын будагч шинж чанарыг ашиглаж болдогийг та мэдэх үү? Жишээ нь: хар хүрэн буйдан эсвэл цүнхэн дээр үүссэн зураасыг кофены шаараар будаарай. Ингэхдээ эхлээд нүдэнд үл анзаарагдам газар нь туршиж үзэхийг зөвлөе.



3. Нимбэг

- Ариутгал хийхэд:
Нимбэг жимс маш олон талын ашиг тустай. Жишээ нь, аж ахуйн хэрэглээнд л гэхэд халдваргүйжүүлэх, таагүй үнэр дарах, цайруулах гэх мэт. Удаан хэрэглэж байгаа хуучин гамбанзаа хэрчим нимбэгээр арчих буюу шүүсээр нь угаагаад хэсэг хугацаанд байлга. Үүний ачаар гамбанзанд шингэсэн махны гэх мэт таагүй үнэр арилгахаас гадна нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

- Агаар цэвэршүүлэхэд:
Нимбэгийг идэвхитэй, байгалийн цэвэр, анхилуун тансаг үнэртэй агаар цэвэршүүлэгчээр ашиглаж болно. Эфирийн тосыг нь ялгаруулахын тулд бага зэрэг халаагаад гадуур нь хатаасан хумсан цэцгээр бүрж өг. Үүний дараа гэрлийн бүрхүүл шиг өлгө.

- Хумсны өнгө засч, хувцасны толбо арилгахад:
Нимбэгийн шүүстэй бүлээн усанд гараа дүрэх нь гоо сайхны өндөр ач холбогдолтой. Нэгдүгээрт, хоол хийсний дараа гараас үнэртдэг амтлагч, сонгино, сармис, махны үнэрээс салахад туслана, хоёрдугаарт, хумсны өнгө мэдэгдэхүйц засарч ирдэг байна. Нимбэгний цайруулагч чанарыг хувцас арчилгаанд ч хэрэглэж болно. Түүнчлэн нимбэгний шүүс нь дарс болон зэвний толботой гайхалтай тэмцдэг ажээ.

- Өнгөр тогтсон үед:
Дээрхээс гадна нимбэгний шүүс нь өнгөр арилгахад тусална. Данхны ёроолд тогтсон өнгөрийг арилгахдаа нимбэгийн шүүс болон нимбэгний хальстай усанд хийж буцалгаарай. Та ямар ч хүч орж, зүлгэж, өнгөлөхгүйгээр данхны дотор тал дахь өнгөр хэрхэн арилахыг харах нь үлдлээ.



4. Өргөст хэмх

- Амны эвгүй үнэр дарахад:
Янз бүрийн ахуйн хэрэглээнд санаанд оромгүй ач тусыг үзүүлэгч өөр нэг хүнсний бүтээгдэхүүн бол өргөст хэмх юм. Өргөст хэмх нь амны үнэр дарах байгалийн гайхалтай бүтээгдэхүүн ажээ. Үүний тулд бохь эсвэл ямар нэгэн цацлага, шүршигчийн оронд хэрчим өргөст хэмхийг амандаа хэсэг хугацаанд байлгахад л хангалттай.

- Хөлрөлтийг багасгахад:
Ванн болон шүршүүрт орохоосоо өмнө өргөст хэмхээр толио арчаарай. Гэхдээ өөрийнхөө ихэвчлэн хардаг тэрхэн хэсэгт байвал сайн. Ингээд усанд ороод гарч ирэхэд нэлэнхүйдээ цантаж хөлөрсөн байдаг толь тань өргөст хэмхээр арчсан хэсэгт харьцангуй бага хөлөрсөн байхыг харах болно.

- Арьсны өнгө сэргээхэд:
Нимгэн зүссэн өргөст хэмхүүд нь арьсны өнгө сэргээх гайхалтай бигнүүр болдог. Ингэхдээ угааж цэвэрлэсэн нүүрэн дээрээ өргөст хэмхийн хэрчмүүдийг тавиарай. Арьс түргэн чийг авахаас гадна суларсан хэсгүүд богино хугацаанд татагдаж өгдөг байна.



5. Өндөг

- Түлэгдэлтээс үүссэн өвдөлт намдаахад:
Хэрэв та хоол хийж байх үедээ гараа бага зэрэг түлсэн бол тэр хэсэгтээ түүхий өндөг түрхэж өгөөрэй. Өвчин намдахаас гадна цэврүү үүсэхгүй. Хэрэв нэлээн түлэгдсэн тохиолдолд тусгай бодис ашиглах юм уу эмчид хандах нь зүйтэй.

- Үс арчилгаанд:
Өндөгний шар уураг нь хуурай болон холимог төрлийн үсэнд гайхалтай тэжээлийн маск болж өгнө. Өндөгний шар уургийг зөгийн бал, ургамлын тос эсвэл йогурттай холиорой. Өндөгний маск хийхэд баримтлах гол зарчим бол тасалгааны хэмтэй өндөгийг хуурай үсэн дээрээ түрхэж, дараа нь хүйтэн бүлээн эсвэл бүр хүйтэн усаар зайлах хэрэгтэй.

- Ургамал, ногоо бордоход:
Өндөгний хальс нь маш их хэмжээий кальци агуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хүн, мал амьтнаас гадна ургамалд ч гэсэн кальцийн хэрэгцээ байдаг. Тиймээс үүнийг ургамлын бордоо болгоход тохиромжтой. Тасалгааны цэцэгст зориулсан байгалийн бордоо бэлтгэхийн тулд өндөгний хальсаар ханд бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд холигчид өндөгийг хийж үйрүүлнэ. Дараа нь дээр нь ус хийж 2-3 хонуулаад цэцгээ услаарай.



6. Шар айраг

- Ангижруулагчийн оронд:
Өнөө үед лангуун дээр зарагдаж байгаа үсний ангижруулагчдын гялалзуулах чадвар нь силиконы тусламжтайгаар хийгдэж буй зүйл юм. Силикон нь үсэнд нимгэн хальс үүсгэж, амьсгалах аргагүй болгодог бөгөөд яваандаа үс өнгөлөг байдлаа алдаж эхэлдэг байна. Харин шар айраг бол өөр. Тэр бол байгалийн ангижрууулагч юм. Үүний тулд та шар айргийг бага зэрэг усаар шингэлээд үсээ угаасны дараа зайлахад л болно. Эрүүл, гялалзсан үсний нууц шар айрагны ангижруулагч ажээ.

- Цай, кофены толбо арилгахад:
Шинэхэн шар айргыг толбо арилахад ашиглаж болно. Үүний тулд толбон дээрээ асгаад хөнгөхөн үрж өгөх хэрэгтэй. Хэрэв арилахгүй байвал дахин шар айраг асгаад бага зэрэг хүлээ. Үүний дараа хувцас эдлэлээ усаар зайлаад, савандаж угаагаарай.

- Гялалзуулж, өнгө сэргээхэд:
Харлаж, өнгөө алдсан гоёл чимэглэлийн зүйлсийг аягатай шар айрганд дүрж хэсэг байлгасны дараа усаар зайлж, зөөлөн даавуугаар зүлгэ. Та гоёл чимэглэлийн зүйлсээ хэрхэн шинэ юм шиг гялалзаж байгааг олж харах болно. Үүнийг металл эдлэл дээр туршиж үзсэн ч болно. Гагцхүү зөөлөн даавуу биш сонингийн цаасаар арчиж, зүлгэх хэрэгтэй шүү. Харин тавилга өнгөлөх гэж байгаа бол мөн л шар айргаар норгосон зөөлөн даавуу ашигла.



7. Сүү

- Толбо арилгахад:
Жимс, жимсгэнээс үүдсэн толбыг бүлээн сүү дусаагаад л цэвэрлэж болно. Бэх, дарсны толбыг арилгахын тулд тухайн асуудалтай хэсэг дээр сүү дусааж хонуулах маягаар цэвэрлэнэ. Үүний дараа эдлэл хэрэглэлийг савандаж угаахад л хангалттай ажээ.

- Арьс зөөлрүүлэхэд:
Эртний Грек, Ромын ихэс дээдэс, тэр дундаа хатан хаад сүүтэй ваннд хэвтэж арьсаа арчилдаг байсан талаар сонссон л биз дээ. Үүний тулд танд ердөө хагас литр сүү, хагас аяга зөгийн бал л хэрэг болно. Эдгээрийг ваннтай бүлээн усандаа хийж уусгаад 30-40 минут хэвт. Арьс тань зөөлөн, сайхан үнэртэй болохыг та мэдэрнэ.

- Гутал өнгөлөхөд:
Хэрэв танд лакан гутал арчлах шаардлага гарсан бол үнэтэй цэвэрлэгээний бодисын оронд сүүгээр орлуулаарай. Үүний тулд гутлынхаа тоос, шороог унагааж, арчаад дараа нь сүүнд дүрсэн зөөлөн даавуугаар гутлаа зүлгэх хэрэгтэй. Гутал гялалзаж харагдах төдийгүй сүүний тослог шингэсэн тул хамгаалалтын давхрага үүсгэн, норохоос сэргийлж өгнө.



8. Уксус

- Үнийн цавуудсан шошго хуулахад:
Хэн нэгэнд бэлэг худалдаж аваад наасан үнийн цаасыг нь хуултал цавуу нь үлдэж хоцордог таагүй байдалд орж л байсан байлгүй. Харин танд уксус байвал ийм байдлаас хялбархан гарч болно. Цагаан цууг бага зэрэг халаагаад цавуутай хэсэг дээр хөвөн толгойтой савхаар түрхэж өгөөрэй. Мөн наасан үнийн цаасыг хуулалгүйгээр тэр чигт нь норговол бүр ч амархан хуулардаг байна.

- Хатсан багс дэвтээхэд:
Хүүхдүүд тань усан будгаар зураг зурчихаад бийрээ угаахаа мартаад хатаачихсан байдаг уу? Тэгвэл хатсан бийрийг уксустай саванд хийн нэг цаг байлгасны эцэст, зөөлөн гал дээр бага зэрэг халаахад л хангалттай. Энэ үедээ будгийг хурдан арилгахын тулд багсаа савны ёроолд сайтар үрж өгөх хэрэгтэй шүү.

- Бөглөрөө гаргахад:
Угаалтуур бөглөрөх бол ахуйн хамгийн таагүй зүйлсийн нэг. Хэрэв танайд гарын дор бөглөрөө гаргагч тусгай уусмал байхгүй тохиолдолд хагас аяга уксус, аяганы дөрөвний нэг хэмжээтэй хүнсний соданы холимгийг угаалтуурын нүх рүү хийж хэсэг хугацааны дараа буцалсан халуун усаар зайлаарай.

- Цагаан эрвээхэй үргээхэд ...
Хэрэв танай гэрт хүнсний болон хувцасны цагаан эрвээхэй үүрлэсэн бол механик аргаар зайлуулах эсвэл хайж олоод алах хэрэг гарна. Харин дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар дээрх бэрхшээл үүсэхгүй. Үүний тулд шүүгээний булан, нугас зэрэгт уксус түрхэж өгнө. Ингэхдээ багс ашигласан нь дээр.



9. Давс

- Хөгцтэй тэмцэхэд:
Хэрэв та тавилгаа хөгц, мөөгөнцөрөөс хамгаалах тусгай бодис худалдан авахаа мартсан бол тагт, салхивч, үүдний хэсэгт байрлуулсан тавилгаа давсны уусмалаар арчиж өгөөрэй. Мөн ванны өрөөн дэх модон эдлэлийг ч мөн адил. Мөн даавуун бүрээс дээр тогтсон хөгц, мөөгөнцрийг давс, нимбэгний шүүсний холимог бэлмэлээр арилгаж болно.

- Илүүдэл арьс гуужуулахад:
Давс нь биеийн арьс гуужуулагчинд ордог гол найрлага болохыг та мэдэх үү? Нарийвтар ширхэгтэй далайн давсыг бага зэрэг зөгийн балтай холиод л дэлгүүрийнхээс дутахгүй өөх хайлуулагч, целлюлитийн эсрэг үйлчилгээтэй гуужуулагчийг гэртээ үйлдвэрлэчихнэ гээд бод доо.

- Зураг зурахад:
Та хүүхэдтэйгээ цуг зураг зурдаг уу? Тэр танаас одод түгсэн шөнийн тэнгэр, цас бударсан өвлийн өдрийн талаар зураг яаж зурах талаар асууж байсан уу? Тэгвэл үүнийг хялбар аргаар бий болгож болохыг зөвлөе. Үүний тулд давсны чийг шингээх чадварыг ашиглаж болно. Бага зэрэг норгосон цаас эсвэл даавуун дээр томхон ширхэгтэй далайн давс цацаж өгнө. Нойтон газар давс хэрхэн гоёмсог талст бүхий цагаан толбо үлдээж хатахыг та хараарай. Хатсаны дараа давсыг зөөлөн сэгсэрч унагаагаад л цас болон оддыг зураг бэлэн боллоо.



10. Элсэн чихэр

- Уруулын гоо сайханд:
Элсэн чихэр нь давсны нэгэн адил гуужуулагчийн шинж чанарыг үзүүлнэ. Тиймээс үүнийг ашиглан уруул хуурайшилтаас хэрхэн ангижирах талаар зөвлөе. Ялангуяа өвөл, хаврын хуурай ширүүн улирлын үед ийм таагүй байдал үүсэх нь элбэг. Энэ үед уруул чийглэгээ алдан хуурайшиж, хагарч бүр цус гардаг. Үүнийг зөгийн балтай элсэн чихэр эсвэл ургамлын тостой элсэн чихрийн холимогоор шийдэж болно. Бэлдмэлээр уруулаа зөөлөн үр, хэд хэдэн оролдлогын дараа та дуртай уруулын будгаа түрхэхэд ямар ч асуудал тулгарахгүй.

- Амьд баглаа цэцгийг удаан хадгалахад:  
Ваартай усандаа гурван цайны халбага элсэн чихэр, хоёр хоолны халбага уксус хий. Ус нэг литр орчим байх хэрэгтэй. Элсэн чихэр нь цэцгэнд тэжээл өгөх бол харин уксус нь тасалж авсан цэцгийг хурдан үхүүлдэг нянг устгах болно.

- Хэл, тагнайгаа түлэхэд:
Та цай, шөлөө халуунаар нь уух дуртай юу? Тэгвэл нэг бус удаа хэл, тагнайгаа түлсэн асуудал үүсч байсан байх. Харин элсэн чихэр нь энэ тохиолдолд таныг таагүй байдлаас гарахад туслах болно. Хэл, тагнайгаа түлсэн тохиолдолд бага зэрэг элсэн чихэр амандаа хийгээрэй. Ингэснээр өвдөлт намдахыг та мэдрэх болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()