Түүхэн дэх хамгийн хачирхалтай 10 занданшсан шарил

Мумми бол дэлхий дээр оршин байх өвөрмөц, гайхалтай зүйлсийн нэг билээ. Эртний хүмүүсийн өв соёл уламжлалыг хадгалж ирсэн олон янзын мумминууд цаг хугацаа өнгөрөх тусам улам олширсоор, сүүлдээ бүр санаанд оромгүй сонирхолтой болж, эрдэмтэд, сонирхогч судлаачдыг гайхшруулсаар буй. Гэхдээ хүн бүр мумми гэхээр эртний Египетийн занданшуулсан шарилыг төсөөлдөг боловч муммигийн талаар таны төсөөлж байгаагаас илүү олон сонирхолтой түүхүүд байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн түүхүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай 10 занданшсан шарил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эва Перон (Eva Peron)

Аргентины ерөнхийлөгч Хуан Пероны эхнэр Ева 1952 оны 7-р сарын 26-нд дөнгөж 33 настай байхдаа хорт хавдраар нас баржээ. Түүнийг нас барсны дараа цогцсыг нь оршуулах ёслолын үеэр олон нийтэд дэлгэж үзүүлэх байсан учраас гадаад төрхийг нь хадгалахын тулд занданшуулсан аж. 

Эва Перон (Eva Peron)

Гурван жилийн дараа Хуан Пероны эсрэг тэмцэгчид эхнэрийнх нь занданшсан шарилыг хулгайлжээ. Хуан үүнээс 15 жилийн дараа л хуучин эхнэрийнхээ шарилыг эргүүлж олсон бөгөөд түүнийг гэртээ ил тавьсан байна. Харин Хуаны хоёр дахь эхнэр Евагийн үсийг самнаж арчилдаг байсан төдийгүй, адилхан болохын тулд дэргэд нь хэвтдэг байжээ. Цогцсыг эцэст нь гэр бүлийнх нь бунхан дотор оршуулсан байна.  

2 "La Doncella"

14-15 насны Инк охиныг Германы археологичдын баг олсон бөгөөд түүнийг омгийнхон нь өргөл болгон золиослосон байжээ. Түүний дэргэд хоолны аяга, алт, мөнгөн баримлууд, үл мэдэгдэх шувууны цагаан өд бүхий ер бусын толгойн эдлэл олдсон аж.

Түүнийг 1999 онд өөр хоёр хүүхдийн шарилын хамт далайн түвшнээс дээш 6700 метрийн өндөрт орших Аргентины Ллуллаилако галт уулаас илрүүлжээ. 

Судалгааны явцад эрдэмтэд хүүхдүүдийг удаан хугацааны туршид шашны зан үйлд бэлтгэж, сайн чанарын бүтээгдэхүүн (хонины мах, эрдэнэ шиш), кокаин, спиртээр хооллож байсан болохыг тогтоосон байна. Түүхчдийн ярьснаар Инкчүүд ёслолын үеэр хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүдийг сонгон золиослодог байсан гэнэ. 

"La Doncella"

3 Нойтон Мумми

2011 онд Хятад улсад шинэ зам тавьж байсан хүмүүс Мин гүрний үед буюу 600 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй хүний сэвтэлгүй хадгалагдсан шарилыг газрын хөрснөөс олж илрүүлжээ. Тус газрын хөрс нь удаан хугацааны турш маш сайн чийгшилтэй байсан учраас цогцсыг муутгалгүй хадгалж чадсан аж. Түүний арьс бараг л гэмтээгүй, үс хөмсөг нь хүртэл хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Нойтон Мумми

Үүнээс гадна хаш чулуун бөгж, үсний хавчаар гэх мэт тансаг гоёл чимэглэл цогцосноос нь олдсон байна. Шарил занданшуулах ёсыг Хятадад бараг ашигладаггүй байсан учраас энэ олдвор бусад мумминуудаас илүү өвөрмөц болж байгаа юм. 

4 Гроболл эр

20-р зууны дунд үед Данийн хүдэрт намгаас маш сайн хадгалагдсан хэд хэдэн цогцос олдсон бөгөөд тэдний дундаас хамгийн сонирхол татсан нь Гроболл эр юм. Хоёр мянган жилийн өмнө нас барахдаа тэр 30 орчим настай байжээ. Задлан шинжилгээгээр түүний хоолойг хэрчээд, намаг руу хаясан болохыг тогтоосон бөгөөд МЭӨ 290 онд нас барсан хэмээн таамаглажээ.

Гроболл эр

5 III Рамзес (v)

Бусад Египет мумминуудаас ялгаатай нь III Рамзес байгалийн жамаар нас бараагүй, харин алуурчдын золиос болсонд оршдог аж. Фараоны хоолойг компьютер томографиар шалгах үед бараг долоон сантиметр урттай гүн зүсэлт хийгдсэн нь тогтоогдсон байна. Ийм зүсэлт нь зөвхөн судас төдийгүй улаан хоолой, гуурсан хоолойг гэмтээж, улмаар Египетийн сүүлчийн агуу фараоны аминд хүрчээ. Зарим египет судлаачид Рамзесийг хүүхдүүд нь хөнөөсөн гэж үздэг. 

III Рамзес (v)

6 Укок гүнж

Шивээс хэзээ ч арилдаггүй гэдгийг Укок гүнж нотолсон юм. Тэрээр бараг 2500 жилийн өмнө нас барсан хэдий ч түүний хатсан арьсан дээрх шивээс тод чигээрээ үлдсэн байна. Эрдэмтэд 25 орчим насандаа таалал төгссөн энэ эмэгтэйг Сибирийн ууланд амьдарч байсан Пазырык омгийн хүн байсан гэж үздэг. Энэ овгийн гишүүд шивээс нь хойд насандаа бие биенээ олоход тусална гэж итгэдэг байсан гэнэ. Түүний цогцсыг 1993 онд нээсэн юм. 

Укок гүнж

7 Торквайн Тутанхамун

Уушигны хорт хавдраар нас барсан Английн иргэн, 61 настай таксины жолооч Аллан Биллис өөрийн биеийг шинжлэх ухааны тусын тулд ашиглахыг зөвшөөрсөн байна. 2011 онд нас барсных нь дараа түүний цогцсыг гурван мянга гаруй жилийн өмнө нас барсан Египетийн фараон Тутанхамуны шарилыг занданшуулахад ашиглаж байсантай адил аргын дагуу "муммижуулжээ". Талийгаачийн гэрээслэлийн дагуу эрдэмтэд занданшуулах үйл явцыг баримтжуулаад зогсохгүй телевизээр дамжуулж чадсан юм. Алланы эхнэр "Би Их Британид занданшсан нөхөртэй болсон цорын ганц эмэгтэй" гэж дурссан байдаг.  

Торквайн Тутанхамун

8 Итгэлт хамба

Итгэлт хамба Буриадын Буддын шашны төлөө амьдралаа зориулсан нэгэн юм. 16 наснаасаа Буддын шашныг судалж эхэлсэн тэрээр 1927 онд 75 орчим настайдаа өөрийгөө нөгөө ертөнцөд халих болсноо шавь нартаа зарласан байна. Итгэлт хамба өөрийнх нь цогцосыг зохих ёсны дагуу оршуулаад, "30 жилийн дараа биеийг минь эргээрэй." хэмээн хүссэн аж. Бясалгал хийж байгаад нас барсан түүний биеийг занданшуулах ямар ч арга хэмжээ аваагүй боловч өнөөг хүртэл зарим талаараа цогцос нь "амьд" байгаа аж. 

Итгэлт хамба

9 Жон Франклины мумми

1845 онд зуу гаруй хүн Европоос Ази тив рүү хүрэх шинэ зам олохоор Америк тивийг чиглэн далайд гарсан байна. Судлаачдын хоёр хөлөг онгоц хоёулаа дараа нь сураггүй болсон бөгөөд 1850 онд тэдний үлдэгдлийг Бэйли арлын ойролцоогоос олсон байна. Амиа алдсан хүмүүс дотор тус аяллыг ахалж байсан Жон Торрингтон, Жон Хартнелл, Уильям Брейн нар багтжээ. Зуу гаруй жилийн дараа 1984 онд антропологичдын баг тус цогцоснуудыг судлан яг юунаас болж амиа алдсан болохыг тогтоохоор болсон байна. Ухаж гаргасны дараа тундрын мөнх цэвдгээс болж гурван цогцос төгс хадгалагдсан болох нь тогтоогджээ.

Цогцоснуудаас уушгины хатгалгаа, сүрьеэгийн шинж тэмдгүүд илэрснээс гадна эрдэмтэд цогцос бүрт хар тугалга үхэлд хүргэх хэмжээгээр агуулагдаж байсныг тогтоожээ. Хөлөг онгоцны ус нэрж цэвэршүүлэх төхөөрөмжинд их хэмжээний тугалга агуулагдаж байсан бөгөөд түүнийг уусан хөлгийн гишүүд бага багаар хордож амиа алдсан байна. 

Жон Франклины мумми

10 Чулуужсан жимстэй бүсгүй

1955 онд Мароккогийн Захра Абуталиб хэмээх эмэгтэй анхны хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт иржээ. Эмч нар кесар хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлэхэд эмэгтэй хэт их айснаасаа болж эмнэлгээс зугтжээ. Удалгүй ураг эхийн хэвлийд байхдаа амьгүй болсон ч ээж нь хүүхдийг гэдэснээс нь гаргах хагалгаа хийлгэхээс дахин татгалзсан байна. Бараг 50 жилийн дараа тус эмэгтэйн хэвлийн хэсэг нь тэвчихийн аргагүй өвдөж эхэлсэн бөгөөд үүнээс болж эмнэлэгт хэвтжээ. Тухайн үеийн эмч нар түүнийг хавдартай гэж үзээд хагалгаа хийтэл нас барсан хүүхдийнх нь чулуужсан үлдэгдэл гарч ирсэн байна. Ийм нярайн чулуужсан үлдэгдэл дэлхийд ердөө 300 бүртгэгдсэн байдаг аж. 

Чулуужсан жимстэй бүсгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()