Инээдэг болохын тулд нүүрэндээ булчин суулгажээ

2013-09-01, 23:18
15,717
Өсвөр насны нэгэн охин нүүрний гажигтай байсан байна. Нүүрний гажигтай байсан болохоор түүнийг сургуульд нь маш ихээр дарамталж, шоглож байжээ. Харин түүнд гоо сайхны хагалгаа хийснээр, охин одоо инээмсэглэж, үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхах болсон байна.
Инээдэг болохын тулд нүүрэндээ булчин суулгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

19 настай Жайела Кинг огтхон ч инээж чаддагүй байсан бөгөөд төрөлхийн нүүрний гажигтай байжээ. Тэрээр ийнхүү нүүрний гажигнаас болоод нүүрнийхээ баруун хэсгийг хөдөлгөж чаддаггүй байсан бөгөөд байнга шоглуулдаг байж. Жайела-г гадуур явахад хүмүүс түүнийг ихэнхи тохиолдолд согтуу мэт хүлээж авч байсан аж. 



Нүүрний булчин нь сул байсан учир тэрээр инээх чадваргүй болсон байна. Нүүрний булчин ажиллахгүй, эсвэл булчингийн үйл ажиллагаа нь согогтой байх үед нүд болон аманд нь нөлөөлдөг аж. 

Тэрээр бага сургуульд байхаасаа эхлэн өөрийгөө голдог байсан бөгөөд дунд сургуульд орох үед нь ээж нь гоо сайхны хагалгаа хийх санал тавьсан ч тэрээр татгалзжээ. 16 насандаа Жайела бүжиг сонирхож эхэлсэн бөгөөд бүжигчин болох хүсэл мөрөөдөлд автсан байна. Эцэст нь Жайела мэс засалд орох шийдвэрийг гаргажээ.



17 насандаа тэрээр хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаа 7 цагийн турш үргэлжилсэн байна. Хагалгааны үеэр түүний гар болон хөлний булчингаас авч нүүр рүү нь шилжүүлжээ.

“Намайг шоолж, шоглож гомдоож байсан хүмүүст би талархаж байна. Тэдний ачаар би хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж зоригтой алхмыг хийсэн юм” -хэмээн тэр дараа нь ярьжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()