Баячуудын зүрхэнд шар ус хуруулсан дээрэмчид

Хүн төрөлхтний түүхэнд ард түмнийг мөлжиж, баян чинээлэг болсон этгээдүүдийг цээрлүүлж, шийтгэдэг байсан шилийн сайн эрчүүд олон байжээ. Тэд бусдад сайн хүмүүс гэж үнэлэгдэггүй байсан ч гэлээ, олон нийтийн дунд хийж буй үйл хэргээрээ асар их хүндлэлийг хүртэж байв. Тэгвэл хамтдаа тэдний ард түмний баатар болсон түүхийг сонирхоцгооё.

Баячуудын зүрхэнд шар ус хуруулсан дээрэмчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өзел Клиффорд Бразил (Ozel Clifford Brazil)

АНУ-ын засгийн газар санхүүгийн асуудал эрхэлсэн алба хашдаг байсан тэрээр Африк гаралтай хүүхэд багачуудын амьдралд ихээхэн тус хүргэсэн нэгэн юм. Тухайлбал их сургуульд сурах, хөгжиж боловсрох боломжоор хангасан бөгөөд санхүүжилтыг нь өөрөө дур мэдэн улсын төсвөөс зарцуулж байсан байна. Тэрээр ажлаа хүлээлгэн өгөхдөө "Big Money" банкинд улсын их хэмжээний мөнгийг байршуулж, хувийн зүгээс сан байгуулсан бөгөөд олон жилийн хугацаанд тусламж хэрэгтэй байгаа ядуу буурай амьдралтай хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байсан юм.

Өзел Клиффорд Бразил (Ozel Clifford Brazil)

2 Базил (Basil)

Түүнийг хүн төрөлхтний түүхэнд Москвагийн уран барималч, адислагдсан Базил, Христийн залгамж гэх мэтээр нэрлэж байжээ. Эдгээр нэрийг авах болсон шалтгаан нь түүний амьдрах хугацаандаа хийсэн үйл хэргүүдтэй холбоотой юм.  Гутлын жижиг мухлаг ажиллуулдаг байсан тэрээр баячуудад үйлчилдэг дэлгүүрээс  үнэтэй гутал хулгайлж, түүнийгээ хямд үнээр борчуудад зардаг байжээ. Түүгээр зогсохгүй түүний зөн совин үнэхээр гайхалтай байсан бөгөөд тэртээх 1547 онд Москва хотод гарсан галын аюулыг урьдчилан таамаглаж, олон мянган хүнийг амь насыг хамгаалж байв.

Базил (Basil)

3 Накамүра Жирокичи (Nakamura Jirokichi)

Накамүра Жирокичи нь 1797-1831 оны хооронд Японы Эдо (oдоогийн Токио) гэх хотноо амьдарч байсан бөгөөд түүхэнд Незүми Козо (Nezumi Kozo) буюу  "Харх" гэх нэрээрээ бичигдэн үлдсэн байдаг байна. Тэрээр өдрийн цагуудаар гал сөнөөгч, хуульчийн ажил хийдэг байсан бол шөнийн цагаар баячуудын гэрийг тонож, их хэмжээний алт, эрдэнэс хулгайлдаг байжээ. Хачирхалтай нь хулгайлсан эд хөрөнгөө өөртөө зарцуулалгүй бүгдийг нь ядуу буурай хүмүүст өгдөг байв. Нэг удаа түүнийг цагдаа нар баривчилсан бөгөөд нэгэн баян чинээлэг айлаас одоогийн 30000 доллартай тэнцэх хэмжээний эд хөрөнгө хулгайлж байсан удаатай ажээ.

Накамүра Жирокичи (Nakamura Jirokichi)

4 Пабло Эскобар (Pablo Escobar)

Түүний бүтэн нэрийг Пабло Эмилио Эскобар Гавириа (Pablo Escobar Emilio Gaviria) гэдэг бөгөөд 1941.12.01-ний өдөр Колумбад төржээ. Хар тамхины наймаачин байсан тэрээр амьдралынхаа туршид Колумб улсаас АНУ руу нийлүүлэгдсэн нийт хар тамхины 80%-ийг хил дамнан гаргах ажлыг хариуцан ажиллаж байсан нэгэн юм. Гэвч тэрээр хар тамхины бизнесээс олсон ашигаасаа цаг ямагт Колумбын Меделлин (Medellin) хотын хүнд хэцүү амьдралтай иргэдэд тусламж үзүүлж байжээ. Түүгээр барахгүй ивээн тэтгэгчгүй болсон хүүхдийн сургуулийн хөл бөмбөгийн багт хандив өргөж, нурж, эвдэрсэн сүм хийдүүдийг засч, янзлахад тус хүргэсэн нэгэн юм.

Пабло Эскобар (Pablo Escobar)

5 Панчо Вилла (Pancho Villa)

Франчиско Панчо Вилла (Francisco Pancho Villa) нь 1878.06.05-ны өдөр Мексикийн Дуранго (Durango) дахь Хосе Доротео Аранго Арамбула (Jose Doroteo Arango Arambula) гэх газар төрсөн бөгөөд  Мексикийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хувьсгалын тэргүүн эгнээнд ард түмнийхээ төлөө тэмцэж явсан нэгэн юм. Баатарлаг эр зоригтой байсан тэрээр Викториано Хуерта (Victoriana Huerta) болон Порфирио Диаз (Porfirio Diaz) нарын эсрэг чухал ялалт байгуулж байжээ. Түүний баатарлаг их үйлс, дүүг нь хөнөөсөн этгээдүүдээс өшөөгөө авснаар эхэлсэн гэж хүмүүс ярьдаг байна. Баячууд, ноёд язгууртнуудын гэрийг тонож, алт эрдэнэс, эд хөрөнгийг нь булааж, ядуу буурай ард түмэнд өгдөг байсан түүнийг амьд байх үед Мексик улсад гарах гэмт хэргийн тоо үлэмж буурч байсан гэх тоо баримт хүртэл байдаг ажээ.

Панчо Вилла (Pancho Villa)

6 Юурай Яношик (Juraj Janosik)

1688 онд төрсөн бяцхан хүүг хожим ард түмнийхээ итгэл найдварыг хүртсэн мундаг баатар болно гэж хэн мэдэх билээ. Тэрээр өсч, дэвжиж, нас ахихын хэрээр улам хэрсүүжиж байсан бөгөөд удалгүй өөртэйгөө адилхан хүсэл сонирхол нэгтэй 30 залууг цуглуулан ард түмнийхээ төлөө баячуудтай тэмцсээр иржээ. Словакийн ард түмний баатар байсан ч гэж ярих нь бий. Түүний ядуу буурай ард түмэнд тусалж байснаас үүдэж, олон зуун хүн өлсөж үхэх аюулаас аврагдаж байсан гэдэг.

Юурай Яношик (Juraj Janosik)

7 Салваторе Жиулиано (Salvatore Giuliano)

1922.11.16-ны өдөр Сицилийн Монтелепре (Montelepre) гэх газар нэгэн шилийн сайн эр хорвоод мэндэлжээ. Түүнийг Салваторе гэдэг байсан бөгөөд дэлхийн II дайны үед Италид ард түмнийг мөлжиж, дээрэмдэж, баяжиж байсан этгээдүүдийн араас мөшгиж, эд хөрөнгийг нь буцаан жинхэнэ эзэнд нь өгдөг байжээ. Нэр хүнд нь хормын зуур Итали даяар түгсэн бөгөөд түүний удирдлага дор нэгдэхийг хүссэн 600 гаруй залуусыг бүртгэн авч, цэргийн дивиз байгуулж байсан гэдэг. Харин эд хөрөнгөө тонуулж, дээрэмдүүлэх болсон баячууд хөлсний 2000 цэрэг хөлсөлж, түүний цэргүүдийг болон өөрийг нь хэрцгийгээр хөнөөсөн гэж ярих нь бий.

Салваторе Жиулиано (Salvatore Giuliano)

8 Каяамкулум Кочунни (Kayamkulum Kochunni)

Түүний хувьд XIX зууны үед Энэтхэгт нэр алдраа түгээсэн, бослогын удирдагч байсан бөгөөд Энэтхэгийн баячуудын мөнгийг хайр гамгүй цацаж, ард түмэндээ юу ч олж долоолгохгүй байгаад дургүйцэж, бослого хийхээр сэтгэл шулуудсан нэгэн байжээ. Түүний хийсэн бослогын үр дүнд олон мянган ард иргэд идэх хоол, уух устайгаа золгосон гэж ярьдаг байна.

Каяамкулум Кочунни (Kayamkulum Kochunni)

9 Жэйк Багг (Jake Bugg)

Жэйк Эдвин Чарльз Кеннеди Багг (Jake Edwin Charles Kennedey Bugg) нь 1994.02.28-ний өдөр Английн Ноттингхэм (Nottingham) хотод төржээ. Дуучин залуу бусад урлаг соёлын оддыг бодоход илүү олон нийтэд чиглэсэн, хандивын үйл ажиллагаануудад оролцохыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд тэр ч үүднээсээ "Robin Hoody" гэх нэртэй сан хүртэл байгуулаад амжсан нэгэн юм. Тэрээр энэ сангаараа дамжуулан хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, амьдарч буй иргэдэд тусладаг гэнэ.

Жэйк Багг (Jake Bugg)

10 Жон Диллинжер (John Dillinger)

АНУ-ын түүхэн дэх зартай гэмт хэрэгтэн тэрээр 1903.06.22-ны өдөр Индиана хотод төрсөн бөгөөд хоёр ч удаа шоронгоос оргон зайлж байсан нэгэн ажээ. Гэмт хэрэг үйлддэг байсан ч гэсэн, бусдад туслах дуртай байсан түүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Public Enemy" гэх нэртэй кино 2009 онд нээлтээ хийж, гол дүрд нэрт жүжигчин Жонни Депп (Johnny Depp) тоглож байжээ.

Жон Диллинжер (John Dillinger)

11 Юү (Yu)

2014 оны 12 дугаар сард түүнийг хулгай хийж байх үед нь баривчлахаас өмнө хэн гэдгийг нь тодорхой болгож, мэдээгүй байсан бөгөөд "Boss Yu" гэх нэрээрээ баячууд, тэрбумтнуудын хөрөнгийг жинхэнэ утгаар нь самарч байсан, тэдний толгойны өвчин болсон этгээд байжээ. Хулгайлсан эд хөрөнгөө тэр чигт нь ядуусын хороололд амьдардаг хүмүүст хандивладаг байсан тэрээр нэг удаа 80.000 доллар хулгайлж, түүнийгээ хүнд өвчин туссан хүмүүст хандивлаж байсан байна.

Юү (Yu)

12 Устим Кармалиук (Ustim Karmaliuk)

Украйны Робин Гүүд (Robin Hood) хочит тэрээр 1787.03.10-ны өдөр төрсөн бөгөөд эх орны төлөөх тэмцэгч байжээ. Түүний удирдлага дор эрэлхэг, баатар зоригтой 20.000 цэрэг байдаг байснаас гадна 1814-1835 оны хооронд тэднийг удирдан, засгийн эрхэнд байсан хөрөнгөтнүүдтэй тэмцэлдэж байсан юм. 1835 онд баячуудын захиалгаар түүнийг хороосон бөгөөд Устим амьд байх хугацаандаа олон зуун Украйны ард түмэнд итгэл бэлэглэж, тэднийг идэж уух, өмсөж зүүхтэй нь залгуулж байсан ачтан юмсанж.

Устим Кармалиук (Ustim Karmaliuk)

13 Сион Кати (Sion Cati)

Уэльсийн ард түмний дунд "Уэльсийн гүрвэл" гэх нэрээрээ алдаршиж, түүхэнд нэрээ бичиж, үлдээсэн тэрээр 1530 оны үед Трегарон (Tregaron) гэх газар төржээ. Нүүрээ далдалж, маск зүүсэн түүнийг ард түмний жинхэнэ баатар байсан гэж ярих нь ч бий. Олон арван жилийн амьдралаа ард иргэдийн төлөө зориулсан түүнд нутгийн иргэд хөшөө бариулж өгч байжээ.

Сион Кати (Sion Cati)

14 Нед Келли (Ned Kelly)

1854 онд Австралийн Викториа (Victoria)-д цэргийн дивизээ байгуулж, баячуудтай эцсээ хүртэл тэмцсэн түүн шиг баатарлаг нэгэн Австрали улсын түүхэнд тун цөөхөн байсан ажээ. Келли дайтаж байхдаa "Галлаад...та нар муу сайн новшнууд хэзээ ч намайг гэмтээж чадахгүй. Би бол ард түмний баатар" хэмээн бахдалтайгаар орилж байсан гэдэг. Үнэхээр ч тэр хэлсэндээ хүрч, хэн ч түүний гэмтээж чадаагүй бөгөөд эцсийн амьсгал хураах хүртлээ олон мянган Австраличуудын эрх ашиг, газар нутгийн тэмцэж байсан нэгэн юм.

Нед Келли (Ned Kelly)

15 Леонардо Эмилиа (Leonardo Emilia)

1842-1873 оны хооронд Мексик улсын ядуу буурай ард иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж байсан тэрээр Франц хүнтэй дэр нэгтгэж, амьдралаа холбосон нэгэн байв. Харин түүний нөхөр золгүй байдлаар Мексикүүдийн гарт амь насаа алдсан бөгөөд бүсгүй нөхрийг минь битгий алаач гэж Мексикийн цагдаагийн ажилчдаас гуйж байсан хэдий ч, түүний хүслээр болоогүй ажээ. Үүнд уурссан эмэгтэй Мексикийн түүхэн дэх хамгийн аймшигтай өшөө авалтыг хийсэн бөгөөд нууц бүлгэм байгуулж, нөхрийг нь алсан хүмүүсийг бүгдийг хөнөөж байв. Түүхэнд түүнийг "The Amazing Lаdy" буюу "Гайхалтхай хатагтай" гэж бичиж үлдээсэн байна. Ийнхүү энэхүү жагсаалтанд цорын ганц бүсгүй орсон юм.

Леонардо Эмилиа (Leonardo Emilia)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()