“Youtube”-ийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Байгуулагдаад арван жилийн ч нvvрийг vзээгvй байгаа хирнээ дэлхийн бараг бvх хvмvvсийн байнгын хэрэглээ, мэдээллийн эх vvсвэр нь болсон, сая сая хэрэглэгчтэй алдарт Youtube.com айтын талаарх бидний заримынх нь мэддэггvй маш сонирхолтой мэдээллvvдийг танд хvргэх гэж байна. Та доорхи баримтуудыг уншаад мэдлэгээ бага ч гэсэн тэлэхийн сацуу, магадгvй Youtube-ийг улам илvv хvндэлж, улам ихээр хэрэглэдэг болох байх.

“Youtube”-ийн тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Youtube-ийн vvсгэн байгуулагчид болох Steve Chen, Chad Hurley, Jawed Karim гурав нь уг тєслєє хэрэгжvvлэхээсээ ємнє гурвуулаа Paypal –д ажилладаг байжээ.

2. Youtube-ийн домэйн нь 2005 оны 2-р сарын 15-нд албан ёсоор бvртгэгджээ.

3. Youtube-д бvртгэлтэй хvмvvсийн 70% нь АНУ-ын иргэн, 50% нь 20 хvрээгvй хvмvvс байдаг байна.

4. Хэрэв Youtube холливуудын кино компани байсан бол долоо хоногт 60,000 шинэ кино гаргах хэмжээний их бичлэгийн сантай ажээ.

5. Сvvлийн хоёрхон сард Youtube-д нэмэгдсэн хэмжээний бичлэгийг цуглуулахын тулд NBC, ABC, CBS-хэмээх алдартай теле сувгууд нь 1948 оноос хойш ямар ч амралтгvйгээр, 24 цагийн турш ажилласан байх шаардлагатай.

6. Youtube-дээрхи нийт замын багтаамж нь 2000 онд дэлхийн бvх интернэт хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байсан сvлжээний урттай тэнцэнэ.

7. Youtube дээрхи бvх бичлэгийг vзэж дуусгахын тулд 1000 жилээс ч их хугацаа шаардагдана. Харин уг сvлжээн дээр тавигдсан нийт бичлэг нь нэг тэрбумаас хол давна.

8. Youtube- дээрхи хамгийн тvгээмэл бичлэгийн хэлбэр нь дуу хєгжим байдаг. Дуу хєгжим нь Youtube-ийн 20%-ийг эзэлдэг.

9. АНУ-ын иргэд Youtube дээр хамгийн их видео тавьдаг бол тэдний араас Британи жагсаж байна. Мєн Youtube-ийн бичлэгийн хамгийн ихээр vздэг хvмvvс нь Америкчууд, харин араас нь Япончууд ордог ажээ.

10. Youtube дээр тавьсан дэлхийн хамгийн анхны видео нь тус сайтын vvсгэн байгуулагч Жавед Карим-ын “Би амьтны хvрээлэнд” (Me at the zoo) бичлэг юм. Youtube-ийн тvvхэн дэх хамгийн эхний уг бичлэгийг 2005 оны 4 сарын 23-нд тавьжээ. 

11. Youtube-ээр єдєрт 2 тэрбум гаруй бичлэг vздэг.

12. Google нь 2007 онд Youtube-ийг 1,65 тэрбум доллараар худалдан авсан.

13. 2007 онд нээгдсэн Youtube-ийн орос хувилбар дээрхи хамгийн анхны бичлэг нь Петр Наличийн “Гитар” хэмээх дууны клип юм байна.

14. 2007 оны 3 сарын 13-нд “Viacom” компаний нь Youtube-ийг зохиогчийн эрхийг ноцтойгоор, нийтийг хамруулан зєрчсєн хэмээн буруутгаж, Google-ийг шvvхэд дуудан, уг сvлжээний бvх хэрэглэгчдийн хувийн мэдээллийг “Viacom”-д гаргаж єгєхийг шаарджээ. Нью-Йорк мужийн Ємнєд тойргын шvvх хурал нь энэхvv гомдлыг нь барагдуулсан боловч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэн нэгэн этгээдэд єгсєн уг явдал нь АНУ-ын холбооны хууль дvрмийг зєрчсєн явдал болжээ.

15. Youtube-т тавьсан бичлэгvvдээрээ олны талархлыг хvлээсэн маш олон хэрэглэгчид алдартнуудын эгнээнд элссэн бодит жишээ олон бий. Хамгийн наад захын жишээ нь та бидний сайн мэдэх Канад гаралтай Жастин Бибэр хэмээх супер-од жаалын бичлэгvvдийг ээж нь Youtube-дээр удаа дараа тавьсны хvчинд тэрээр олонд танигдаж, алдартай дуу бичлэгийн студитэй гэрээ хийн, од болох гараагаа эхэлжээ.

16. Youtube-ийн хамгийн сонирхолтой нэгэн мэхийг та мэдэх vv? Хэрэв мэдэхгvй бол анхааралтай уншаарай: Youtube-дээрхи ямар нэгэн бичлэг гацаад, уншиж байх vед нь та компютерийнхоо гарны дээш, доош, баруун, зvvн тийш чиглэсэн сумнуудыг дарааллуулан дарвал бичлэгэн дээрхи уншиж буйг нь харуулсан бєєрєнхий цагариг нь хєдєлж, “Могой” тоглоомыг та шууд тухайн бичлэгний талбар дээр тоглох боломжтой болдог. Ерєнхийдєє уншиж буйг харуулсан цагариг гарч ирмэгц дээшээ заасан сумыг, дараа нь доошоо заасан сумыг дарахад л хангалттай юм билээ.

17. 2010 оны 11 сард гаргасан судалгааны дvнд Youtube дээр цагт 350 цагийн, єдєрт 50400 цагийн бичлэг нэмэгддэг байна.

18. Устгасан бичлэгvvд нь Youtube-ээс бvрмєсєн алга болдоггvй. Deleted YouTube Video Viewer мэтийн тусгай нэмэгдлvvдийн тусламжтайгаар хvссэн хvн бvхэн Youtube-ийн санамжнаас арчигдсан ямар ч файлыг хvлээн авах боломжтой.

19. Хятад цэргvvд Тvвдийн лам нар болон гэм зэмгvй хvмvvсийг зодож байгаа бичлэгийн тавьснаас болж, Хятадын засгийн газар нь 2009 оны 3-р сараас хойш єєрийн нутаг дэвсгэрээс Youtube-т холбогдох боломжгvй болгосон.

20. Wikipedia-д Youtube-ийн тvvхийг албан ёсоор 2005 оны 2-сарын 15-наас албан ёсоор эхэлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг.

Одоо танд Youtube дээр тавьсан дэлхийн хамгийн анхны видео бичлэгийг сонирхуулъя. Энэ залуу бол Youtube-г vvсгэн байгуулсан гурван залуугийн нэг нь юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()