Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Пала гөрөөсний янзаг айдастаа автаад, юу ч хийж чадахгүй байсан учраас, ирвэсний нөхөрсөг хандлагад зүгээр л аль болох аясыг нь дагаж, тайвнаар хариу үйлдэл үзүүлж байв.
Мэдээж араатны хувьд тааламжтай байгаагаа илэрхийлж, нөхөрлөхийг хүссэн биш зүгээр л хоолоороо тоглосон нь энэ.
Энэ ирвэсийг Нкатенко (“Азтай” гэсэн утгатай) гэдэг юм байна.
Нкатенко ирвэс дөнгөж нэг настай. Түүний эх нь шарханд нь халдвар орсноос болж үхжээ.
Махчин золиосоороо маш удаан тогложээ. Тэрээр пала гөрөөсний тэсвэр алдагдан, ахин зугтах мөчийг хүлээж байсан нь лавтай. Тэр мөчид ахиад араас нь хөөж барьж авах нь түүнд зугаатай байсан аж.
Жуулчид шархадсан пала гөрөөсийг өрөвдөн, дэмжиж байв. Тэд ирвэсний үхэл дагуулсан соёоноос түүнийг мултарч чадна хэмээн найдаж байжээ.
Харамсалтай нь пала гөрөөс хэтэрхий ядарч туйлдсан байсан тул зугтах хүчгүй болсон байна.
Ингээд ханатлаа тоглосон ирвэс гэнэт махчин гэдгээ ухаарсан бололтой, хөөрхий гөрөөсийг зүйл дуусгажээ.