Булшин дээр зураг авахуулах дуртай эр

2013-10-01, 02:34
11,728
Уолсолл хотын 48 настай энэ Англи эр дэлхийн алдартай хүмүүсийг оршуулсан газруудаар явж зураг авахуулах гаж сонирхолтой юм байна. Тэрээр энэ ажилдаа 50 мянга гаруй фунт стерлингийг хэдийнээ зарцуулаад байгаа аж.
Булшин дээр зураг авахуулах дуртай эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

18 насандаа Марк анх Виржиний мужид орших Жон Кеннедийн шарил дээр очсоноос бүх зүйл эхэлжээ. Тэр цагаас хойш Марк амьд байхдаа сая сая хүний шүтээн болж байсан хүмүүсийн шарилыг хайж олон өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэх сонирхолтой болсон байна. Энэ сонирхолыг нь түүний төрөл садангууд, бас түүнтэй уулздаг байсан бүсгүйчүүд хүртэл хуваалцахад хүржээ. Хэдийгээр зарим хүмүүст ийм сонирхол хачин, тэр ч бүү хэл уйтгартай юм шиг санагдах ч Уэст-Мидлендсийн сувилагч эр үүнийг цагаа өнгөрүүлэх шилдэг арга гэж үздэг байна.

www.caak.mn

www.caak.mn

Марк жилд 2-3 аялал хийдэг, аялал бүрт ойролцоогоор 2 мянган фунт стерлинг ордог ажээ. “Түүний хувьд энэ бол домогт хүмүүсийн амьдралыг мэдэж авдаг музейд очсон мэт болдог”-гэж тэрээр ярьж байна. Тэр Антарктикаас бусад бүх тивд хэдийнээ очсон гэнэ.

www.caak.mn

Сиеттлд тэр кунг-фугийн домог болсон Брюса Лигийн булшин дээр очсон бол, Мехикод Лев Троцкийн булшний дэргэд зурагаа авахуулсан байна. Бээжинд Мао Цэдуны авсыг харахын тулд дараалалд зогсоход хүрч байсан байна. Венд тэрээр Бетховены, Парист Шопены булшны өмнө зогсон зурагаа авахуулжээ. Марк нийт 200 гаруй хүмүүсийн булшин дээр очсон байна.

www.caak.mn

Маркийн хобби хачирхалтай, булш хайх нь уйтгартай зүйл хэмээн зарим нэг нь бодож болох юм. Харин Маркийн хувьд ээлжит булшаа хайж явах шиг зуны амралтаа өнгөрүүлэх өөр шилдэг арга байхгүй ажээ.

www.caak.mn

«Түүнд хаанаас булш сонирхдог сонирхол бий болсоныг мэдэхгүй, гэвч тэр өөрийн хоббиндоо маш дуртай, ихэнхи хүмүүсийн хэзээ ч үзээгүй тийм гайхалтай газруудад очоод үзчихсэн» -хэмээн химич мэргэжилтэй, 51 настай ах Дэвид Даббс нь хүүрнэжээ.

www.caak.mn

“Одоо Ким Ир Сенийг оршуулсан Хойд Солонгост, мөн америкийн бүх ерөнхийлөгчдийн болон английн ерөнхий сайд нарын булшин дээр очих нь миний мөрөөдөл” -гэж Марк ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()