Хүний буруутай үйлдлээс болж устаж буй амьтад

2015-01-14, 05:05
23,512
Тун удахгүй арслан, заан зэрэг зэрлэг амьтдыг зөвхөн амьтны хүрээлэнд л харах бололтой. Энэ дүгнэлтийг Олон Улсын зэрлэг амьтан хамгаалах байгууллага болох Living Planet 2014-ийн гаргасан мэдээллээр хийж болох юм. 1972 оноос дэлхийн зэрлэг амьтдын тоо 52%-иар буурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгааг 1970-2010 оны хооронд Global Footprint Network болон Лондонгийн амьтан судлалын нийгмийнхэн хамтран хийсэн байна.
Хүний буруутай үйлдлээс болж устаж буй амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Зэрлэг амьтдын тоо халуун, сэрүүн бүсэд илүү цөөрч байгаа бөгөөд 1970 онд 63% нь халуун бүсд буурсан байжээ. Үүнээс гадна Төв болон Өмнөд Америкт 83%-иар буурсан байна.

Ингээд хүний буруугаас болж устаж буй амьтдын талаар дэлгэрэнгүй танилцацгаая.


1. Африкийн арслан: 30-35 мянга үлдсэн
Ганы Моле үндэсний хүрээлэнд арслангуудын тоо 40 жилийн дотор 90%-иар буурсан байна. Ийнхүү цөөрөх болсон шалтгаан нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нутгийн иргэд ихээр нь агнаж байгаа холбоотой.





2. Ойн заан: 600 мянга орчим үлдсэн
2002 – 2011 оны хооронд зааны тоо 60%-иар буурсан байна. Ихэнхидээ зааны соёог ашиглахын тулд анчид хууль бусаар ихээр агнаж байгаа гэнэ. Харин одоо энэ сүрлэг амьтад дэлхийн газар нутгийн 7%-д л амьдарч байгаа аж.





3. Бенгалийн бар: 3200 орчим үлдсэн
Сүүлийн 100 жилийн дотор огцом буурсан байна. 1970 оны үед 100 мянга орчим тоологдож байсан бол 2010 он гэхэд ердөө л 3200 үлджээ. Энэ нь тэдний амьдрах орчны бохирдол болон хулгайн антай ихээр холбоотой.



4. Далайн гахай буюу дельфин
Перугийн нутаг буюу Хар тэнгисийн орчим далайн гахайны ан хийдэг байжээ. Хэдийгээр дэлхий даяар далайн гахайг санаатайгаар агнадаггүй ч тэд загасны тор эсвэл завьны зангуунд амь насаа алддаг аж. 1960 оны үед далайн гахайны тоо Газрын Дундад тэнгисийн орчмоор их багассан байна. Харин Ионы тэнгист 1996-2007 оны хооронд 150-15 хүртлээ буурсан байна.



5. Хар, цагаан хирс
1980-2006 оны хооронд хирсний тоо 63%-иар буурчээ. Ихэнхидээ тэдний эврийг ашиглахын тулд агнадаг байна. Өмнөд Африкт хулгайн ан ихээхэн байдаг бөгөөд 2007 онд 13 цагаан хирс хороосон бол 2013 онд 1000 орчим болж өссөн байна.





6. Яст мэлхий
Хамгийн сүүлийн үеийн далайн яст мэлхийнүүд Атлантын болон Номхон далайд устаж үгүй болж байгаа гэнэ. Коста-Рикагийн Лас-Баулас хүрээлэнд яст мэлхийний тоо 1989-2002 оны хооронд 95%-иар буурсан байна. Загас агнуур болон хиймэл арал бүтээх үйл ажиллагаанаас болоод ихээр үрэгдэж байгаа гэнэ.



7. Далайн хав
Халдварт өвчин болон нянгаас болж үхэхээс гадна загасчид болон фермерийн гарт өртөж нэлээн үхдэг байна. 2001-2006 оны хооронд Оркней болон Шетландын арлын ойролцоо энэ амьтан 40%-иар буурсан аж.





8. Усны үхэр
2006 оны байдлаар Африкт 120-150 мянган орчим байсан байна. Усны үхрийг маш ихээр агнадаг ажээ. Конгийн Вирунг үндэсний хүрээлэнгийн Усны үхэр 1970 онд 29,000 байсан бол 2003 он гэхэд 1515 болсон байна.





9. Цөлийн могой

Сүүлийн 10 жилийн дотор Европт 11 төрлийн могой устаж байгаа бөгөөд тэдгээрийн 8 нь 50%-иас дээш устсан гэнэ. Ийнхүү устаж байгаа шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч оршин буй орчин болон ан хийх боломжгүй болсонд оршиж байгаа болов уу хэмээн таамаглаж байгаа ажээ.



10. Морин цахлай
Олон тоогоор устаж байгаа нь идэш тэжээл ховордох болон загасны торонд ихээр үхэж байгаатай холбон тайлбарлажээ. Атлантын далайн орчим 1970-2010 оны хооронд 50%-иар буурсан байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()