Мөрийгөө алдаад, хамгийн муухай шивээс хийлгүүлсэн залуу

2014-04-01, 20:25
46,147
18 настай Стиан Йттердал нөхдийнхөө шахалтан дор нэгэн тэнэг шивээсийг хийлгэсэн байна. "Шивээсийг хараад цочирдсон эцэг нь түүнийг сургуулиасаа гэртээ ирэхгүй байж болно." –гэж хэлсэн ажээ.
Мөрийгөө алдаад, хамгийн муухай шивээс хийлгүүлсэн залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг шивээсийг хийсэн хүн өөрийн Facebook дээрх "Sabelink Tattoo" хуудаснаа залуугийн зургийг тайлбартайгаар тавьснаар ер бусын энэ шивээс олон нийтийн анхаарлыг татсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Стиан өөрийн хүсэлтээр бус түүний найзууд нь ийм шивээс албадан хийлгэхэд хүргэсэн ажээ.

1. Өнгөрсөн даваа гарагт Стиан найзуудын хамт юм идэхээр McDonald’s руу явж байхдаа охидын дунд ихэд алдартай мэтээр өөрийгөө дөвийлгөн дэндүү их магтжээ. Гэвч Стиан хэлсэн үгээ баталж чадаагүй учир найзууд нь түүнд гар дээрээ McDonald’s–н тооцоог эсвэл өгзөгөн дээрээ Барби шивүүлэх гэсэн хоёр сонголтыг хийхийг тулган шаардсан байна.

www.caak.mn

2. Залуу McDonald’s-н чектэй хувилбарыг сонгохоор шийджээ. «Би одоо явдаг рекламны самбар боллоо. Гэхдээ энэ бол зүгээр л хөгжилтэй явдал гэж бодож байна. Магадгүй, би 50 эсвэл 60 хүрхэд тийм ч хөгжилтэй байхгүй байх, гэхдээ энэ бол миний сонголт.» – гэж норвег залуу үнэнээ хэслэн байна.

www.caak.mn

3. Шивээсчин залуу үүнийг өөрийнхөө хамгийн ер бусын бүтээл гэж нэрлэсэн бөгөөд залууд нөгөө гар дээрээ бас нэг чек үнэгүй шивүүлэхийг санал болгосон байна. Стиан зөвшөөрсөн бөгөөд дараагийн даваа гарагт хийлгэхээр бүртгүүлсэн байна.

www.caak.mn

4. Мэдээжийн хэрэг, Стианы эцэг эх хүүгийнхээ “урлагийн” бүтээлд таатай хандаагүй байна. Ялангуяа энэ явдалд дургүйцсэн эцэг нь тоглоомоор эсвэл үнэнээсээ хэлсэн үү, түүнийг ийм гартай гэртээ эргэж ирэхийг хориглосон байна.

www.caak.mn

5. Эцэг эх нь дургүй байгаа ч Стиан шивээсэндээ сэтгэл ханамжтай байгаа бөгөөд түүнийгээ арилгуулах хүсэлгүй байгаа ажээ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()