Гэрийн нөхцөлд сэвх арилгах аргууд

Урин дулааны улирал ирмэгц охид, бүсгүйчүүдийн нүүрний сэвх тодрох нь тодорч, ихсэх нь ихэсдэг. Тиймээс ч бид бүхэн гоо сайханд байнга орох завгүй эмэгтэйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд энгийн аргаар хэрхэн сэвх толбыг арилгаж, бүдгэрүүлэх аргуудаас хуваалцаж байна. 

Гэрийн нөхцөлд сэвх арилгах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лимон болон Улаан лооль

Лимон буюу нимбэг нь арьсыг цайруулах үйлчилгээтэй. Мөн аливаа шарх, сорвийг анагааж бүдгэрүүлэх шидтэй юм. Ялангуяа батганы сорвийг арилгаж бүдгэрүүлэх өндөр үр дүнтэй. Харин улаан лооль нь арьсыг нөхөн төлжүүлдэг. Энэхүү маскийг бэлдэхдээ лимон, улаан лоолийн шүүсийг шахаж, хооронд нь сайтар холино. Ийнхүү сэвхтэй хэсэг дээрээ түрхэж, 15 минут орчим байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаагаарай. Үүнийг долоо хоногт 2-3 удаа хийхэд болно. 

Лимон болон Улаан лооль

2 Саке

Японы цагаан будааны архи "Саке"-нд агуулагдах найрлага нь арьсыг цайруулах, сэвх толбыг эрчимтэйгээр бүдгэрүүлэх өндөр тустай байна. Арьсыг гэрэлтсэн зөөлөн болгохоос гадна, хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээтэй. Үүнийг бэлтгэхийн тулд, амны халбага саке архин дээр жижиг цайны халбага зөгийн бал, ижил хэмжээтэй таргийг холих хэрэгтэй. Хамгийн сүүлд нь бага зэрэг овъёос хийж хутгах хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж, 30 минут орчим байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаагаарай.

Саке

3 Давстай зөгийн бал

Зөгийн бал нь бүхий л зүйлтэй төгс нийцэх гайхалтай үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн юм. Арьс, биеийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлдөг учраас хүмүүс өдөр тутамдаа хэрэглэх нь элбэг. Энэ зуурмагийг бэлтгэхийн тулд 1 халбага зөгийн балан дээр бага зэрэг лимоны шүүсийг хольж, дээр нь чимх давс хийх хэрэгтэй. Ингээд бэлэн болсон зуурмагаа сэвхтэй хэсэг дээрээ түрхэж, 50 минут орчимтой байлгасны дараа бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй.

Давстай зөгийн бал

4 Сүүгээр угаах

Өдөр тутамдаа багахан сүүгээр нүүрээ арчиж, угаах нь санаанд оромгүй үр дүнтэй байдаг. Ийнхүү сүүгээр шавшиж, арчсаныхаа дараа цаг орчимтой байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлаарай. Дараа нь өөрийн түрхдэг тэжээлийн тосноос түрхэж өгөөрэй. Мөн цаашдаа ч гэсэн хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж занших нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэдгийг санаарай.

Сүүгээр угаах

5 Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ бол арьс, шүдийг сэвхийг арилгахад хамгийн сайн нөлөөг үзүүлдэг. Үүнд агуулагдах, лимоны хүчил нь арьсыг цайруулах, сэвх нөсөөг бүдгэрүүлдэг. Үүнийг бэлтгэхдээ гүзээлзгэнийг сайтар бяцлан, нүүрэндээ 7 минут орчимтой тавьж, бүлээн усаар зайлаарай. Мөн шүд цайруулах үйлчилгээтэй тул шүдний оондоо багахан гүзээлзгэнэ нухаж, сойзоороо угаагаарай.

Гүзээлзгэнэ

6 Нарнаас холдох

Хэрвээ та сэвхнээсээ салъя хэмээн бодож байвал наранд аль болох бага гарах хэрэгтэй. Ялануяа зуны улиралд үргэлж нарны хаалт, саравч, шил, нарны тосыг түрхэснээр нүүр харлаж, сэвхтэхгүй. Мөн наранд биеэ түлэгдэхээс сэргийлэн урт ханцуйтай нимгэн цамц өмсөж байгаарай.

Нарнаас холдох

7 Цөцгий

Цэвэр, шинэхэн цөцгийгөөр нүүрэндээ маск тавих нь элдэв химийн бодистой бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй байдаг. Мөн ямарваа гаж нөлөөгүй болохоор ямар ч эмзэг арьстай хүнд харшлахгүй гэсэн үг. Үүний тулд шинэхэн цөцгийгөө сэвхтэй хэсэг дээрээ түрхээд, хаттал нь хүлээх хэрэгтэй. Харин дараа нь пролон, хөвөнгөөр арчиж аваад, тэжээлийн тос түрхээрэй.

Цөцгий

8 Зөгийн балтай буудайн гурил

Зөгийн балтай буудай нь арьсанд шим тэжээлийг өгч, элдэв арьсны бактерийг үхүүлдэг. Ялангуяа арьсны асуудал, шимэгч хорхойтой хүмүүс хэрэгжүүлээд үзвэл үр дүнтэй. Мөн сэвхийг ч бүдгэрүүлэн, арьсыг гэрэлтсэн толигор болгодог. Үүнийг бэлдэхдээ, шилэн саванд бүлээн ус бэлдэж, дээр нь буудайн гурилыг хийж зуурах хэрэгтэй. Ийнхүү зуурмаган дээрээ 1 цайны халбага зөгийн балыг хийж, нүүрэндээ 15-20 минут орчимтой тавьсны дараа бүлээн усаар угаагаарай. Мөн дахин хүйтэн усаар шавшиж өгвөл, арьс чангаран сэргэх болно.

Зөгийн балтай буудайн гурил

9 Папаяа

Папаяа жимсэнд, саке цагаан будааны архинд агуулагдах хэрэгцээт бодис агуулагддаг. Мөн арьсанд нэн шаардлагатай меланин бодис байдаг учраас арьсыг төлжүүлж, гэрэлтсэн өнгөлөг болгодог юм. Юу юунаас илүү цайруулан, сэвх толбо арилгадаг учраас өдөр тутамдаа хэрэгжүүлэх нь тохиромжтой. Хагас зүсэм папаяа жимсийг сайтар нухаж, сэвхтэй хэсэг дээрээ түрхэх хэрэгтэй. Үүнийгээ хаттал байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай.

Папаяа

10 Өндөгний шар

Өндөгний шар нь арьс гэлтгүй үсэнд ч мөн өндөр ашигтай. Үүний тулд та өндгийг шараас нь салгаж, түүн дээрээ цайны халбага лимоны шүүс хийгээрэй. Дараа нь бэлдсэн зуурмагаа сэвхтэй газраа түрхэх хэрэгтэй. Ийнхүү хаттал байлгасны дараа, хүйтэн бүлээн усаар угаах, эсвэл хуулж авбал илүү үр дүнтэй.

Өндөгний шар

11 Сонгино

Бидний өдөр тутмын хоол хийхэд хэрэглэдэг амттай, аагтай сонгиноор сэвх арилгана гээд бодохоор үнэхээр төсөөлөгдөхгүй байгаа биз. Сонгино нь сэвхийг үр дүнтэйгээр арилгах шалгарсан аргуудын нэг юм. Үүний тулд шинэхэн ногоон сонгиныг хоёр хэсэг болгон хуваагаад, түүгээрээ сэвхтэй газраа үрээд үзээрэй. Энэхүү үйлдлийг өдрийн хэд хэдэн удаагийн давтамжтай хийх хэрэгтэй. Ингэсний дараа таны сэвх бүдгэрэн, царай тань гэрэлтсэн өнгөлөг болдог байна.

Сонгино

12 Гаатай гадил жимс

Гадил жимсэнд арьсны илүүдэл, үхэжсэн арьсыг гуужуулах элементүүд агуулагддаг. Мөн төрөл бүрийн эрдэс бодис нь сэвхийг бүдгэрүүлэх, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох болно. Харин гааны хувьд витамин А, С, В витаминуудаар баялаг байдаг. Үүний тулд гадил жимсээ сайтар нухаж, дээр нь гааны навчийг нунтаглаж хийх хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн зуурмагаа сэвхтэй хэсэг дээрээ түрхэж, 20-25 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаарай.

Гаатай гадил жимс

13 Турмерик

Турмерик нь бүсгүйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндэд ихээхэн тустай юм. Олон төрлийн амин дэмт найрлагатай учраас залуужуулах, арьсны асуудлыг анагаах ач тустай. Үүнийг бэлтгэхийн тулд, турмерикийн нунтаг дээр багахан усыг хольж, зуураад сэвхтэй хэсэг дээрээ түрхэж өгнө. Ийнхүү хатсаных нь дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

Турмерик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()