Осгож буй хүн яагаад хувцсаа тайчиж эхэлдэг вэ?

Осгож нас барсан хүмүүсийн цогцос чармай нүцгэн олдох нь элбэг байдаг. Мэдээж хэрэг хөлдөж үхэх гэж байгаа хүн бүх хувцасаа тайлж хаях нь утгагүй мэт санагдана. Гэхдээ энэ нь цаанаа өөр шалтгаантай байдаг аж. 

Осгож буй хүн яагаад хувцсаа тайчиж эхэлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийдөө хөлдөлт болон осголт гэдэг 2 өөр зүйл юм.

Хөлдөлт гэдэг нь бага температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү ихэвчлэн хөлддөг.

Харин осголт гэдэг нь биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай. Зөвхөн хүйтэн температур бус хүчтэй салхинд цохиулах, нойтон хувцас удаан өмсөх, хүйтэнд согтууруулах ундаа уух зэргээс болж хүн осгодог байна. 

Хотын оршин суугчид ялангуяа сүүлийн шалтгаанаас болж осгох  нь элбэг билээ. 

Осголт нь хэд хэдэн үе шаттайгаар явагдана. 

Эхний шат бол алдагдсан дулаан нөхөх ажиллагаа юм. Энэ шатанд хүний бие алдагдсан дулаанаа нөхөхийн тулд чадах бүхнээ хийж эхэлдэг. Жишээлбэл булчин өөрийн эрхгүй чичирч нэмэлт дулаан ялгаруулахын зэрэгцээ хүн аль болох биеэ хурааж дулаан харимтлуулахыг хичээнэ. Үүний зэрэгцээ цусны эргэлт дотоод эрхтнүүдэд төвлөрснөөс арьс цонхийж эхэлнэ. 

Хоёр дахь шат нь дулаан бүрэн алдагдах юм. Хүн биеэ бүрэн дулаацуулж чадаагүй тохиолдолд арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болж, амьсгал суларч, судасны цохилт удааширч, хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих чадвараа алдаж, сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт гарна.

Энэ үед зарим хүмүүс хувцсаа шууд тайчиж эхэлнэ. Гэхдээ энэ нь сэтгэл санааны байдалтай холбоогүй юм. Учир нь ийм түвшинд хүртлээ осгосон хүн гэнэт халууцаж эхэлдэг байна.

Осгосон хүмүүс дотуур өмдөө хүртэл тайлсан байдалтай олддог. Үүнээс болж тухайн хүнийг бэлгийн хүчирхийлэлд өртөн нас барсан хэмээн дүгнэсэн тохиолдлууд ч гардаг аж.

Яг ухаан балартахын өмнө хүмүүсийн судас огцом тэлдэг учраас гэнэт биеийн халуун нэмэгдэж ийнхүү хувцсаа тайлтлаа халууцдаг. Зарим осгосон хүмүүсийн цогцост хүрч үзэхэд цочмоор халуун байсан гэдэг. 

Осголтын эцсийн шат нь комд орох юм. Цусны даралт буурч, бодисын солилцооны үйл явц эрчимжсэнээр тухайн хүн ухаан алдаж, амьсгалын зам нь саажилтанд орон нас бардаг.

Гэхдээ эцсийн шатандаа орсон хүнд амжиж шаардлагатай тусламж үзүүлбэл амь насыг нь аврах боломж бий. 

Ерөнхийдөө хүний биеийн темпратур цельсийн 33 хэм хүрэхэд осгож эхлэх бөгөөд 30 хэмд хүрсэн тохиолдолд шууд үхэлд хүрэх аюултай юм. 

Осгосон хүнд үзүүлэх хамгийн энгийн арга нь өөрийн биеийн дулаанаар дулаацуулах юм. Ингэхдээ биеийн нүцгэн хэсгээр хүрч дулаацуулах нь хамгийн үр дүнтэй. 

Хэрвээ хөнжил дэвсгэр байгаа бол түүгээр хучиж болно. Ингэх зуураа бүлээн (хэт халуун болохгүй) шингэн уулгах хэрэгтэй. Хэрэв нойтон хувцастай бол түүнийг нь даруй тайлж хуурай алчуураар биеийг нь арчих нь зөв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()