Тархины тухай сонирхолтой баримтууд

2016-03-24, 16:44
10,006

Хүний бие гэдэг учир нь үл ойлгогдох нарийн зүйл бөгөөд одоог хүртэл эмч, эрдэмтдийн толгойг эргүүлсээр л байгаа билээ. Тиймээс тэд хүний биеийг гүйцэд судлахын тулд нэлээд шинэ шинэ сонирхолтой баримтуудыг гаргаж ирдэг байна. Тархи бол хүний биеийн хамгийн хэцүү бас хамгийн ойлгомжтой эрхтэний нэг юм. Ингээд тархины талаар зарим нэг сонирхолтой баримтуудаас хүргэе.

Тархины тухай сонирхолтой баримтууд

1 Тархин дахь судасны цохилтын хурд

Мэдрэлийн судаснууд тархинд 273 км\цагийн хурдтай урсдаг байна. Таны эргэн тойронд болж буй зүйлд та яагаад ийм хурдан хариу үйлдэл үзүүлдэг юм бол гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу? Дөнгөж зүссэн хуруу яагаад шууд өвддөг юм бол? Энэ нь мэдрэлийн судасны хурд маш их байгаатай холбоотой юм. Тиймээс мэдрэлийн судасны хурд тансаг спорт машины хурдтай тэнцэх нь ээ. 

Тархин дахь судасны цохилтын хурд

2 Тархины энерги

Тархи 10 Ватт-ын чийдэнтэй ижил хэмжээний энергийг ялгаруулдаг байна. Таныг унтаж байх үед ч тархи 10 Ватт-ын чийдэнтэй дүйцэх хэмжээний энергийг ялгаруулсаар л байдаг юм. Үүнээс гадна тархи нь хамгийн их энерги ашигладаг эрхтний нэг юм. Тэрээр хүний биеийн энергийн 20%-ийг ашигладаг хэдий ч хүний биеийн 2%-ийг л эзэлдэг байна. Ихэнхи энергийг нейроны хооронд болон нейрон, астроци хоорондын мэдээлэл солилцоход ашигладаг аж. 

Тархины энерги

3 Тархины ой санамж

Хүний тархинд Их Британий алдарт нэвтэрхий тольноос 5 дахин их мэдээлэл хадгалагддэг. Компьютерийн хэллэгээр хүний тархинд 1000 терабайт мэдээлэл хадгалагдах боломжтой гэсэн үг. Жишээлбэл: Их Британийн 900 жилийн түүхийг бичсэн ном ердөө 70 терабайт болох ажээ. Тиймээс хүний тархи агуу багтаамжтай болох нь батлагдаж байна. 

Тархины ой санамж

4 Тархин дахь хүчилтөрөгч

Таны амьсгалж буй хүчилтөрөгчийн 20%-ийг тархи ашигладаг аж. Хэдийгээр хэмжээ жижиг ч хүний биеийн бусад эрхтнээс хамгийн их хүчилтөрөгчийг хэрэглэдэг байна. Тиймээс хүчилтөрөгч дутвал тархи маш мэдрэмтгий болдог юм. Хэрвээ хангалттай хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалбал тархинд буй зарим идэвхигүй эсүүд идэвхитэй болж хөгшрөх үйл явц удаан явагдах болно. Сонирхуулахад, гүрээний судас нь тархин жижиг, нарийхан хэсгүүдийг өдөөж өгдөг бөгөөд тэднийг шаардлагатай нейронг хүчилтөрөгчөөр хангадаг байна. 

Тархин дахь хүчилтөрөгч

5 Нойрсож байх үеийн тархины ажиллагаа

Тархи шөнийн цагаар өдрөөс илүү идэвхитэй байдаг байна. Мэдээж бид өдрийн цагаар ямар нэгэн асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд энэ үед тархины ажиллагаа илүү шаардагдана. Гэтэл таныг унтаж байх үед тархи ажилласаар байдаг бөгөөд ямар нэг асуултын хариуг ч мэдэж болох юм. Сонирхолтой баримт, хүүхэд байх үед өдөр, шөнийн тархины ажиллагааны ялгаа гэж байдаггүй. Бага байхад баруун тархи илүү сайн ажилладаг бөгөөд үүний ачаар хорвоо ертөнцтэй танилцдаг. Харин арай том болсон хүүхдэд бид өөрийн туршлагыг, тодорхой тогтсон зүйлсийг зааж өгдөг. Тиймээс тархины үйл ажиллагааны тэгш бус байдал үүсдэг байна. Өдрийн цагаар зүүн тархи илүү их ачаалалтай байдаг. Ингээд шөнө унтаж байх үед зүүн тархи амарч, харин баруун тархи идэвхитэй ажиллаж эхэлдэг байна. 

Нойрсож байх үеийн тархины ажиллагаа

6 Мөрөөдөх үеийн тархины үйл ажиллагаа

Эрдэмтдийн үзэж байгаагаар IQ-гийн түвшин өндөртэй хүн илүү их мөрөөддөг гэнэ. Энэ үнэн байх магадлалтай ч ямар нэгэн мөрөөдлөө санахгүй байвал өөрийгөө ухаан муутай хэмээн дүгнэж болохгүй. Бидний ихэнхи нь зарим нэг мөрөөдлөө санадаггүй. Учир нь 2-3 секундын хооронд бодож буй бидний мөрөөдлийг тархи ой санамжиндаа хадгалж амждаггүй. Сонирхуулахад, хүний тархи мөрөөдөж байх явцад илүү идэвхитэй ажилладаг гэнэ. Мөрөөдөж эхлэх үед тархины ихэнхи хэсгүүд идэвхитэй ажиллаж эхэлдэг байна. Тиймээс мөрөөдөл зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд тус болдог. 

Мөрөөдөх үеийн тархины үйл ажиллагаа

7 Тархин дахь нейроны хэмжээ

Бүхий л амьдралын хугацаанд тархины нейроны тоо өссөөр л байдаг. Эрдэмтдийн олон жилийн турш хийсэн судалгаагаар тархи болон мэдрэлийн эсүүд үржих, эсвэл нөхөн сэргээгдэх боломжгүй гэж үзэж байсан байна. Гэвч тархи биеийн бусад эд эстэй ижилхэн ажиллагаатай байдаг учир нейроны тоо байнга өсдөг гэнэ. Нейрон гэдэг нь бүх мэдрэлийн системийн суурь юм. Энэ нь модны үндэс мэт салаалсан байдаг бөгөөд бусад эд эсүүдтэй холбогдсон байдаг байна. Эдгээр холболтууд нь химийн болон цахилгааны холбоог үүсгэж бидний тархи бүтнэ. Нейроны ачаар бидний тархи ямар нэгэн төхөөрөмжөөс илүү хурдан ажилладаг юм. 

Тархин дахь нейроны хэмжээ

8 Тархи өвчин мэдэрдэггүй

Тархи өвчин мэдэрдэггүй. Тархи нь өвчнийг дамжуулах төв болж өгдөг бөгөөд өөрөө өвчин мэдэрдэггүй юм байна. Харин тархины эргэн тойронд маш олон судаст эсүүд байдаг бөгөөд тэдгээр нь өвчин ихээр мэдэрч толгойг тань өвтгөх магадлалтай. Үүнээс гадна толгойны өвчин үүсэх маш олон шалтгаан байдаг ч ихэнхи нь тодорхойгүй байдаг аж. 

Тархи өвчин мэдэрдэггүй

9 Тархи болон ус

Тархины 80% уснаас бүтсэн байдаг. Тархинд зөөлөн, ягаан эс байх бөгөөд энэ эс нь усны тусламжтайгаар үргэлж шинэхэн байдаг байна. Тиймээс хэрвээ таны ам цангаж байвал тархи тань усны дутагдалд орсон гэсэн үг юм. Тархины дундаж хэмжээ нь 1,4 кг байдаг бөгөөд усны дутагдлыг маш ихээр мэдэрдэг байна. Хэрвээ удаан хугацааны турш тархи усны дутагдалд байвал хэвийн ажиллагаа нь алдагдах болно. 

Тархи болон ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()