Элэг өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд

Хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг болох "элэг" нь бодисын солилцооны үйл явцад оролцож, биеэс хорт бодисыг гадагшлуулах үүргийг хүлээдэг билээ. Мөн элэг нь хоол боловсруулах системийг дэмжиж, уураг, шим тэжээл болон эрдэс бодисыг авч үлддэг аж. Харин энэ нь өвчилсөн тохиолдолд биед хорт бодисууд хуралдаж, биеийг бүхэлд нь өвчлүүлдэг байна. Иймд та бүхэндээ элгээ өвчилсөн гэдгийг хэрхэн мэдэх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Элэг өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Элэг

Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай бөгөөд ойролцоогоор 1500 гр жинтэй юм. Энэ нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргүйжүүлэх үүрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл "биеийн хими"-ийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм. Харин одоо та бүхэндээ элэг өвчилсөн үед илрэх шинж тэмдгүүдийг хүргье. 

Элэг

2 Шинж тэмдэг

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл тоолгүй орхиж болохгүй. Эдгээр нь таны элэг бүрэн гүйцэт ажиллаж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. 

  • Ядаргаанд орж, сульдах
  • Үргэлж стрессдэж, бухимдах
  • Хоол шингэхгүй болох
  • Толгой өвдөх
  • Үе мөч, булчин өвдөх
  • Батга гарч, арьс үрэвсэх
  • Дотор эвгүйрхэх, хэвлийгээр хөндүүрлэх, халуурах, өтгөн хатах
  • Дааврын тэнцвэргүй байдал
  • Жин нэмэх

Таны элэг өвчилсөн тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд илрэх бөгөөд та үүнийг эхэн үе дээр нь мэдэж, эмчлүүлэх боломжтой юм. Мөн энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд архи, согтууруулах ундаанаас хол байж, зөв хооллолтын дэглэмийг баримтлах хэрэгтэй. 

Шинж тэмдэг

Элгээ өвчлөхөөс сэргийлэх багахан зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. 

  • Их хэмжээний ус уух
  • Савласан, химийн бодис агуулсан хоол хүнс хэрэглэхээс татгалзаж оронд нь органик бүтээгдэхүүн хэрэглэх
  • Мал амьтны мах, ургамал ногоо, үр тариа зэрэг уураг, шим тэжээл ихтэй эрүүл хүнс хэрэглэх
  • Эрдэнэшиш, наранцэцэг, шар буурцагны тос хэрэглэхээс татгалзах
  • Элсэн чихрийн хэрэглээг бууруулах
  • Авокадо, цэцэгт байцаа, артишокийг илүү их хэмжээгээр идэх
  • "Фруктоз"-ийн хэмжээг бууруулж, өдөрт 20 граммыг хоол хүнснээс авч байх
  • Магни, фолийн хүчил, С, В витаминаар бяслаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх
  • Архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах
  • Өндөг, бууцай, яншуй, байцаа, үхрийн мах зэргийг илүүтэй хэрэглэж, амин хүчлээр биеэ тэтгэх 

Мөн эдгээр 3 ургамалыг хэрэглээд:

  • Артишок,
  • Куркума (turmeric) 
  • Азаргана (thistle) элэгний үйл ажиллагааг сайжруулж, үрэвсэхээс сэргийлээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()