Итгэхэд бэрх баримтууд

2014-12-24, 01:58
29,570
Энэ дэлхий дээр маш олон сонирхолтой зүйл байдаг бөгөөд зарим нэгэнд нь шууд итгэхэд бэрх байдаг. Энэ сонирхолтой баримтууд нь сэтгүүлчдийн хувьд нэлээд олз омгийг авчирдаг биз. Энгийн нэгэн амьдрал ямар ч байсан дэлхийг шуугиулж чадахгүй нь мэдээж шүү дээ. Ингээд итгэхэд бэрх баримтуудаас хүлээн авч сонирхоцгооё.
Итгэхэд бэрх баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Google-ийн ажилтан нас барсан тохиолдолд түүний эхнэр эсвэл нөхөр нь 10 жилийн турш сарын цалингийн тал хувийг авах болно. Харин хүүхдүүдэд нь 19 нас хүртэл нь сарын 1000 доллар өгдөг гэнэ.

www.caak.mn

2. Лондонгийн алдарт “Black cab” байгууллагын таксины жолооч болохын тулд 25 мянган зам, 50 мянга орчим түүхэн дурсгалт газруудыг мэдэх хэрэгтэй юм байна. Шалгалтаа 12 удаа өгч болох бөгөөд 34 сар бэлдэх эрхтэй байдаг аж.

www.caak.mn

3. Вьетнамын дайны төгсгөл үеэр Америкийн цэргийн “Midway” хөлөг онгоцны ажилчид 10 сая доларын үнэтэй нисдэг тэргийг далай руу албаар унагасан байдаг. Энэ нь Cessna компаний онгоц хөлгийн талбай дээр газардах боломжийг олгожээ. Нэг онгоц газардуулахын тулд 10 сая долларыг далай руу хаясан гэхэд итгэхээргүй байгаа биз?...

www.caak.mn

4. Поп Керн дэлхийн 1-р дайны үед гэмтэл авсан Унагрын дайчин юм. Орос цэргийн сум түүний толгойны урд хэсгийг онож, духны хэсэг нь үгүй болсон байна. Гайхалтай нь тэр амьд гарч чадсан ч огтхон ч унтахгүйгээр амьдарч чаддаг хүн болжээ.

www.caak.mn

5. Африкийн Лесото хотод нэгэн нисэх онгоцны хөөрөх зогсоол байдаг бөгөөд тэд хангалттай хурдаа авахын тулд хаднаас нисдэг байна.

www.caak.mn

6. Шинэ Зеландын усан цэрэг өндөр даралттай агаарын хавхлаг дээр унасан байна. Тэрээр зүүн өгзгөө гэмтээсэн бөгөөд түүний биенд их хэмжээний хий хуримтлагдсан аж. Харин энэ хийг гаргахын тулд түүнд 3 хоног шаардагдсан байна.

www.caak.mn

7. Энэтхэгийн гэрийн эзэгтэйчүүдэд дэлхийн алтны 11%-ийн нөөц байдаг байна. Энэ нь АНУ, Олон Улсын Валютын Сан, Швейцарь, Германы нийт нөөцийн алтнаас ч их байдаг аж.

www.caak.mn

8. АНУ-д болсон 9 сарын 11–ий халдлагын дараа ямар ч бэлтгэлгүй хэд хэдэн онгоц агаарт хөөрсөн бөгөөд дахин дайралт гарахаас сэргийлсэн байна. Үүнээс гадна нисгэгч нарт хулгайлагдсан онгоцыг үг дуугүй сөнөөх үүрэг өгсөн байжээ.

www.caak.mn

9. Мэргэн буудагчийн хамгийн холын зайн буудалт 2009 онд болсон бөгөөд тухайн үед Крейг Харрисон 2475 метрийн зайд буудсан байна. Түүний сум 6 секундын дотор байг оносон аж.

www.caak.mn

10. 1995 онд хэн нэгэн 600 жилийн настай бурханы гипсэн барималыг унагачихсан байна. Харин гипсний доор алт байжээ.

www.caak.mn

11. 1982 онд нэгэн эрэгтэй Букингемийн Ордонд нэвтрэн орсон бөгөөд ордон дотор бяслаг идэж бараг хагас цаг орчим болсон байна. Энэ үед ямар ч дохиолол огтхон ч дуугараагүй бөгөөд тэрээр тухтай гэгч нь сууж байгаад ордныг орхин гарчээ.

www.caak.mn

12. Анхандаа “МакДональдс” үл хөдлөх хөрөнгийн байгууллага байсан байна. “Бид үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг. Бидний гамбургер зарж байгаа гол шалтгаан нь орлого сайн олдог бөгөөд бид түрээслэгчиддээ түрээсээ асуудалгүй төлөх боломжийг олгодог” -гэж компанийн үүсгэн байгуулагч Харри Зонненборн ярьж байжээ.

www.caak.mn

13. Толгойгоо усан сангийн ёроолд цохиж гэмтэл авсан Дерек Амато хэмээх залуу сэргэхдээ гоц авъяастай болсон байна. Ингээд тэрээр хожим нь ганц ч хичээл заалгахгүйгээр төгөлдөр хуурчин болжээ.

www.caak.mn

14. Португалид хар тамхины худалдааг хориглосноос хойш 11 жил өнгөрч байгаа бөгөөд хар тамхинд донтогчдын тоо багассан байна. Хар тамхи хэрэглээг донтолт бус, харин эрүүл мэндийн хохирол хэмээн үздэг аж.

www.caak.mn

15. 18-р зууны үеэс хойш амьдарч байсан Исландын бүх иргэдийн мэдээллийг агуулсан компьютерын програм байдаг байна. Ингээд Исландын нийт хүн ам тэр үеэс хойш 320 мянга болсон байгаа ч, энэ програмын ачаар цус ойртолтын асуудлыг бүрэн шийдэх юм байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()