1
Хэтэрхий халуун усанд орох
Халуун ус нь арьсны чийглэг байдлыг үгүй хийж, хуурайшуулах, арьсны давхаргыг гэмтээхэд хүргэдэг. Түүнчлэн дараах хоёр сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, арьсыг эмзэг болгож, нян болон хортой бодис биед нэвтрэх үндэс болдог. Хоёрдугаарт, цусны урсгалыг нэмэгдүүлдэг аж. Ингэснээр үр дүнд нь арьсан дээр тууралт гарч, хуурайших, өвчлөх шинж тэмдгүүд илрэх нь бий.
2
Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох
Халуун шүршүүрт орж байгаа нөхцөлд хэт удаан орох нь арьсыг хуурайшуулдаг сөрөг нөлөөтэй. Мөн арьсан дээр тууралт гаргаж, загатнуулдаг. Иймд та 10 минутаас ихгүй хугацаанд халуун шүршүүрт ороход болох юм.
3
Хөөсөрдөг саван хэрэглэх
Орчин үеийн угаалгын нунтагны найрлаганд өнгөц идэвхтэй бодис агуулагддаг болсон. Энэ нь өөх тосны молекулуудыг усны молекулиудаас сэргийлэх үүрэгтэй юм. Нэг ёсондоо таны шүршүүрт орохдоо хэрэглэдэг биеийн саван хэт их хөөсөрдөг бол, их хэмжээний өнгөц идэвхтэй бодис агуулдаг гэж ойлгож болох аж. Биеийн саван илүү их хөөсрөх тусам арьсны өөхлөг давхаргыг устгадаг. Улмаар арьсыг хуурайшуулж, бэржгэр болгодог байна.
Хэрвээ та нянгийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх эмчийн заавар зөвлөгөөгүй бол, өдөр тутам хөөсөрдөг биеийн саван хэрэглэсний хэрэггүй болохыг анхаарна уу.
4
Хуучирсан бие угаагч пролон ашиглах
Хуучирсан пролон, алчуур хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Чийгтэй алчуур болон пролон нь нян болон хөгц үүсэх үндэс болдог байна. Иймд пролоныг 4 долоо хоногоос хэтрүүлэлгүй хэрэглэх ёстой аж.
Оронд нь үслэг алчуур, эсвэл жижиг хэмжээний хуруугүй бээлий хэрэглээрэй.
Мөн шүршүүрт орохдоо алчуур ашигласан бол, хатааж байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
5
Хэт хүчтэй биеэ арчих
Арьсаа угаахаас илүү хуурайшуулахгүй байхдаа анхаарах нь чухал юм. Шүршүүрт орсны дараа биеэ арчихдаа хуурай болтол нь арчиж болохгүй бөгөөд бага зэрэг чийгтэй байлгах хэрэгтэй. Харин дараа нь өөртөө тохирсон тос, эсвэл сүүн шингэн түрхэж, арьсаа чийгшүүлээрэй. Ингэснээр таны арьс илүү торгомсог, эрүүл болох болно.
6
Үсээ тогтмол угаах
Шүршүүрт орох бүртээ үсээ угаах нь тийм ч зөв зүйл биш юм. Тогтмол үсээ угаах нь гадны хүчин зүйлээс үсийг гэмтэхээс хамгаалж байдаг тослог чанарыг үгүй хийгээд зогсохгүй, тосны булчирхайг гэмтээдэг байна. Улмаар үс амархан бохирддог аж.