Эздийнхээ аминд хүрсэн 10 амьтан

Гэрийн тэжээмэл амьтад нь өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө эздийнхээ хайрыг татаж, өвөрт нь эрхэлж, сэтгэлийг нь дүүргэдэг. Харин тэдгээр хайр татам амьтад нь болгоомжгүй үйлдэл, санамсаргүй байдлаар эздийнхээ аминд хүрч байсан гэх сэтгэл эмзэглэж, зүрх шимшрэм түүхүүд байх юм. Харин бид өнөөдөр та бүхэндээ эдгээр явдлуудаас түүвэрлэн өгүүлж, болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг сануулахыг зорилоо. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Эздийнхээ аминд хүрсэн 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сахилгагүй тоть

1947 оны 9 сард 66 настай Фанни Стюартын гэрийн тэжээмэл тоть болох Дори нь гал зуухан дээр сууж байгаад, газ асаасан байна. Харин тэдний хөршүүд Фаннигийн гэрээс газ үнэртэж байгааг анзаарч, цагдаа дууджээ. Цагдаа нарыг ирж, шалгахад Фанни ухаан нь балартсан байдалтай олдсон бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, ухаан оруулсан байна. Бүсгүй цагдаа нарт Дорри тоть өмнө нь хэд хэдэн газ асааж байсан тухай мэдэгдэж, энэ удаад ч мөн асааж, эзнийхээ аминд хүрэх дөхсөн болохыг мэдэгджээ. Харин тэрээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх явцдаа зүрхний шигдээсээс болж нас барсан байна. 

Сахилгагүй тоть

2 Бактер тээсэн хазалт

2016 онд 68 настай нэгэн эр гэнэт огцом жин хассан, сульдаа болсон, хэвлий хэсгээр өвддөг гэсэн оноштойгоор Торонто хотын эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар түүнд шинжилгээ хийж, хэвлийн хөндийн аневризмтай байсныг нь илрүүлж, тэр даруй эмчилгээ хийсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр 13 хоногийн дараа өвчнөө дийлэлгүй нас баржээ. Харин түүний үхлийн шалтгааныг тодруулж үзэхэд, эр эмнэлэгт хүргэгдэн ирэхээсээ 4 долоо хоногийн муурандаа хазуулсан байсан бөгөөд тухайн муур өвчний халдварыг тээж яван, залууг хазсанаар, тэрээр өвчилсөн болохыг эмч баталсан аж. Муур нь ихэнх тэжээвэр амьтанд байдаг "Pasteurella multocida" халдварыг тээж байсан. Харин амь насаа алдсан залуугийн тухайд үргэлж архи уудаг, дархлаа нь муудсан байсан тул муурны амнаас дамжсан халдварыг эсэргүүцэж чадалгүй биедээ нэвтрүүлж, цаашлаад амиа алдахад хүрчээ.

Бактер тээсэн хазалт

3 Хаски нохойн халдлага

2011 онд Лос Аломэйсосийн гудамжинд алхаж явсан Беверли Дарф нохойгоо хөтөлж, дугуй унаж явах хүмүүсийн хажуугаар өнгөрч, бага зэрэг айдас тээн аль болох хурдан алхаж байв. Харин түүний ард 2 хаски үүлдрийн нохой дагуулсан залуу явж байсан бөгөөд нэг нохой нь бүсгүйн хөлнөөс хазсанаас болж, Дарф газар толгойгоороо хүчтэй унаж, ухаан алджээ. Нохдын эзэн залуу түргэн тусламж дуудаж, түүнийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч, бүсгүйн амийг аварч чадаагүй байна. Энэ аймшигт явдлаас хойш хүмүүсийг нохойндоо 1.8 метрээс уртгүй оосортой хүзүүвч зүүлгэж байхыг хотын захиргаанаас шаардах болжээ. 

Хаски нохойн халдлага

4 Халуун рашаанд орсон

1981 оны 7-р сарын 20-нд 24 настай Дэвид Аллен Кирван "Yellowstone" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найз Рональд болон түүний том нохой "Mүүзи" нарын хамт иржээ. Эрчүүд "Paint Pot" усан оргилуурын хажууд зогсон, халуун рашааныг ажиглаж, гоё сайхныг нь гайхан бишэрч байжээ. Гэтэл Мүүзи нохой машинаас гарч ирэн, 93 хэмийн халуун рашаан руу үсэрч орсон байна. Дэвид яахаа мэдэхгүй балмагдаж, нохойг аврахаар халуун рашаан руу үсэрчээ. Залуу Тэр Мүүсийг аврах гэж сэлж эхэлсэн боловч, зорилгоо биелүүлж чадалгүй халуун рашаанаас гарч ирсэн аж. Түүний бие бүхэлдээ түлэгдэж, 3-р зэргийн түлэгдэлтэй гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Хэдийгээр түүнийг эмнэлэгт аваачиж, эмчилгээ хийлгэж эхэлсэн боловч, ердөө 24 цагийн дараа амьсгал хураасан гэдэг. 

Халуун рашаанд орсон

5 Анч эзнийхээ амийг авсан нохой

Перри Алвин Прайс III нь анчин бөгөөд өөрийн Артур хэмээх Латрад анч нохойндоо тун ч хайртай байв. 2008 оны 1-р сарын 5-нд залуу өөрийн сайн найз болох Даниэл Гробергтэй анд явахаар болж, Артур нохойгоо ч дагуулан явжээ. Перри галуу буудаж унагаад, буугаа машиныхаа ард тавин, нохойгоо гаргаж, ангаа авчруулахаар бэлдэж байв. Гэтэл гэнэт буун дуу гарч, Даниэл машин руу яаран очиход, Перри гуяндаа буудалсан байдалтай, маш их цус алдан хэвтэж байв. Даниэл найзынхаа цусыг тогтоох гэж оролдож байсан ч, сум Перригийн гуяны артерийн судсыг оносон тул маш их цус алдаж байсан бөгөөд Даниэл яаран машинаа асааж, Перриг эмнэлэгт хүргэв. Харамсалтай нь Перри хэт их цус алдсаны улмаас амьд гарч чадаагүй юм. Цагдаа нар хэргийг мөрдөж шалгаж үзэхэд, буун дээрээ шавартай нохойн сарвууны хээ олдсон байна. Тэд нохой санамсаргүйгээр бууны гохон дээр хөлөөрөө дарж, эзнийгээ гэмтээж, үхэлд хүргэсэн гэх дүгнэлтийг гаргасан аж. 

Анч эзнийхээ амийг авсан нохой

6 Уралдааны морь

Мексик гаралтай Руби Ибарра Гарси гэх охины 15 насны төрсөн өдөр нижгэр болж, эцэг эх нь төрсөн өдрийн урилгыг фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, аль болох өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахыг зорьжээ. Үдэшлэг ид дундаа үргэлжилж, тэд төрсөн өдрийн гол наадам болох морин уралдаанаа зохион байгуулсан байна. 

Морин уралдааны үеэр 66 настай Феликс Пена морио унаж, уралдахад бэлэн болсон морьдыг харан зогсож байтал, түүний унаж явсан морь гэнэт зам руу орж, эзнийгээ унагаж орхив. Харин түүнийг босч амжаагүй байхад уралдааны морьд тоос татуулан ирж, хөгшин эрийн дээгүүр гишгэлж, амийг нь авч оджээ. Яаралтай түргэн тусламжийн тасгийнхан ирж, Феликсийн амийг аврахыг хичээсэн боловч, хэтэрхий хожимдсон байна. 

Уралдааны морь

7 Автомашины осол

68 настай Жеймс Кампбейл эхнэр болон нохойныхоо хамтаар аялалаа дуусган гэр рүүгээ буцаж явжээ. Аян замдаа алжааж ядарсан хосууд нохойтойгоо эрхлэн тоглож, тоглоом шидэн хөгжилдөж байв. Харин эхнэр нь санамсаргүйгээр нохойныхоо тоглоомыг газар унагасан тул нохой жолоочийн хөл рүү зүтгэж, тоглоомоо авах гэж оролдож байв. Энэ хооронд жолоо барьж явсан Жеймс сандарч, тормосоо гишгэж чадахгүй байсаар урдаас ирж байсан машиныг мөргөж осолдон, амь насаа алджээ. 

Автомашины осол

8 Үхэл дагуулсан буга

Техас мужид амьдардаг 67 настай Жералд Раштон нь хашаандаа буга тэжээдэг байжээ. Буга нь ороо орсон үед маш догшин болж хувирдаг амьтан аж. Харин тухайн үед Жералд малын хашаа руугаа орж, бугаа хооллох гэж ойртоход, буга эврээрээ эзнээ сүлбэж, хөнөөсөн байна. Жералдын зээ охин энэ бүхнийг харж, яаралтай тусламж дуудаж, өвөөгөө аврахыг хичээсэн ч, хэтэрхий хожимдсон байжээ.

Үхэл дагуулсан буга

9 Аюулт могой

25 настай Аманда гэх бүсгүй нь нөхрийнхөө хамтаар 4 метр урттай хэд хэдэн могой тэжээдэг байжээ. 2008 оны 10-р сарын 21-нд бүсгүйн нөхөр гэртээ ирэхэд Аманда аль хэдийн амьсгал хураачихсан байв. Залуу балмагдаж, могойнуудаа харахад бүгд шилэн хоргоноосоо гарчихсан байсан бөгөөд хэргийг шалгаж үзэхэд бүсгүйн хүзүүн дээр могой хатгаж, цаашлаад Амандагийн амьсгал боогдож нас барсан болох нь тогтоогдсон байна. 

Аюулт могой

10 Лам гөрөөсийн санаандгүй үйлдэл

Флоренс Ленахан гэх 74 настай эмэгтэй нь өөрийнхөө бүхий л амьдрал болоод эд хөрөнгийг морь, лам гөрөөс, үхэр, муур, нохой зэрэг амьтдыг хайрлаж, хамгаалахад зориулжээ. Тэрээр маш олон амьтдыг тэжээдэг байсан бөгөөд тэдэн дундаас Долл гэх лам гөрөөстөө илүү ихээр хайртай байсан гэдэг. Харин нэг өдөр Флоренсийн гэрт найз нь зочилж ирэхэд хөгшин эмэгтэй газар ухаангүй хэвтэж байжээ. Цагдаа нар хэргийг судалж, Флоренсээс байцаалт авахад, лам гөрөөс чийгтэй өвсөн дээр хальтарч унахдаа настай эмэгтэй дээр оочиж, гар болон толгойг нь бэртээсэн байна. Угтаа бол Флоренсийн биеийн байдал сайжирч байсан хэдий ч, 70 гарсан түүний бие хэвийн байдалдаа орохгүй байсаар удалгүй нас баржээ. 

Лам гөрөөсийн санаандгүй үйлдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()