Кубын зөнчийн нэг өдрийн амьдрал

2013-01-25, 21:56
41,169
Reuters агентлагийн фото сурвалжлагч Десмонд Бойлан (Desmond Boylan) Кубын нэгэн зөнчийн нэг өдрийн амьдралын сурвалжилж, фото мэдээлэл бэлтгэсэн байна. Түүний амьдрал энгийн нэгэн бүсгүй хүнийх шиг л өнгөрдөг байна. Тэрээр эзэгтэй хүний бүхий л ажлыг хийдэг ч түүнээс гадна хүмүүст туслаж, зөн билгийн ажил хийдэг байна.
Кубын зөнчийн нэг өдрийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энгийн нүдээр харахад Майра (Mayra) байдаг л нэг Кубын гэрийн эзэгтэй. Тэрээр бусадтай адил л амьдарч, өдөр тутмынхаа ажлыг хийдэг. Харин түүнд бусдаас ялгарах нэг онцлог байдаг аж.





Кубын коммунист намын хуралдааны дараа нэгэн тогтоол гарчээ. Энэхүү тогтоолд Кубын иргэдийн хувиараа эрхэлж болох ажлын талаар жагсаалтыг гаргасан байна. Майра энэхүү жагсаалтыг уншаад хэлсэн нь: "Үнэндээ би энэхүү жагсаалтыг уншаад ихэд гайхсан. Учир нь энэхүү тогтоолд шашны ямар нэгэн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Би зөнч, мэргэч учраас өөрийн үйл ажиллагаагаа албан ёсны болгож чадахгүй болж байна” -гэжээ.



Сурвалжлагч: "Олон хүмүүс түүний талаар надад ярьж байсан ч би шүтлэггүй хүн учраас огт итгээгүй юм. Харин би өөрийн нүдээрээ бүхнийг харснаар түүнд итгэж, Майрагийн зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцохоор шийдсэн юм".

Гэрийн эзэгтэйгээс шулам болж хувирах нь түүний хувьд ихэд хэцүү байдаг гэнэ.



Нэлээд олон хүмүүс түүний үйл ажиллагааг сонирхож байсан ч хэн ч зураг дарах талаар бодоогүй. Надад маш сонирхолтой санагдаж байсан учир би Майрагийн үйлчлүүлэгч болохоор шийдэж түүнээс зураг дарах зөвшөөрлийг авсан юм. Кубын Сантерия шашны үйл ажиллагааны гэрэл зургийг авахыг зөвшөөрдөггүй боловч надад зарим нэг зураг дарахыг зөвшөөрсөн.



Сантерия нь синкретик шашны нэг төрөл бөгөөд Куб даяар тархсан юм. Сантерия шашинд итгэгчдийн тоог гаргахад хэцүү. Учир нь тэдний зарим нь католикийн сүмд очиж бүртгүүлдэг бол, зарим нь энэхүү шашинд итгэдэг, хамааралтай гэдгээ нуудаг байна.



Намайг ирэхэд Майрагийн гэрийн үүдэнд түүнээс тусламж авахыг хүссэн хүмүүсийн урт дараалал үүссэн байлаа. Эдгээр хүмүүсийн дунд ихэвчлэн дундаж насны эрэгтэй, эмэгтэйчүүд байсан юм. Харин шашны үйл ажиллагаа болж байсан өрөөнөөс янз бүрийн дуу авиа, чимээ гарч байсан нь миний сонирхлыг улам их татсан.



Нэгэн эмэгтэй гэр бүлийнхээ уур амьсгалд ихэд санаа зовж байсан юм. Тэрээр Майратай уулзаж түүнээс зөвөлгөө авч чадсанаар сэтгэл санаа нь тайвширан явжээ.



Тамхи татаж, утаагаар бүрхэгдсэнээр тэр шулам болж эхэлдэг байна. Түүний онгод орсны дараа тэрээр янз бүрийн сүнс, далд ертөнц, ирээдүйн амьдрал гэх мэт зүйлүүдийг хэлж, ярьж эхэлдэг байна.



Сурвалж: Нэгэн удаа би үйл ажиллагаанд нь оролцсон юм. Түүний үйлчлүүлэгчээр 18 настай Кубын модель болох Даяна (Dayana) байсан. Даянагийн амьдралд хүндрэлүүд гарч эхэлсэн бөгөөд ээж нь түүнийг Майра дээр очиж биед шингэсэн муу ёрын сүнсийг зайлуулах зөвшөөрлийг өгсөн байна.



Энэхүү үйл ажиллагаанд хэд хэдэн шашны зан заншлыг ашигладаг бөгөөд үүнд самар, тамхины утаа, архи гэх мэт маш олон зүйлүүдийг ашигладаг байна. Биенд шингэсэн муу бүхнийг гаргахын тулд заавал уранхай хувцас өмсөх хэрэгтэй байдаг гэнэ.



Ингээд муу ёрын сүнсийг зайлуулах үйл ажиллагаа эхэллээ. Майра маш их хэмжээний тамхи татсан. Өрөө бага багаар утаагаар дүүрч эхэлсэн юм. Ингээд Майрагийн онгод нь орсон бололтой. Гэтэл нөхөр нь түүнд саад болсон учир тэрээр Даянаг өөр өрөө рүү аваачиж Африк хэлээр орилж, хашгирч охины бүх хувцсыг тайлж, тасдаж эхэлжээ.



Хэд хоногийн дараа тэрээр Даянад хийсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд далай руу явсан юм. Харин нуурын дэргэд тэрээр Африк үг хэллэгийг хэлж, лонхон дотор байсан шингэнийг далай руу асгажээ.



Хэсэг хугацааны дараа би Майрагаас Даянагийн ажил, амьдралын талаар асуусан юм. Тэр хэлэхдээ: Даянагийн бүх зүйл сайн байгаа бөгөөд тэрээр моделиор ажиллаж, тэмцээнд оролцохоор тойрон аялал хийж байгаа гэнэ.



Өнөөдрийн байдлаар мянга мянган хүмүүс Сантери шашинд итгэдэг бөгөөд Сантери нь Африк-Кубын эрлийзсэн шашин юм.



Майра нэг шашны үйл ажиллагаа явуулахдаа 10 доллар авдаг бөгөөд нэг зөвөлгөө өгөхдөө 5 доллар авдаг байна.



Майра хэлэхдээ: “Зарим хүмүүст тусламж хэрэгтэй байдаг ч санхүүгийн асуудлаас болж тэд нар энд ирж чаддаггүй. Тийм тохиолдолд би огт мөнгө авахгүйгээр туслах тохиолдол ч байдаг” -гэж хэлсэн юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()