Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Одон орон судлаач Персиваль Лоуэлл өөрийгөө Ангараг гариг дээрх хоолойг олж чадсан анхны хүн хэмээн бодож байсан байна. Гэтэл телескопын дурангийн тохиргоо муу байсан учир тэрээр зөвхөн өөрийнхөө нүдний судасны сүүдрийг харж байсан гэнэ.
2. Сүүлийн 5 жилийн дотор Хятадад жил бүр нэг тэнгэр баганадсан барилга баригдаж байсан бөгөөд нийт 30 онгоцны буудал, 25 метроны буудал, дэлхийн хамгийн урт 3 гүүр, 10 мянган км орчим хурдны төмөр зам, 40 мянган км машины зам баригдсан байна.
3. 18 настай залуу хүн бүрээс 1 цент цуглуулсаар нийт 2,8 сая хүнээс сургалтын мөнгөө цуглуулж чаджээ. Түүний цуглуулсан мөнгө 28,000 доллар болсон байна.
4. Стив Жобсын дүрд хангалттай сайн хувирахын тулд жүжигчин Эштон Катчер хоолны дэглэм барьсан аж. Үүнээс болоод тэрээр ходоодны өвчтэй болсон гэнэ.
5. Тэрбумтан Пол Геттигийн ачийг барьцаалсан бөгөөд тэрээр ачийгаа худалдаж авахын тулд 17 сая доллар өгөхөөс татгалзсан байна. Харин барьцаалагчид хүүгийн чихийг огтолж явуулсны дараа тэрээр 3 сая доллар өгөхийг зөвшөөрсөн боловч өөрөөсөө 2,2 сая доллар өгч, үлдсэн 800 мянган долларыг ач хүүдээ 4%-ийн хүүтэй зээлсэн гэнэ.
6. “The Silence of the Lambs” номны зохиолч Томас Харрис зохиолоо бичихдээ бодит хүнээс сэдэвлэн бичсэн байна. Зохиолын баатар 40 жилийн турш хоригдож байсан бөгөөд 2000 онд суллагдан дахин анагаахын салбарт хүч сорьж эхэлсэн аж.
7. Голландын зохиочл Ричард Клинкхамер эхнэрээ хэрхэн шийтгэх талаар 7 аргыг өгүүлсэн нэгэн аймшигтай зохиол бичжээ. Харин ном гарахын жилийн өмнө түүний эхнэр сураггүй алга болсон байна. Тэрээр ярилцлагандаа, эхнэрийнхээ амийг эдгээр аргаар хороосон хэмээн үнэнээ хэлсэн бөгөөд түүнийг хүн амины хэрэгт буруутган шийтгэжээ.
8. Японд Кутисакэ буюу “уранхай амтай” бүсгүйн талаар домог байдаг байна. Түүнийг хартай нөхөр нь ийнхүү хэрцгийгээр хороосон гэх бөгөөд сүнс нь хорогдож хүүхдүүдийн амыг зүсэж, урдаг болсон гэнэ. 1970 оны үед энэ яриа нэлээд газар аваад байсан учир зарим Японы сургуулиудад хичээлээ тараад бөөнөөрөө эсвэл зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ явахыг зөвшөөрдөг байсан байна.
9. Японы нэгэн дээрэмчин банкинд орж ирээд, өөрийгөө ариутгалын ажилтан хэмээн танилцуулж банкны 16 ажилчинд цианидтай эм уулгасан байна. Харин бүх хүмүүс нас барсны дараа тэрээр ямар ч санаа зовох зүйлгүй бүх мөнгийг цуглуулан явсан аж.
Дээрэмчин Садамиши Харасава