Хоёр нүдтэй болсон залуу

2014-09-27, 23:30
15,908
Шивээсийг хүссэн газраа хийлгэх боломжтой болсон цаг үед зарим нэг нүдний доголдол асуудал биш болсон бололтой. 58 настай Уильям Уотсон нүдний цагаа өвчтэй юм байна. Харин эмч түүний энэ асуудлыг шийдвэрлэж нүднийх нь алиман дээр шивээс хийсэн аж.
Хоёр нүдтэй болсон залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Mail Online-ы мэдээлж байгаагаар, Уильям Уотсон багадаа бөмбөг тоглож байгаад нүдээ гэмтээчихсэн юм байна. Үүнээс болоод түүний нүд ийнхүү асуудалтай болжээ.

Нүд нь гэмтсэнээс болоод түүний амьдрал орвонгоороо эргэсэн байна. Түүний хараа огцом муудаад зогсохгүй, хүмүүсийн анхаарал нүд рүү нь ихээр татагдах болсон нь түүнд тавгүй сэтгэгдлийг төрүүлж байжээ.
 
www.caak.mn

Шивээсчин Пенто болон зөвлөх эмч

www.caak.mn

Ингээд эмч Эмил Чинн (Emil Chynn) болон шивээсчин СиЖи Пенто (CJ Pento)-ийн нарын ачаар тэрээр энэ асуудлаас ангижирч чадсан байна.

Шивээсийг хийхээс өмнө Чинн шивээсний урлагийг маш сайн судлаж, үүний дараа усан үзмийг нүдний алим хэмээн төсөөлж хэд хэдэн зураг шивж, туршиж үзсэн байна. Ийнхүү хэд хэдэн туршилт хийсний дараа нүдэн дотор хийж эхэлсэн байна.

www.caak.mn

Ирээдүйн өөрчлөлтүүд надад маш чухал юм хэмээн Америк залуу хэлж байсан байна. Миний нүд энгийн хүмүүсийнхтэй адил болж, хүмүүсийн анхаарал над дээр тусахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Шивээс хийхээс өмнө Чинн өвчтөнд мэдээ алдуулагч тариа хийсэн бөгөөд шивээсчний хяналтан дор шивээсээ хийх болсон байна.

Зургуудыг харахад өвчтөнд төдийлөн таатай биш байсан мэт санагдана.
 www.caak.mn

Харин Уотсоны хувьд таатай байсан гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

“Нүдэн дээр минь ямар нэгэн юм түрхэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Би ямар ч тавгүй байдлыг мэдрээгүй” -гэжээ.

www.caak.mn

Эмч болон шивээсчний ажлыг хараад Уотсон алмайрчээ.

www.caak.mn

www.caak.mn

“Би анх хараад итгээгүй. Миний нүд хоорондоо ижилхэн харагдаж байсан бөгөөд одоо би үргэлж өөртөө итгэлтэй байх болно. Надад шинэ амьдрал бэлэглэсэн Чинн эмчийг би хэзээ ч мартахгүй. Түүнд үргэлж талархаж явах болно” -гэжээ.

www.caak.mn

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()