Хоолны шингэцийг хэвийн болгох 6 арга

Хэрвээ таны хоолны шингэц муу байдаг бол ямар нэг эм, бэлдмэл уух гэж яарах хэрэггүй. Учир нь байгалийн аргаар энэхүү асуудлыг шийдэж болдог билээ. Энэ нь таны эрүүл мэндэд илүү тустай байхаас гадна санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байх болно. Ингээд хоолны шингэцийг сайжруулдаг байгалийн гаралтай 6 аргыг танилцуулж байна.

Хоолны шингэцийг хэвийн болгох 6 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон цай

"Science Focus" хэмээх сэтгүүлийн 2019 оны дугаарт ногоон цайнд агуулагддаг бичил биетүүд ходоодны хоол боловсруулах бактериудад эергээр нөлөөлдөг болохыг бичжээ. Тэдгээр бичил биетүүд нь ногоон цайнаас гадна газрын самар, оливын тосонд агуулагддаг гэнэ. 

Ногоон цай

2 Хүнсний цардуул

Сүүлийн үеийн судалгаагаар хүнсний цардуул нь удаан шингэдэг ч ходоодны бактериудад нэмэлт тэжээл өгч, тэдгээрийн үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоожээ. Тиймээс эрдэмтэд ходоодны үйл ажиллагаа нь муу хүмүүст цардуулаар баялаг хүнс болох төмс, гадил жимс зэргийг идэхийг зөвлөж байна.

Хүнсний цардуул

3 Дасгал хийх

Эрдэмтэд дасгал хийж зүрхний цохилтоо нэмэгдүүлж, зүрх судасны тогтолцоогоо сайжруулах нь гэдэсний бичил биетүүдэд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ та заавал цуцталаа дасгал хийх шаардлагагүй ба ойр ойрхон цусны эргэлтээ идэвхжүүлэхэд л хангалттай юм.

Дасгал хийх

4 Цайрын карносин

Цайрын карносин нь маханд ихээр агуулагддаг бөгөөд хүмүүс ихэвчлэн үүнийг нэмэлт бэлдмэлээр хэрэглэдэг. 2016 онд олимпын тамирчдын дунд хийсэн судалгаагаар их хэмжээний дасгал хийдэг хүмүүсийн ходоодны үйл ажиллагаа алдагддаг болохыг тогтоосон бөгөөд тэднийг цайрын карносин уухыг зөвлөсөн байдаг.

Цайрын карносин

5 Бүхэл үр

2017 оны нэгэн судалгаагаар эрдэмтэд бүхэл үрийн гурил иддэг хүмүүсийн ходоодны үйл ажиллагаа бусад хүмүүсийнхээс хамаагүй  сайн байдгийг тогтоожээ. Та ердөө 6 долоо хоногийн турш бүхэл үрийн гурил хэрэглэснээр үр дүнг нь мэдэрч чадах аж.

Бүхэл үр

6 Шинэ төрлийн ногоо болон жимс

Та ходоодны үйл ажиллагаагаа дэмжихийг хүсвэл өмнө нь хэрэглэж байгаагүй жимс болон хүнсний ногоогоо идээд үзээрэй. "Science Focus" сэтгүүлийн Танзанид хийсэн судалгаанаас үзвэл тэндэхийн иргэдийн ходоодонд агуулагдах хоол боловсруулах бактерийн хэмжээ АНУ-ын иргэдийнхээс 40 хувиар илүү байсан аж. Танзанийн иргэд жилд 600 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо иддэг бол АНУ болон Европын иргэд 50 гаруй төрлийг л иддэг аж. Эндээс үзвэл та өөрийн хэрэглэдэг жимс, хүнсний ногооныхоо төрлийг нэмээд үзэхэд илүүдэхгүй юм.

Шинэ төрлийн ногоо болон жимс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()