Та үүнийг мэдэх үү? №12

2014-06-10, 20:42
22,949
Ингээд ээлжит “Та үүнийг мэдэх үү?” цувралын шинэ мэдээллүүдээ хүлээн авцгаая. Энэ нийтлэлд танин мэдэхүйн сонирхолтой баримтууд багтсан байгаа. Жишээ нь, Архинаас шууд гаргадаг эм зохиосон боловч, ашиглахыг хориглоод байгаа гэнэ. Мөн Америкийн цэргүүд өөрсдийн нэгэн хот дээр санаандгүй цөмийн бөмбөг унагажээ.
Та үүнийг мэдэх үү? №12


1. “Цустай шүд” нэртэй мөөг байдаг ажээ. Тэрээр яг л улаан интоороор чимсэн хөөсрүүлсэн цөцгий шиг харагддаг байна.

www.caak.mn

2. Францад хүүхдийн гоо сайхны тэмцээн явуулахыг хориглодог байна. Иймэрхүү арга хэмжээ зохион байгуулсан байгууллага хоёр жил хүртэл хугацаанд торны цаана суух болно.

www.caak.mn

3. Эрчүүдийн төмсөг огцом өвдөх нь үрийн суваг мушгирсны шинж тэмдэг байж болох юм. Ийм тохиолдол 25 хүртэлх насны 160 орчим эрэгтэй тутмын нэгд тохиолддог байна. Хэрвээ шинж тэмдэг илэрснээс хойш зургаан цагийн дотор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол төмсөгнөөсөө салах болно.

www.caak.mn

4. Судлаачид хоромхон зуур согтуу хүнийг эрүүл болгох нөлөөтэй эм гаргаж авсан ч, тэр нь зах зээлд худалдагдахгүй байгаа. Ийм “шидэт эмтэй” болонгуут хүмүүс архийг их хэмжээгээр хэрэглэн өөрсдийн амьдралыг аюулд хүргэж магад хэмээн эмч нар болгоомжилж байна. Үүний зэрэгцээ энэ эм нь бие махбодиос архийг гаргахгүй бөгөөд зөвхөн найр наадмаар хүний биеэ авч явах байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм байна.

www.caak.mn

5. Бүх хөхтөн амьтад тэдний амьдрах хугцаанаас үл хамааран зүрхний цохилтын тоо ижилхэн, нэг тэрбум орчим байдаг байна.

www.caak.mn

6. Германы эзэнт гүрэн (1871—1918 он) оршин тогтнох 47 жилийн хугацаанд Их британи, Франц, Орос болон АНУ нийлснээс илүү их Нобелийн шагналтан эрдэмтдийг дэлхий дахинаа төрүүлсэн байна.

www.caak.mn

7. АНУ-ын орон гэргүй нэг хүн тутамд 5-аас дээш хоосон эзэнгүй байшин ноогддог байна. Тэгэхээр Америкийн баячууд ашиглахгүй маш олон байшингууд барьдаг. Бас худалдаж авдаг байх нь...

www.caak.mn

8. Сирийн 10-н зоос норвегийн 20-н зоостой жингийн хувьд ижил бөгөөд автомат машинууд тэдгээрийг ялгаж чаддаггүй байна. Харин үнийн хувьд тун ялгаатай: Норвегийн зоос, Сирийнхээс ойролцоогоор 45 дахин үнэтэй ажээ. Олон нийтийг хамраад байгаа залилангийн энэ асуудлаас болж Posten Norge компани зоосон мөнгийг цаасан мөнгөөр сольдог өөрсдийн автомат машинуудынхаа ихэнхийг хаахаас өөр аргагүй болжээ.

www.caak.mn

9. Хулганы заагч сум нэгэн энгийн шалтгаанаас болж дээш чиглэсэн сум хэлбэртэй биш (энэ нь илүү тохиромжтой байх байсан) байжээ. 1981 онд дэлгэцний нягтралын асуудлыг сайн шийдэж чадаагүйн улмаас хэвийн жижиг хэмжээтэй, босоо заагч сумыг зохиох боломжгүй байв. Тиймээс зүгээр л нэг хэлбэргүй бэхний дусал мэт заагчыг ашиглаж байжээ. Ингээд зохион бүтээгчид заагчийн хэмжээг томруулах, эсвэл заагчийг 45 градусаар эргүүлэх гэсэн хоёр хувилбар үлдсэн байна. Зохиогчид нь хоёр дахь хувилбарыг сонгожээ.

www.caak.mn

10. 1961 онд АНУ Хойд Каролины нэгэн жижигхэн хот дээр санамсаргүй цөмийн бөмбөг унагасан байна. Гэвч нэг бага хүчдэлийн шилжүүлэгчийн нэг эргэлт гэмтсэнээс, хот азаар аюулд өртөөгүй ажээ.

www.caak.mn
Таалагдсан бол өмнөх дугааруудыг үзээрэй.
~ Та үүнийг мэдэх үү? №11 ~
~ Та үүнийг мэдэх үү? №10 ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()