Гадны улс оронд зочид буудлын өрөө захиалахдаа юуг анхаарах ёстой вэ?

2018-02-28, 19:00
11,107

Аялж, зугаалах цаг ойртсоор л байна. Гадаад улс орон руу явж, юм үзэж, нүд тайлах нь хүний бүрийн хүсэл мөрөөдөл гэдэг нь гарцаагүй. Харин аялахад тулгардаг хамгийн том асуудал бол боломжийн үнэтэй, цэвэрхэн буудал олох билээ. Бид мэдлэг, туршлага багаасаа болж, хэт үнэтэй буудал захиалж мөнгөө хий дэмий үрэх нь бий. Тэгвэл та бүхэндээ хямдхан атлаа тухтай зочид буудал олоход туслах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гадны улс оронд зочид буудлын өрөө захиалахдаа юуг анхаарах ёстой вэ?

1 Үнийг нь шалгаж болно, гэхдээ өрөөгөө тэр дор нь захиалах хэрэггүй

"Kayak.com" цахим хуудас нь хүрэх газрын тань зочид буудлуудын үнэ ханшийн мэдээллийг хүргэх бөгөөд та тэндээс хүссэн зочид буудлаа олж чадна. Харин үүний дараа тухайн зочид буудал руу шууд утсаар холбогдож, ярилцаарай. Зочид буудлууд ихэнх тохиолдолд үнээ хямдруулах эсвэл үнэгүй өглөөний цай, өөр ямар нэг зүйл нэмж санал болгодог аж. Тиймээс өөр хэн нэгэн, зуучлах байгууллагатай холбогдолгүйгээр, өөрөө шууд зочид буудлаа олж, яриарай. Ингэснээр та илүү их хөнгөлөлт эдэлж, мөнгөө хэмнэх боломжтой.

Үнийг нь шалгаж болно, гэхдээ өрөөгөө тэр дор нь захиалах хэрэггүй

2 Бусдын өрөөг худалдан авах

"Roomer" нь аялагчид захиалсан зочид буудлынхаа өрөөг бусдад зарж, шилжүүлэх боломжийг олгодог цахим хуудас юм. Та эндээс илүү хямд буудлын өрөөг олж чадах төдийгүй өрөөгөө буцаахаас өөр аргагүй болж, яахаа мэдэхгүй болсон хүмүүст туслан, нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. 

Бусдын өрөөг худалдан авах

3 Дахин захиалга хийхээс бүү татгалз

Захиалсан зочид буудлын өрөөгөө 48 цагийн дотор ямар нэг шимтгэл төлөлгүйгээр, цуцалж болно. Тиймээс шимтгэл авах вий гэж айсандаа, үнэтэй өрөөндөө буудаллаж, мөнгөө гарздах хэрэггүй. 

"Pruvo" хэмээх цахим хуудас нь хямд үнийн дүнгээр ижил өрөөг олж өгдөг буюу таны захиалсан өрөө өөр цахим хуудсанд илүү хямд байгаа эсэхийг хайдаг. Хэрэв хямд өрөө олдвол танд мэдэгдэж, өмнө захиалсан үнэтэй өрөөг цуцлах хүсэлтийг илгээдэг байна. 

Дахин захиалга хийхээс бүү татгалз

4 Цахим купон хэрэглэх

Олон зочид буудлууд онлайн буюу цахим кодоор 5-20% хүртэлх хямдралыг олгодог. "Savings.com" хуудасны аяллын купон ашиглаж, та хямдарсан өрөөг ч, дахин хямдруулах боломжтой. 

Цахим купон хэрэглэх

5 Татвар, шимтгэлийг тооцож үзэх

7 хоногийн хугацаанд буудалд байрлавал, татвар болон шимтгэл нь л гэхэд 100$ болон түүнээс дээш хэмжээний мөнгийг өрөөний хөлс дээр нэмэх болно. Үүнээс гадна, цахилгааны төлбөр, авто зогсоол, тэжээвэр амьтан, даатгал зэргийн төлбөрийг ч нэмж боддог газрууд байдаг. Тиймээс энэ бүхнийг нарийн судалсны эцэст өрөөгөө сонгоорой. 

Татвар, шимтгэлийг тооцож үзэх

6 Хамгийн хямд үнийг нь асуух

Зочид буудлууд үйлчлүүлэгч л асуугаагүй бол хямд үнэ санал болгохоос зайлсхийдэг. Утсаар ярьж эсвэл өөрийн биеэр очин боломжит хамгийн хямд үнийг асуух нь маш ухаалаг үйлдэл юм шүү. Ингэснээр та илүү хямд үнээр, тухтай газар байрлаж, аяллаа амттай болгоно.

Хамгийн хямд үнийг нь асуух

7 Өрөөний байдлыг судлах

Утсаар өрөөний үнэ лавлахдаа, та илүү хямд үнэтэй өрөө байгаа эсэхийг асуухад л хангалттай. Ихэвчлэн, хямд өрөөнүүд нь 2 энгийн ор эсвэл нэг том ортой байдаг. Харин илүү үнэтэй "suit" өрөөнүүд нь 2 том ортой байх аж. Тиймээс та эхлээд зочид буудлын өрөөнүүдийн төрөл болон дотоод байдлыг судалсны эцэст захиалгаа өгч байгаарай. 

Өрөөний байдлыг судлах

8 Амралтын өдрийг ашиглах

Амралтын өдрүүдээ ашиглан, зугаалгаар явах гэж байгаа бол Даваа гарагийн ажлаа зохицуулж, ням гарагт ч мөн үргэлжлүүлэн аялаарай. Учир нь "Бүтэн сайн өдөр ихэнх буудлуудын үнэ хямд байдаг" гэж "Last Minute Travel" аяллын хөтөч хуудасны захирал Исар Мэйтис (Isar Meitis) зөвлөсөн байна.

Амралтын өдрийг ашиглах

9 Нээлтээ хийж буй зочид буудлуудыг ол

Зарим цахим хуудсан дээр шинээр нээлтээ хийх гэж буй зочид буудлуудын зар гарсан байдаг. Дөнгөж нээгдэж байгаа буудлуудын үйлчилгээ сайн байхаас гадна бүх зүйл нь шинээрээ байх тул амарч, тухлахад хамгийн тохиромжтой. Мөн нэмээд, нээлтийн урамшууллууд байх нь гарцаагүй.

Нээлтээ хийж буй зочид буудлуудыг ол

10 Одонд биш, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлд анхаар

Зочид буудал хайж байхдаа, одонд нь хууртах явдал гардаг. Сүүлийн үед цахим хуудаснуудаар дамжуулан үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэгдэл, шүүмж зэргийг унших бүрэн боломжтой болжээ. "TripAdvisor.com" хуудас нь зочид буудлуудын үнийн мэдээллийг үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийн хамт харуулдаг байна. 

Одонд биш, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлд анхаар

11 Дахин шалгаж үзэх

Аялал, зугаалгын улирал эхэлсэн үед эртнээс захиалгаа өгч, шалгаж байх нь зүйтэй. Зочид буудлын үнэ ханш үргэлж өөрчлөгдөж байдаг тул үзээд алдахад буруудахгүй. Шинэ жилийн үеийн захиалгыг 8 сард өгөх нь боломжийн үнээр өрөө авахад туслах ч, 10 сард захиалга өгөхөд бүр илүү хямдрах тохиолдол бий. Учир нь яг нэг өдөр хүнгүй олон өрөө гарвал буудлын зүгээс өрөөгөө хямдруулдаг аж. 

Дахин шалгаж үзэх

12 Бусад хөнгөлөлт урамшууллыг судлах

Бараг бүх л зочид буудлууд өөр бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, сонирхолтой урамшуулал, хөнгөлөлтүүдийг гаргасан байдаг. Нисэх буудлын сонин сэтгүүлийн хэсгээс энэ талаарх мэдээлэл бүхий зарлал, зурагт хуудаснууд олох боломжтой. 

Бусад хөнгөлөлт урамшууллыг судлах

13 Онцгой хямдрал урамшууллыг асуух

Зочид буудлууд нь өндөр настан, цэргийн хүмүүст илүүтэй хямдрал үзүүлж, урамшуулал зарладаг. Мөн удаан хугацаагаар байрлавал хямдрал үзүүлэх магадлал өндөр бөгөөд заримдаа байнга ирдэг үйлчлүүлэгчиддээ хөнгөлттэй үнэ санал болгодог байна. Эмнэлэг, сувиллын байгууллагатай ойрхон буудлууд эмчилгээ хийлгэх гэж ирсэн хувь хүмүүст хөнгөлөлт олгох тохиолдол бий. Иймэрхүү урамшуулал нь онлайнаар тэр болгон тавигддаггүй тул утсаар лавлан асуугаарай.

Онцгой хямдрал урамшууллыг асуух

14 Кредит картаа ашиглах

Ихэнх кредит карт олгогч байгууллагууд нь томоохон зочид буудлууд болон аяллын цахим хуудаснуудтай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчид олж өгөх гэрээтэй байдаг аж. Магадгүй энэ шугамаар та бүр үнэгүй байрлах өрөө олчих ч юм билүү.

Кредит картаа ашиглах

15 Тухайн газрынхаа онцлог үеийг тохируулах

Таны аялж буй газар ямар үед олон хүнтэй байдгаас шалтгаалан үнэ нь хувьсан өөрчлөгдөж байдаг. Жишээ нь: Нью Йорк болон Вашингтон зэрэг хотууд нь ажлын өдрүүдээр илүү хүнтэй байдаг тул зочид буудлууд нь ч дагаад үнэтэй болно. Орландо, Миами зэрэг аялал жуулчлалын бүс хотууд нь харин амралтын өдрүүдээр үнэтэй байдаг аж. Хэзээ явах хугацаа тань тодорхой бол ямар улс хотууд тухайн үеэр хямд өртөгтэй байх талаар судалж үзээрэй. 

Тухайн газрынхаа онцлог үеийг тохируулах

16 Бусад боломжийг эрэлхийл

Хэрвээ та найз нөхөдтэйгээ олуулаа амарч яваа бол тус бүртээ буудлын өрөөнд орж байснаас бүтэн байшин түрээслэх нь илүү хямд тусна. 3, 4 унтлагын өрөөтэй байшин түрээсэлж, хоол ундаа өөрсдөө хийж идэх нь ресторанд хоол идэхээс санхүүгийн хувьд хэмнэлттэй. Хэрвээ та ганцаараа эсвэл хостойгоо хамт зугаалж байвал жижиг дэн буудлуудыг сонирхоод үзэх хэрэгтэй. Зарим дэн буудлууд нь хямд үнээр маш давгүй өрөөнүүдийг түрээсэлдэг байна.

Бусад боломжийг эрэлхийл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()