Итгэхийн аргагүй өөрчлөгдсөн зүйлс

Он жил өнгөрөх тусам хүмүүсийн хэрэглээ улам ихсэж, улам нарийн хялбар болж байгаа билээ. Тиймээс ч иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн дизайнерууд шинэлэг, шилдэг гэсэн бүхнийг бүтээхийн тулд ихээхэн чармайж байдаг. Энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар маш олон зүйл анхны хэлбэрээсээ тэс өөр болж, үнэхээр ийм байсан гэж үү? хэмээн уулга алдмаар болжээ.
Итгэхийн аргагүй өөрчлөгдсөн зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. ХХ зууны эхэн үед Америкт хаа сайгүй орчин үеийн ролик мэт зүйлээр гулгаж эхэлсэн байна. Харин Швейцарь болон Данид Эвдард Петринигийн бүтээсэн "Takypod" нэрт педальт ролик газар аваад байсан аж.

www.caak.mn

2. 1956 онд IBM компанийхан хамгийн анхны хатуу дискийг танилцуулсан байна. Энэ диск нь тонн орчим жинтэй 5 мегабайтын багтаамжтай байсан аж. Одоо цагт бол нэг mp3 дуу л 5mb байгаа шүү дээ.

www.caak.mn

3. 1917 оны үеийн Америкийн аврах хантааз.

www.caak.mn

4. Marchant XLA тооны машин. Мэдээж үүнийг халаасандаа хийгээд явах боломжгүй учир томоохон дэлгүүрүүдэд ашигладаг байсан бөгөөд 130 орчим хуудастай зааврыг хамт дагалдуулдаг байжээ.

www.caak.mn

5. Германы "Fein" фирмийн хамгийн анхны цахилгаан өрөм.

www.caak.mn

6. Хамгийн анхны цахилгаан угаалгын машины нэг. Цагийн зүүний дагуу болон эсрэгээр найм найман удаа эргэдэг байжээ.

www.caak.mn

7. Хамгийн анхны хийн хадуур. 1916 онд туршилтын журмаар Миссуригийн ботаникийн хүрээлэнд ашиглаж байсан боловч хэт их чимээнээс болоод ашиглахаа больсон байна.

www.caak.mn

8. Дуу авиа тогтоогч. Америкийн цэргийн хүчнийхэн 100 гаруй жилийн өмнө энэ төхөөрөмжөөр орчиноо хянадаг байжээ.

www.caak.mn

9. 1836 онд Чарльз Бэббижийн санаан дээр үндэслэн бүтээсэн анхны принтер. Энэ аварга төхөөрөмж автоматаар принтерлэх үүргийг гүйцэтгэдэг байсан байна.

www.caak.mn

10. 1905 оны үед Германы дизайнер Карл-Людвиг Несслер анхны үсний буржгар хими хийх төхөөрөмжийг бүтээсэн байна. Халдаг 12 ширхэг хүндхэн ороомгийг зүүдэг байсан бөгөөд таван цагийн турш ийнхүү суух шаардлагатай байжээ.

www.caak.mn

11. Frary & Clark фирмийн (1924 он) хамгийн анхны биш ч, хамгийн тансаг талх шарагч.

www.caak.mn

12. Ворденклифын цамхаг (1901–1917 он) хамгийн анхны утасгүй мэдээлэл, харилцаа холбооны барилга. Харин 100 гаруй жилийн өмнө үүрэн телефоны байрууд ямар байх байсан бол?...

www.caak.mn

13. Америкийн асрагч радиог 1921 оны үед хүүхэд бүүвэйлэх зориулалттай ашиглаж байсан байна.

www.caak.mn

14. Шведийн эмч Густав Цандерын бүтээсэн бэлтгэл хийх төхөөрөмж. Стокгольмийн язгууртнуудын дунд нэлээд алдартай байсан байна.

www.caak.mn

15. Gavilan (1983 он) болон Grid compass (1982 он) хамгийн анхны зөөврийн компьютер юм. Ингээд харахад орчин үеийн кассын машин мэт харагдаж байгаа биз.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()