Хүний бие бол дэлхийн хамгийн тайлагдашгүй зүйл гэдгийг батлах баримтууд!

Хүний бие өөрөө хосгүй гайхамшигт бүтээл бөгөөд хүн төрөлхтөн хэдэн мянган жил дамнаж судалж байгаа ч сансар огторгуйн адилаар олон нууцыг агуулсаар л байгаа билээ. Ингээд бидний бие таны төсөөлснөөс илүү хүчин чадалтай асар баялаг механизм болохыг батлах зарим нотолгоог хүргэж байна. 

Хүний бие бол дэлхийн хамгийн тайлагдашгүй зүйл гэдгийг батлах баримтууд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүний тархи бол дэлхий дээрх хамгийн их багтаамжтай санах ой

Хүний тархи нь 2.5 сая гегабайт мэдээлэл хадгалахад хангалттай хүрэлцдэг гэвэл та итгэх үү? Энэ нь тасралтгүй 300 жилийг бичиж авсан дүрс бичлэгийг хадгалах чадвартай гэсэн үг. Хүний ой санамжийн чадамж 25 насандаа төгс боловсорч гүйцдэг бол 50 наснаас эхлэн эргэн чадамжаа алдаж эхэлдэг байна.

Хүний тархи бол дэлхий дээрх хамгийн их багтаамжтай санах ой

2 Хүүхэд байхдаа бид супер хүчтэй байдаг

Хүүхэд өөрийнхөө биед баймгүй их хүч чадалтай байдаг. Үүний нэгэн жишээ бол шинэхэн төрсөн хүүхдийг савлуурт дүүжлээд орхиход уналгүйгээр хэдэн ч цаг тэсэж чаддаг явдал юм. Энэ бол бидний өвөг болох бичнүүдийн зулзага дөнгөж төрөөд унахгүйн тулд эхийнхээ үснээс зуурч явдаг байсан рефлексийн удамшил гэнэ. Харин төрсний дараа гурван сар болоод л хүүхэд энэ чадвараа алдаж эхэлдэг байна.

Хүүхэд байхдаа бид супер хүчтэй байдаг

3 Судсыг шулуун болгож сунгавал дэлхийг хоёр бүтэн, нэг хагас тойрсонтой тэнцэнэ

Хүний биеийн бүх хялгасан судсыг шулуун болговол 100 мянган км урт болж дэлхийг 2,5 удаа орооход хүрэлцэхүйц хангалттай урт болох гэнэ. Харин зүрх амьдралын туршид биед 5,7 сая литр цус шахдаг нь олимпын гурван ч бассейныг дүүргэхэд хангалттай хэмжээний их юм. 

Судсыг шулуун болгож сунгавал дэлхийг хоёр бүтэн, нэг хагас тойрсонтой тэнцэнэ

4 Эрчүүдийн хөхнөөс ч мөн сүү гардаг

Хүйс хамаарахгүйгээр бүх хүний хөхөнд сүүний булчирхай, сүүний суваг, хөхний товч заяасан байдаг. Тэгэхээр эрчүүдийн хөхөнд  ч гэсэн сүү орох боломжтой гэсэн үг. 

Эрчүүдийн хөхнөөс ч мөн сүү гардаг

5 Телевизор үүссэнээс хойш бидний зүүд өнгөт болсон

Судалгаанаас харахад багадаа хар цагаан зурагт үздэг байсан хүмүүсийн зүүд ихэвчлэн хар цагаан байдаг байна. Харин өнгөт зурагт үзэж өссөн бол өнгөтөөр л зүүдлэх болно. 

Телевизор үүссэнээс хойш бидний зүүд өнгөт болсон

6 Таны булчин нэг тонн ачааг ч өргөх чадвартай

Анжела Кавалло гэгч эмэгтэй 1982 онд Лоуренсвилль хотод "Chevrolet Impala" машиныг ер бусын хүчээр өргөжээ. Учир нь машинаа засаж байсан хүүгийнх нь дээрээс машин гэнэтхэн унасан бөгөөд хөршүүд нь хүүг татаж гаргах хүртэл Анжела Кавалло машиныг өргөсөөр байсан гэдэг. Гэхдээ энэ бол хүн сандарсан үедээ ер бусын хүч гаргасан цорын ганц жишээ биш юм. Бидний биед 640 гаруй булчин байгаа бөгөөд хүч чадлынх нь хязгаар чухам ямар болохыг өнөө хүртэл тогтоож чадаагүй л байна.

Таны булчин нэг тонн ачааг ч өргөх чадвартай

7 Усанд живж эхэлмэгц бие үхжиж эхэлдэг

Үүнийг шинжлэх ухааны хэллэгээр “шумбах рефлекс” гэж нэрлэдэг. Энэ нь хүний бие усан доор байгааг мэдэрсэн үедээ тархи автоматаар зүрхний цохилтыг удаашруулж, биеийн захын цэгүүд рүү цус шахах үйл ажиллагаагаа бууруулж эхлэх үйл явц юм. Хэдий чинээ гүнзгий шумбана төдий чинээ зүрхний цохилт удаашрах болно.

Усанд живж эхэлмэгц бие үхжиж эхэлдэг

8 Таны бие шүлс үйлдвэрлэх машин л гэсэн үг

Та бидний бие организм өдөрт дунджаар 1,5 литр шүлс, нус зэргийг үйлдвэрлэж байдаг. Харин түүний ихэнхийг бид өөрөө ч мэдэлгүйгээр залгидаг байна. 

Таны бие шүлс үйлдвэрлэх машин л гэсэн үг

9 Хамраас гарч байгаа шингэн тархинаас гарч байж ч мэднэ

Хамраас гэнэтхэн урсан гардаг шингэн нь тархи нугасны шингэн байх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл тархи нугасны шингэн нь тархийг тойрон бүрхэж байдаг ч нарийн сувгаар дамжин хамраас шингэн нус хэлбэрээр урсан гардаг байх боломжтой.

Хамраас гарч байгаа шингэн тархинаас гарч байж ч мэднэ

10 Бидний бие дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай байгууламж л гэсэн үг

Цусны цагаан эс нь биед орсон гадны нян, бактеритай тэмцэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрхүү хамгаалагчид нь хүний биед "урилгагүй зочин" орж ирэхээс хамгаалдаг гэсэн үг. Ийн бактеритай тэмцэж амьгүй болсон цагаан эсүүд хүний биеэс өөрөө гадагшилдаг. Та үүнийг уншиж суух хооронд л таны биеийн 22 сая эс үхэж байгаа гэвэл та итгэх үү? Харин дараагийн 30 секундэд  таны цусанд 72 сая шинэ улаан эс бий болж, биеэс 174 мянган хуучин эс үгүй болно. 

Бидний бие дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай байгууламж л гэсэн үг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()