Нүүрний будаг чинь урсаж, байнга хөлрөөд байна уу? Тэгвэл асуудлаа ингэж шийдээрэй!

2018-07-01, 08:11
8,294

Халууны улиралд хүн бие мах бодь маш эмзэг болдог. Шингэнээр байнга дутагдаж, хаа  явсан хөлс ялгарч, тавгүйтдэг. Ус сайн ууснаар олон асуудлаас сэргийлж чадна. Гэхдээ өөр бусад зүйлээр ч зуны улиралд тулгамддаг түвэгтэй асуудлыг шийдвэрлэж болно. Танд амьдралд хэрэгтэй дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Нүүрний будаг чинь урсаж, байнга хөлрөөд байна уу? Тэгвэл асуудлаа ингэж шийдээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Наранд түлэгдэх

  • Хэт улаан туяанаас сэргийлдэг өргөн хэрэглээний нарны тос түрх. Арьсныхаа төрөлд таарсан “SPF”-тэй нарны тос түрхэх хэрэгтэй. Гэхдээ эмч нар 30-с доошгүй “SPF”-тэй тос түрхэхийг зөвлөдөг.
  • Гэрээс гарахаас 30 минутын өмнө нарны тос түрхэнэ. Хэрвээ өдөржин наранд байхаар бол үе үе дахин түрхэнэ. Усанд орсны дараагаар биеэ арчаад дахин тос түрхэнэ.
  • Хэрвээ өдөржин наранд байхаар бол  зөвхөн нарны тос түрхээд зогсохгүй малгай, наранд түлэгдэхээс сэргийлсэн хувцас өмсөх хэрэгтэй.  Бараан хувцас гэгээлэг өнгийн хувцаснаас илүү арьсыг нарнаас хамгаална.
  • Хэрвээ наранд арьс чинь түлэгдсэн бол йогурт, хүйтэн сүү, алое, өргөст хэмхийн нухаш түрхэнэ. Эсвэл нэг аяга алимны шүүс, цагаан цуу хийсэн ваннанд орж болно.

Наранд түлэгдэх

2 Нүүрний будаг урсах

  • Нүүрээ будахаас өмнө мөсний хэлтэрхийгээр хүзүү, нүүрээ арчина. Тэгээд нүүрээ будна.
  • Эрдэстэй нүүрний энгэсэг түрхэнэ. Тос, хүнд материал орсон будагнаас татгалзах хэрэгтэй. Мөн нүүрээ будсаны дараагаар хуурай энгэсгийг хоёр, гурван давхар түрхэж болно.

Нүүрний будаг урсах

3 Хөлрөх

  • Хөлс дарагчийг зөв ашиглавал хөлрөлтийг дарна. Унтахаасаа өмнө хөлс дарагч түрхвэл илүү үр дүнтэй. Ингэснээр уг бодисыг хөлсний суваг руу орж, хаах боломж олгоно. Хэрвээ өглөө түрхэх юм бол хөлсөнд шууд дарагдаад арилдаг.
  • Халуун ногоотой хоол, архи, кофе битгий хэрэглэ. Бие дотроосоо халууцаж эхэлдэг.
  • Гарын доорх зүйлээр гэрийн нөхцөлд хөлснөөс салж болно. Алимны шүүс, цагаан цуу нь бактерийг устгаж, хөлсний сувгийг хаадаг. Хөлөрдөг хэсэгтээ алимны шүүс, цуу түрхэж унтаад өглөө нь угаана. Эрдэнэ шишийн цардуул, хүнсний сода шингээлт сайтай. Тиймээс хөлөрдөг газраа түрхээд цаг гучин минутын дараа угааж болно.  Лимоны хүчил ч мөн адил бактери устгаж, хөлрөлтийг багасгадаг. Арьсан дээрээ түрхэж орхиод л болоо. Хэрчим төмсийг хөлөрдөг хэсэгтээ тавихад хөлсийг уусгаж авдаг.
  • Хөлрөх нь эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хувцсан дээр толбо үлдээдэг. Нунтаг аспирин дээр ус нэмээд хүнсний содатай холиод хутгана. Толботой хэсгийг усаар норгоод дээр нь нунтаг аспиринаа түрхээд 5-10 минут байлгад дараа нь хувцсаа угаана.

Хөлрөх

4 Хуурай арьс

  • Антиоксидант, уургаар баялаг хоол ид. Эдгээр нь коллагений өсөлтийг дэмждэг бөгөөд арьсыг толигор, зөөлөн болгодог.

Хуурай арьс

5 Үс арчилгаа

  • Үсээ чанга боох нь үсийг гэмтээдэг тул сул боох хэрэгтэй.
  • Үсээ долоо хоногт хоёр удаа л угаана.  Ингэснээр тослог багасна. Хэрвээ таны хуйх хурдан хөлөрч, үс тослогтоод байдаг бол үсээ шампуньгүй усаар угаах хэрэгтэй.  
  • Хэт улаан туяанаас хамгаалагчтай шампунь хэрэглэж, малгай өмсөж байвал сайн.

Үс арчилгаа

6 Тослог арьс

  • Арьсаа хуурайшуулж болохгүй. Арьсны сүвийг бөглөдөг тос, нүүрний будаг бүү түрхээрэй.
  • Халуун усанд нэвс дэвтээгээд дээр нь зөгийн бал хийгээд нүүрэн дээрээ гурван минут түрхэнэ. Дараа нь усаар угаана.

Тослог арьс

7 Батгатай арьс

  • Чихэрлэг, цардуултай хүнс бүү идээрэй. Харин антиоксидант, витамин, шим тэжээлтэй жимс, ногоо сайн идэх хэрэгтэй.
  • Хэрвээ биен дээрээ батгатай бол илүү сул, чөлөөтэй хувцас өмсөөрэй.  Хэрвээ хувцас өмсөөд хөлөрдөг бол хувцсаа тогтмол угаана.

Батгатай арьс

8 Халуунд юм туурах

  • Даавуун материалтай хөнгөхөн, сул хувцас өмсөнө.
  • Цайны уутаар хүйтэн жин тавь. Хэрвээ таны арьс загатнаж байвал хөргөгчид хийж хөргөсөн цайны уутаар хүйтэн жин тавина.
  • Аль болох хүйтэн, сэрүүн орчинд байна. Дэвүүр, сэнс, хүйтэн усанд орж, өглөө оройдоо гадаа гарч дасгал хийнэ.
  • Алоеийн ялзмагийг арьсан дээрээ түрхэх нь гарсан зүйлийг хурдан эдгээнэ.

Халуунд юм туурах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()