1. Википедиагийн бүх мэдээлэл 44 гигабайт байдаг бөгөөд зураг бичлэг оруулахгүй бол 10 гигабайт байдаг гэнэ.
2. Шведийн хогийн цэг дээрх хогны 99 орчим хувийг нь дахин боловсруулдаг байна.
3. Эртний Грекчүүдийн урт насны нууц нь далайн гаралтай бүтээгдэхүүний хооллолт болон байнгын идэвхитэй хөдөлгөөн хийж байсанд оршино.
4. Хуучин, хямд тоос сорогч нь тоос сорохоосоо илүүгээр цацдаг байна.
5. “Starbucks”-ынхан 1987 оноос хойш өдөрт дунджаар хоёр шинэ салбар нээх болжээ.
6. Nike-ийн уриаг Гари Гилмор гаргаж байсан бөгөөд тэрээр цаазаар авах ялыг сонссон алуурчин байсан байна. Тэрээр нас барахынхаа өмнө «Just do it» хэмээн хамгийн сүүлийн үгээ хэлж байжээ.
7. Нэгэн залуу авто-пивоны синдромтой бөгөөд зүгээр л талх идчихээд согтчихдог байна. Түүний хоол боловсруулах эрхтэн нь гурилан зүйл л идэх юм бол түүнийг пиво болгон боловсруулдаг аж.
8. Үр хөврөлийн үед хүн хоёр зүрхтэй байдаг бөгөөд явцын дунд нэг болж өөрчлөгддөг байна. Хэрвээ хоорондоо нийлдэггүй байсан бол тус тусдаа эрхтэний үүргийг гүйцэтгэх боломжтой байжээ.
9. Зарим судлаачдын үзэж байгаагаар хүн асуулт асууж чадах дэлхийн цорын ганц амьд биет гэнэ. Хэдийгээр шимпанзе биеийн хөдөлгөөнөөр ойлголцож чадах ч, хэзээ ч асуулт асууж чадахгүй юм байна.
10. Ногоо (Veg) гэдэг нь ботаникийн онол биш юм. Харин хоол хүнсний үг хэллэг юм байна. Энэ нь хүнсэнд хэрэглэж болох ургамлын нэршлийн эхний үе аж.
Өмнөх нийтлэлийг доорх линкээр орж үзээрэй.
~
Та үүнийг мэдэх үү? №12 ~
~
Та үүнийг мэдэх үү? №11 ~