10 кг-ийн ачаанаас нь салгажээ

2014-03-05, 22:13
16,997
Хятадын нэгэн хүү 27 настай залуу нуруундаа 10 кг-ийн ачааг өсвөр наснаасаа эхлэн зөөсөн байна. Энэ ачаа нь бараг л үүргэвчтэй цүнхний дайтай болсон бөгөөд залуугийн амьдралд сөрөг үр дагавар авчирах болжээ.
10 кг-ийн ачаанаас нь салгажээ

Сиан хотын иргэн Ян Сяогийн хүзүү, нуруун дээр түүнийг өсвөр настай байхад нь нэгэн булдруу ургасан байна. Ийнхүү ургасаар аварга хэмжээтэй болж өнгөрсөн долоо хоногт залууд хагалгаа хийж хүнд ачаанаас нь салгажээ.

www.caak.mn

Хүзүүн дээрээ байх булдрууг Ян 10 жилийн өмнө олж илрүүлсэн байна. Энэ үеэс хойш булдруу томорсоор л байжээ. Ингээд 2007 онд түүнийг эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн "фиброматоз" хэмээх хавдар болохыг хэлсэн бөгөөд хагалгаанд орох шаардлагатай гэсэн байна. Хагалгааны үйл явц хүнд болохыг тайлбарлаж, азгүй явдал тохиох магадлалтайг ч хэлжээ. Сяогийн эцэг тухайн үед эхнэрээ алдсан байсан учир хагалгаагаас татгалзсан байна.

www.caak.mn

Ингээд хавдар ургасаар бөмбөгний хэмжээтэй болсон бөгөөд нуруун дээр нь дахин хэд хэдэн булдруу гарчээ. 2013 оны сүүлээр Сяо эцгийнхээ хамтаар эмнэлэгт ирсэн байна. Энэ үед хавдрын хэмжээ 10 кг болсон байжээ. Ийнхүү томорсоор залуугийн амьдралд саад болох болсон юм.

www.caak.mn

Эмч нар хагалгаа хийлгэхгүйгээр энэ асуудлыг шийдэж болохгүй гэдгийг тайлбарласан байна. Хэрвээ хагалгаа хийлгэхгүй бол залуу явах чадвараа алдаж, хараагүй ч болох магадлалтай байсан гэнэ.

www.caak.mn

Хагалгаа өнгөрсөн 2 сарын 19-нд болсон бөгөөд 9 цагийн турш үргэлжилсэн байна. "Одоогийн байдлаар залуу эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь хурдан сайжирч байна" -хэмээн Mail Online мэдээлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()