Жирэмсний үед шоколад идэх нь зөв үү?

Жирэмсэн болсноор эмэгтэй хүний амьдрал бүрэн утгаараа өөрчлөгддөг. Нэгэн бяцхан амийг хэвлийдээ бүрэлдүүлж, түүний төлөө үүрэг хариуцлага хүлээх болсон тул, бүх зүйлд хянамгай хандаж, хатуу дэг журам баримтлах хэрэг гарна. Ялангуяа идэж байгаа хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуулж, дуртай амттангаасаа хүртэл татгалзах шаардлагатай болдог билээ. Гэхдээ бүсгүй та жирэмсний хугацаанд шоколад идэж болох бөгөөд энэ нь олон талын ашиг тусыг үзүүлдэг байна. 

Жирэмсний үед шоколад идэх нь зөв үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цусны даралт ихсэх

Жирэмсний үед цусны даралт ихсэх нь маш түгээмэл байдаг төдийгүй эх болон урагт сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Энэ нь даамжирсаар, цусны бүлэгнэлт, элэгний үрэвсэл, бөөрний дутагдалтай болгох аюултай билээ. Харин та шоколад идсэнээр энэхүү аюулаас өөрийгөө болон хэвлий дэх үрээ хамгаалж чадах юм. 

Цусны даралт ихсэх

2 Цусны зохицуулалт

Шоколад, кокоаны найрлаганд агуулагдах "theobromine" нь цусны эргэлтийг сайжруулж, зохицуулалт хийдэг. Үүнээс үүдэж, цусны даралт багасах төдийгүй биеийг эрч хүчээр тэтгэдэг байна. 

Цусны зохицуулалт

3 Хүүхдийг жаргалтай болгоно

Судалгаанаас үзэхэд, тогтмол бага хэмжээний шоколад идсэнээр, эрүүл саруул, ямар нэгэн өвчин зовлонгүй хүүхэд мэндэлдэг болохыг тогтоожээ. Шоколад нь стресс бухимдлыг үгүй хийдэг бөгөөд жирэмсэн эх ямар нэгэн сэтгэлийн шаналал, бухимдалгүй байгаа тохиолдолд, ураг эрүүл саруул бойждог байна. 

Хүүхдийг жаргалтай болгоно

4 Антиоксидантаар баялаг

Шоколад нь антиоксидантаар баялаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн хорт хавдраас сэргийлэх увидастай юм. 

Антиоксидантаар баялаг

5 Олон төрлийн витамин болон эрдэс бодисыг агуулдаг

Магни, төмөр гэхчлэн маш олон витамин, эрдэс бодисууд шоколаданд агуулагддаг. Бүсгүй та жирэмсний үед тодорхой хэмжээний шоколадыг тогтмол идсэнээр, төрөл бүрийн витаминаар биеэ цэнэглэж, ургаа эрүүл саруул бойжиход туслах боломжтой. 

Олон төрлийн витамин болон эрдэс бодисыг агуулдаг

6 Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Хар шоколад нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх тустай. Үүнд агуулагдах антиоксидант нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, сэргээдэг байна. Энэ нь энгийн шоколадыг бодвол үзүүлэх нөлөө нь харьцангуй өндөр байдаг. 

Зүрхний өвчнөөс сэргийлнэ

7 Стрессийг бууруулна

Та жирэмсэн эсэх нь хамаагүй шоколад идэж, стресс бухимдлаа тайлж болно. Энэ нь сэтгэл санааг тайвшруулж, зан аашийг засна. 

Стрессийг бууруулна

8 Муу холестриныг бууруулна

Хар шоколад нь цусны урсгал дахь муу холестриныг бууруулж, биеийг эрүүлжүүлдэг аж. Мөн хар шоколад нь өөх тосны агууламж, сахарын хэмжээ багатай тул таны эрүүл мэндэд тус болох аж. 

Муу холестриныг бууруулна

Танд болон хүүхдэд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()