Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид

2014-09-20, 02:08
66,542
Авьяас, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая хүмүүсийг байлдан дагуулж чадсан Ази бүсгүйчүүдийн зургийг та бүхэнд толилуулж байна.
Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Мишель Йео (Michelle Yeoh)
Энэ үзэсгэлэнт ази бүсгүй Жеймс Бондын найз болон тоглож байсан бөгөөд яг энэ дүрд тоглосны дараа Холливуудад түүнийг бараг л булаалддаг болсон ажээ. Мөн цагтаа «Малайзын Мисс» болж байсан удаатай.

www.caak.mn

2. Кэти Люн (Katie Leung)
«Харри Поттер»-ийн хөөрхөн Жоу Жанг өсөж том болон жүжигчний карьераа үргэлжлүүлэх итгэл найдвар дүүрэн байгаа ажээ. Аятайхан гадаад төрх, авьяас билэгийн өмнө үргэлж л дардан зам зурайж байдаг шүү дээ.

www.caak.mn

3. Люси Лью (Lucy Liu)
“Kill Bill” болон “Charlie’s Angels” зэрэг олон киногоор нь түүнийг бид сайн мэддэг билээ. Люси Холливууд дахь хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай жүжигчдийн нэг юм.

www.caak.mn

4. Жан Цзыи (Jean Ziyi)
“Memoirs of a Geisha” киноны дүрээрээ гайхалтай амжилтанд хүрсэн энэ бүсгүй урьд нь олон ч кинонд тоглож байсан билээ. Гейшагийн дүрд нэр нь дэвшиж байсан бүх япон бүсгүйчүүдээс хятад жүжигчин Жаныг сонгож байсан түүхтэй ажээ.

www.caak.mn

5. Гун Ли (Gong Li)
Энэ сайхан эмэгтэй “Hannibal Rising” киноны дүрээрээ алдартай юм. Мөн “Memoirs of a Geisha” кинонд Жан Цзыигийн өрсөлдөгч болдог билээ. Хүчирхэг дүрүүдэд тоглодог чадварлаг сайхан жүжигчин.

www.caak.mn

6. Шарлин Чой (Charlene Choi)
Энэ ялдамхан инээмсэглэсэн бүсгүй өөрийн гадаад төрхөөрөө эрчүүдийг баярлуулаад зогсохгүй, сайхан дуулдаг сайн дуучин юм. Жеки Чантай олон кинонд тоглож, Холливудад хүрэх замаа олсон бөгөөд одоо ч тоглосоор байгаа билээ.

www.caak.mn

7. Гиллиан Чун (Gillian Chung)
Энэ бүсгүй бол өмнөх сайхан бүсгүй Шарлин Чойгийн сайн найз нь бөгөөд тэд үргэлж хамтдаа байж, хоёул хамт дуулан, кинонд цуг тоглодог ажээ. “Shaolin Soccer “, “Project A” зэрэг кинонууд нь түүний тоглосон алдартай бүтээлүүдийн нэг юм.

www.caak.mn

8. Фан Бин Бин (Fan Bing Bing)
Сонсоглонтой нэртэй энэ жүжигчин бүсгүй царайлаг төрсөн нэгэн билээ. Жүжиглэхийн зэрэгцээ тэрээр бас фотомодель ажээ.

www.caak.mn

9. Никки СуХу (Nikki Xuhui)
Энэ авьяаслаг жүжигчин бүсгүй шуугиан тарьсан "The Lovely Bones" киноны дүрээрээ олон нийтэд алдартай болсон юм. Зурган дээрээс харахад тэрээр өсөж томрон улам хөөрхөн болж, насанд хүрсэн хүний дүрд тоглохоор болжээ.

www.caak.mn

10. Бай Лин (Bai Ling)
"Taxi", "Crank 2" киноны мэдрэмжтэй, тачаангуй ази бүсгүйн дүр түүнийг дэлхий даяар алдартай болгосон төдийгүй, сэтгүүлд зураг авахуулах саналыг авчирчээ. Тэрээр шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойр байхын тулд төрөлх Бээжин хотоо орхин, Нью-Йоркт суурьшисан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()