Могой, матартай нөхөрлөгч бяцхан жаал

2012-09-07, 21:24
21,672

Энэ жаалыг Чарли гэдэг. Түүний эцэг Грег Паркер нь Австралийн Виктория муж дахь Ballarat Wildlife Park гэдэг бяцхан амьтны хүрээлэнгийн эзэн ажээ. Тиймээс ч эцэг нь Чарлиг төрөл бүрийн аюултай зэрлэг амьтадтай нөхөрлөдгийг нь эсэргүүцдэггүй байна. Гэхдээ маш олон төрлийн зэрлэг амьтдын дундаас Чарли яагаад заавал Пабло гэдэг нэртэй энэ аварга биетийг хамгийн дотны найзаараа сонгосон нь хамгийн сонирхолтой санагдлаа. Ингээд бүгдээрээ Пабло, Чарли хоёртой танилцацгаая.

Могой, матартай нөхөрлөгч бяцхан жаал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Чарли Паркер нь Австрали даяар “хамгийн залуу зэрлэг амьтан сургагч” гэдэг нэрээр асар хурдтай алдаршсан нэгэн. Тэрээр тун удахгүй “матарны ангууч” Стив Ирвины матартай найзлагч охин болох Бинди Ирвинтэй өрсөлдөхүйц хэмжээний нэр алдартай болох төлөвтэй байгаа талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна.



Чарли-гийн хамгийн хайртай араатан болох 2,5 метрийн могой болох Пабло нь маш хүнд болохоор арай гэж мөрөн дээрээ үүрч явдаг байна. Гэсэн ч Чарли могойгоо шантралгүй үүрэн алхаж, амьтны хүрээлэнгийн зочдын амыг ангайлгадаг ажээ. Чарли Паблотой ноцолдоод, уйдахаараа бас нэгэн хайртай амьтад болох матарнууд дээр очдог байна.



Грег Паркер хүүгийнхээ энэ байдалд бахархалтай ханддаг бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа Чарлиг 12 сартай байхдаа л могойтой тоглодог байсан талаар ярьжээ. Грегийн эцэг ч гэсэн амьтны хүрээлэн, зэрлэг амьтадтай холбоотой нэгэн байсан аж. Тиймээс эдний гэр бүл нь гурван үеийн амьтан сургагчид болж таарч байна.



Грег хэлэхдээ: “Мэдээж бид Чарлиг одоохондоо балчир байгааг мэднэ. Тиймээс зэрлэг амьтадтай харьцахад нь маш их анхаардаг. Гэхдээ бид түүнийг ийм байхад нь хэзээ ч албаддаггүй. Манай хүний генинд нь амьтадтай харьцах ухаан байдаг гэмээр санагддаг. Тэр матар, могойтой зүгээр л хамт байгаад байдаг юм биш. Харин тэднийг маш сайн ойлгож харьцдаг. Тэднээс огтхон ч айдаггүй юм даа.”- гэжээ.
















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()