Жүжигчин Хоффманыг эргэн дурсацгаая (1967-2014)

2014-02-05, 02:02
14,201
Алдарт жүжигчин 46 настай Филипп Сеймур Хоффман (Philip Seymour Hoffman) нь уржигдар буюу 2 сарын 2-нд гэртээ байхдаа нас баржээ. Энэ мэдээлэл кино ертөнцийнхнийг цочролд оруулаад байна. “New York Post” сэтгүүлийн мэдээлж байгаагаар өглөөний 11:15-д жүжигчний цогцсыг түүний найз, найруулагч Дэвид Кац олсон байна.
Жүжигчин Хоффманыг эргэн дурсацгаая (1967-2014)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр угаалгын өрөөндөө нас барсан байсан бөгөөд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр ийнхүү амиа алдсан бололтой. Хоффман хэд хэдэн удаа хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байсан байна. Гэхдээ л түүний жүжигчиний авъяас чадварт хэн ч эргэлздэггүй байсан бөгөөд тэрээр нэлээд хэд хэдэн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж байжээ.

Түүний хамгийн сүүлд бүтээсэн дүр нь «The Hunger Games: The Catching Fire» киноны Плутарх Хевенсбигийн дүр юм. Ингээд алдарт жүжигчин Филлипп Сеймур Хоффманы бүтээсэн шилдэг дүрүүдийг эргэн дурсацгаая.

1. Филипп Сеймур Хоффман нь “Capote” киноны Труман Капотегийн дүрээр 2005 онд Оскарын шагнал хүртэж байсан байна. (Sony Pics/Everett/Rex Features)

www.caak.mn

2. Түүнийг алдарт хүргэсэн анхны киноны нэг нь 1992 оны “Scent of a Woman” кино байсан юм. (Rex Features)

www.caak.mn

3. 2007 онд Филипп “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид “Charlie Wilson's War“ киноны Гаст Авракотосын дүрээр нэр дэвшиж байсан. (Moviestore Collection/Rex Features)

www.caak.mn

4. “The Big Lebowski” кинонд Филип Сеймур Хоффман болон Жефф Брижес нар тогложээ. (Rex Features)

www.caak.mn

5. «The Hunger Games: The Catching Fire» кинонд Плутарха Хевенсбигийн дүрийг бүтээсэн байна. Одоо ч энэ иноны гуравдахь ангийн зураг авалтууд үргэлжилсээр байгаа гэнэ. (Rex Features)

www.caak.mn

6. 2012 онд дахин “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид “The Master” киноны Ланкастер Доддын дүрээр Оскарт нэрт дэвшиж байжээ. (Rex Features)

www.caak.mn

7. 2011 онд “Moneyball” кинонд Арта Хоугийн дүрийг бүтээсэн байна. (Rex Features)

www.caak.mn

8. “The Ides of March” кинонд тэрээр Райан Гослингтой хамт тогложээ. (AP)

www.caak.mn

9. Растигийн дүрийг “FLAWLESS” кинонд бүтээсэн байна. (Rex Features)

www.caak.mn

10. “New York, New York” кинонд Мишель Уильямстай хамт гол дүрийг бүтээсэн байна. (Rex Features)

www.caak.mn

11. “The Talented Mr. Ripley”, 1999 он. Киноны үеэр. (Rex Features)

www.caak.mn

12. “Magnolia” киноны дүр. (Rex Features)

www.caak.mn

13. "Биелэгдэшгүй даалгавар" киноны дүр.

www.caak.mn

14. Филипп Сеймур Хоффман (1967-2014).

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()