Арьсныхаа өнгөнд тохирсон нүүр будалтыг хэрхэн хийх вэ?

Нүүр будалт хэмээх зүйл өнөө цагт урлаг болтлоо хөгжжээ. Тиймээс бид энэ удаагийнхаа нийтлэлээр нүүр будалтын хамгийн чухал хэсэг болох "гэрэл-сүүдрийг" үс, нүд, царайныхаа өнгөнд тохируулж хэрхэн тавих тухай өгүүлнэ. Та бүхэнд илүү ойлгомжтой байлгах үүднээс хүмүүсийн царай, төрхийг 4 хэсэгт хувааж, жилийн дөрвөн улиралтай зүйрлэн гэрэл-сүүдрийн зөв, буруу будалтуудыг жишин харуулах болно.

Арьсныхаа өнгөнд тохирсон нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Зуны" хэв маягтай гэдэгт зөөлөн, дулаан атлаа ихэмсэг дүр төрхтэй бүсгүйчүүдийг хамааруулж байна. Иймэрхүү царайтай хүмүүс  бүдэг өнгөтэй сүүдрийг хөнгөн тавьж өгвөл сайхан харагддаг.

Арьсны өнгө

Иймэрхүү цайвар бор өнгийн царайтай хүмүүс бага зэрэг ягаан туяатай эсвэл хул өнгийн суурь энгэсэг хэрэглэх нь элбэг. Гэвч хэтэрхий ягаандуу өнгийн энгэсэг хэрэглэвэл, арьсны өнгөтэй зохиохгүй. Тиймээс бүдэг ягаан өнгөнөөс гадна хул, бор шаргалдуу өнгийн энгэсэг зүгээр юм.

Арьсны өнгө

Хөмсөг

Бор эсвэл шаргал үстэй хүмүүс бүдэг бор өнгөөр хөмсгөө будах хэрэгтэй.

Хөмсөг

Хацар өнгөлөгч болон нүдний будаг

Хацар өнгөлөгчийн хувьд суурь энгэсэгтэй адил бор өнгө байвал зүгээр. Гэхдээ бүдэг бор эсвэл шаргал өнгөөр хацраа өнгөлвөл илүү хүйтэн, онцгүй харагдана. Тиймээс бор болон гүн бор өнгийг сонгоорой.

Харин нүдний тений хувьд ногоон болон түүний ууссан төрлийн өнгүүдийг сонгож болохгүй. Илүү зөөлөн төрхтэй харагдая гэвэл бор, хүрэн, хар өнгүүдийг сонгоорой.

Хацар өнгөлөгч болон нүдний будаг

Уруул

Зүүн талын хэсэг дээрх ягаан өнгө нь царай, үсний өнгө төрхтэй авцалдаагүй харагдаж байна. Харин баруун талынх шиг улаан, ягаан өнгө нь илүү дэгжин, эмх цэгцтэй харагдах болно.

Уруул

"Хаврын" хэв маягт улаан туяатай, шар өнгийн арьстай, цайвар үстэй хүмүүсийг хамааруулж байна.

Арьсны өнгө

"Хаврын" хэв маягтай охидод бүдэг бор, шаргал өнгийн суурь энгэсэг илүү тохирно.

Арьсны өнгө

Хөмсөг

Иймэрхүү цайвар өнгийн царайтай хүмүүс хөмсгөө арай илүү тодотгохын тулд тод бор өнгөөр будах нь зүйтэй.

Хөмсөг

Хацар өнгөлөгч болон нүдний будаг

Ягаан өнгөөр хацраа өнгөлвөл царай маш үхмэл харагдах болно. Тиймээс бүдэг бор, шаргал өнгийг сонгосон нь дээр юм. Түүнчлэн нүдээ улаан туяатай, эсвэл хүрэн бор өнгөөр будаж болохгүй. Харин алтлаг бор өнгө нь нүдийг илүү сэргэг харагдуулж байна.

Хацар өнгөлөгч болон нүдний будаг

Уруул

Цайвар өнгийн үстэй хүмүүс уруулаа аль болох улаан, тод өнгөөр будах нь зүйтэй.

Уруул

"Намрын" хэв маягт тод өнгийн үстэй, цайвар царайтай хүмүүс хамаарна.

Арьсны өнгө

Ягаан туяатай энгэсэг нь нүүр, царайг маш хүйтэн, хөндий харагдуулдаг. Тиймээс бор өнгийн суурь энгэсэгийг сонгож хэрэглээрэй.

Арьсны өнгө

Хөмсөг

Хөмсгөө хав хар өнгөөр будвал зохимжгүй, түүнчлэн хэтэрхий бүдэг өнгөөр будах хэрэггүй. Тиймээс тод бор өнгийг сонгож хэрэглээрэй.

Хөмсөг

Хацар өнгөлөгч болон нүдний тень

Хацар өнгөлөгчийн хувьд тод бор өнгийг хөнгөн түрхэж хэрэглээрэй. Харин нүдний тений хувьд тод бор болон ногоон туяатай өнгө зүгээр юм.

Хацар өнгөлөгч болон нүдний тень

Уруул

Уруулын хувьд бүдэг ягаан өнгөнөөс илүүтэй улаан, хүрэн улаан өнгө илүү өөртэй итгэлтэй харагдуулна.

Уруул

"Өвлийн" хэв маягтай гэдэгт цэвэрхэн цагаан царайтай тод өнгийн үстэй, бор, хар нүдтэй охид бүсгүйчүүдийг хамааруулна.

Арьсны өнгө

Бараан бор өнгөтэй суурь энгэсэг нь илүү овортой харагдуулах болно. Тиймээс шаргал, цайвар бор өнгийг сонгож хэрэглээрэй.

Арьсны өнгө

Хөмсөг

Хөмсөгийг үс, нүднийхээ өнгөний дагуу тод бор, хар өнгөөр будаарай.

Хөмсөг

Хацар өнгөлөгч, нүдний тень

Бор гэхээсээ илүү ягаан туяатай тень нь нүдийг илүү сэргэг харагдуулна.

Хацар өнгөлөгч, нүдний тень

Уруул

Уруулаа хэтэрхий тод өнгөөр будах нь зохимжгүй харагдуулна. Харин бүдэг ягаан өнгийн уруулын будаг нь илүү залуу, өөртөө итгэлтэй харагдуулж байна.

Уруул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()