Өдөрт 5 цагаас илүү дэлгэц ширтдэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар бол манай гараг дээр 1,3 тэрбум хүн харааны эмгэгтэй гэсэн судалгаа байдаг ажээ. Үүний үндсэн шалтгааныг ердөө л өнгөт дэлгэц, гар утастай холбон тайлбарлаж байгаа юм. Орчин үед хүмүүс ажил дээрээ ирмэгц компьютерын ард сууж, замд явахдаа гар утас юм уу, таблет ширтээд, орой гэртээ ирмэгц зурагт хардаг болсон шүү дээ. Үнэндээ бид өнөөдөр дэлгэцээс хараат амьдарч байна. Тэгвэл бид танд хэрхэн хараагаа муутгахгүй байх үр дүнтэй 12 зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Өдөрт 5 цагаас илүү дэлгэц ширтдэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Утасныхаа дэлгэц тодруулахдаа автомат тохируулагчийг ашигла

Ямар ч дэлгэцийн тод эсвэл бүдэг байх нь хараанд хамгийн ихээр нөлөөлдөг байна. Та нөхцөл байдлаас шалтгаалж утас болон таблетныхаа дэлгэцийн гэрлийг тохируулах хэрэгтэй. Гэхдээ орчин гар утас цаг үедээ тааруулан дэлгэцийнхээ гэрлийг автоматаар тохируулдаг болсон. 

Компьютерын дэлгэцийг өдрийн цагаар дунд зэргийн тод болгоод оройн цагаар “Шөнийн өнгө” гэдэг дээр тохируулж болох юм.

Утасныхаа дэлгэц тодруулахдаа автомат тохируулагчийг ашигла

2 30-60-300 гэсэн дүрэм баримтал

Бидний амьдрал аль хэдийнээ утас, компьютер зэргээс хамааралтай болсон шүү дээ. Тиймээс нүдээ хайрлаж байна гээд энэ бүхнээс сална гэдэг амаргүй зүйл болсон. Гэхдээ та устаа эсвэл, зураг үзэж байхдаа доорх дүрмийг баримтлах юм бол таны нүдээ бага ч болов уу хамгаалж чадна:

  • Гар утас нүүрнээс 30 см
  • Компьютерын дэлгэц 60 см
  • Зурагт 300 см-т байх ёстой

30-60-300 гэсэн дүрэм баримтал

3 Дулаан өнгө, унших дэглэм ашиглахыг хичээ

Хүйтэн өнгө хараанд хэрхэн нөлөөлдөг талаар өнөө хүртэл маргаантай гэдэг бол дулаан өнгө нь нүдэнд бага ачаалал өгдөг гэж олонх нь үздэг. Компьютерын дэлгэц дээр өөрсдөө тохируулж болох бол утсан дээр “унших дэглэм” гэдэг тохиргоо байдаг. Эхлээд жаахан дасал болохгүй байж магадгүй гэхдээ л гар утас, таблет дээр мэдээллийг ямар хэмжээгээр унших гэж байгаад тань тохируулаад өгөх хамгийн сайн арга хэрэгсэл.

Дулаан өнгө, унших дэглэм ашиглахыг хичээ

4 Компьютерын цагаан дэвсгэрийг саарлаар соль

Өнгөний ялгарал гэдэг хүний нүдэнд багагүй ачаалал өгдөг зүйл. Тиймээс нүдээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд зөв арга бол дэлгэцийн арын цагаан дэвсгэрийг саарлаар солих юм. Хэрэв та "Windows 10" ашигладаг бол “Өнгө” гэдэг рүү ороод “Өндөр ялгарлын хэмжүүр” гэдэгт ороод сольж болно. Гар утас, зөөврийн хэрэгсэлд бол ингэж өөрчлөх өргөн боломж бий.

Компьютерын цагаан дэвсгэрийг саарлаар соль

5 Шөнө оройн цагаар хар дэлгэцээс тод үсгээр унш

Та электрон ном уншдаг бол оройн цагаар өөрийнхөө хараанд тохирсон өнгө дэвсгэр, үсэг сонгох хэрэгтэй. Ихэнх уншигч утасныхаа шөнийн дэглэм дээр тавих юм уу, өөрөө тохируулагч ашигладаг. Аль нь танд хялбар, тохиромжтой байна, өөрөө сонгох хэрэгтэй. Хамгийн түгээмэл арга бол хар дэвсгэр дээр саарал үсэг, улаан хүрэн  дэвсгэр дээр бол  цагаан, хар дэвсгэр дээр ногоон үсэг тохиромжтой байдаг.

Шөнө оройн цагаар хар дэлгэцээс тод үсгээр унш

6 Утасны дэлгэцэн дээрээ хурууны хээ бүү үлдээ

Ямар ч дэлгэц дээр хурууны хээ үлдсэн байхад бид нэг их анзаардаггүй. Гэхдээ нүдний хараа үүнийг илүүтэй мэдэрдэг байна. Дэлгэц дээрх хурууны хээ, бохирдол нь нүдний фокусыг алдагдуулдаг юм. Иймд компьютер, гар утас зэргийнхээ дэлгэцийг байнга арчиж  хэвшээрэй.

Утасны дэлгэцэн дээрээ хурууны хээ бүү үлдээ

7 Нягтаршилт бууруулагч наалт худалдаж ав

Гялгар өнгө бол харааны жинхэнэ дайсан юм. Тэгэхээр суурин компьютер, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжид буруулагчтай наалт наагаарай ав. Гар утсанд зориулсан нь нэг их элбэг биш байж мэднэ. Ийм наалт таны нүдэнд шууд ирэх гэрлийг бууруулж эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна дээр нь хурууны хээ бараг үлддэггүй сайн талтай.

Нягтаршилт бууруулагч наалт худалдаж ав

8 Дэлгэц том байх тусмаа сайн

Гар утас, таблет хоёрын нэгийг авах гэж байгаа бол хоёр дахийг нь сонгоорой. Ер нь компьютер ч бай, зурагт, гар утас гээд алийг нь ч бай шинээр авах гэж байгаа бол том дэлгэцтэйг сонгох хэрэгтэй. Харахад таатай атлаа хараанд нөлөөлөх аюул нь бага.

Дэлгэц том байх тусмаа сайн

9 Амарч байна гэж компьютэрээс холдоод гар утсаа барих хэрэггүй

"За нэг жаахан амсхийе" гээд компьютерээсээ холдонгуутаа гар утсаараа тоглох юм уу, олон нийтийн сүлжээнд орох явдал түгээмэл. Компьютерынхоо араас босоод өдрийн хоол идэж байхдаа гар утаснаасаа салахгүй суух жишээний. Ийм үед нүд мөн л бөөн ачаалалтай байсаар байдаг. Хамгийн гол нь нүдээ амрааж, бясалгал хийн, хөгжим сонс, өөр сонирхолтой зүйлээр оролд. Нүднийхээ оронд чихээ ажиллуулж, нүдээ амраа.

Амарч байна гэж компьютэрээс холдоод гар утсаа барих хэрэггүй

10 Өрөө тасалгаандаа бас анхаар

Нүдээ хамгаалах тухай ярихаараа бид юун түрүү л гар утас, компьютерын дэлгэцийн тухай өгүүлээд өөр бусад нөлөөллийнх нь тухай орхигдуулдаг гэмтэй. Та өдрийн туршид компьютерын ард суудаг бол өрөө тасалгаандаа таатай орчин бүрдүүл. Тухайлбал, агаарыг хэт хуурайшихаас сэргийлж чийглэг болгох хэрэгтэй. 21-22 градус дулаан өрөөнд бол чийглэгийн түвшин 40-60 хувь байхаар тооц. Ийм нөхцөлд нүд хуурайшиж аргахгүй.

Өрөө тасалгаандаа бас анхаар

11 Утсаа зөв барих

Хүмүүс гар утаснаас салахаа больсон өнөө цагт автобус, машинд ихэвчлэн гар утсаа өвдөг дээрээ тавиад дээрээс нь бөхийн харж явах нь бий. Уг нь бол өвдөг дээрээ тохойлдоод утсаа нүүрнийхээ тус, нүднээсээ арай доогуур 30-40 см зайд барьж үзвэл нүдний хараанд сөргөөр нөлөөлөхгүй юм.

Утсаа зөв барих

12 Нүд хамгаалах программ ашигла

Гар утас компьютер та бидний нүдний харааг муутгасан шиг ээ эргээд хамгаална гэхээр сонин сонсогдож магадгүй. Та интернэтээс хараа сайжруулах дасгал, сонирхолтой тоглоом зэргийг тоглож нүдээ амрааж болно. Өнгөтэй, өнгөгүй хар цагаан энэ дүрсийг ажлынхаа завсраар хэсэг хугацаагаар харах нь хараанд эерэгээр нөлөөлнө.

Нүд хамгаалах программ ашигла

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()