Хэзээ ч тоолгүй өнгөрөөж болохгүй 12 өвдөлт

Та яагаад гэдгийг нь мэдэхгүй ч таны бүх бие тань хөндүүрлэж, маш их ядарч байна уу? Ийм өвдөлт удаж хүндэрвэл, та ямар ч тамир тэнхээгүй болж ямар нэгэн хүнд өвчний шинж тэмдэг эхэлж байж болзошгүй гэсэн дохио ажээ. Энэ нь яаралтай эрүүл мэнддээ анхаарал тавьж, эмчид хандах цаг болсныг сануулж дохио юм. Ингээд таны биед илэрч болох 12 түгээмэл шинж тэмдгийг танд хэлж өгье. Мэдээний төгсгөлд байгаа цэгүүд дээр дарж өөрийн биеэ шалгаарай. 

Хэзээ ч тоолгүй өнгөрөөж болохгүй 12 өвдөлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх биеийн өвдөлтийн үл тоож болохгүй 12 шинж:

Доорх шинж тэмдгүүд илэрвэл, та яав ч тоохгүй өнгөрч болохгүй бөгөөд яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

  • Таны биеийн энд тэнд таагүй мэдрэмж төрж, 3 сар гаруй хугацаанд зовиурласан бол 
  • Өглөө сэрэхэд бие ядарч сульдан, хүндэрсэн мэдрэмж төрж байвал
  • Шөнө байн байн сэрэх, нойргүйдлийн шинж тэмдгүүд тогтмол илрэх 
  • Зарим хэсгүүдэд бусад хэсгээс илүү хурц өвдөлтүүд үе үе илрэх
  • Байнга толгой өвдөх
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх 
  • Давсагны орчим хөндүүрлэх, бие засах үед хорсох, загатнах таагүй мэдрэмж төрөх 
  • Зарим үнэр болон дуу чимээ, цаг агаарт хэт мэдрэг болж амархан даарах эсвэл халууцах
  • Шалтгаангүй халуурах 
  • Янз бүрийн шинж тэмдгүүд шалтгаангүй илрэх: Үе мөчөөр хавагнах, мэдээгүй болох, халуу оргих гэх мэт 
  • Мартамхай болж, анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох
  • Байнга уцаарлах, ууртай болох 

Бүх биеийн өвдөлтийн үл тоож болохгүй 12 шинж:

Үүнтэй холбоотой буруу мэдээллүүд:

Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа ч мэргэжлийн бус хүний үг, зөвлөгөөнд итгэн тоохгүй өнгөрч болохгүй. Хүний бие ямар ч шалтгаангүй өвддөггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Худал цуурхлууд: 

  • Хүнд өвчин биш зүгээр л тур зуурын таагүй байдал 

Хүний бие мөнхийн чанартай, өөрийгөө бүх өвчнөөс сэргийлж чаддаг төгс бүтэцтэй биш  мах, арьс, эд эрхтнүүдээс бүрдсэн тогтолцоо учир та өөрийгөө төмөр хүн шиг бат бэх гэж бодож болохгүй. 

  • Зөвхөн хөгшин хүмүүс л өвддөг өвчин 

Өвчин гэдэг ямар нэг нас, тодорхой бүлэг хүмүүсийг заналхийлдэггүй. Тиймээс та ямар ч өвчнөөр хэзээ ч өвдөж болох тул өөрийн биеэ хайрлаж, эрүүл амьдралын хэв маягыг сахих хэрэгтэй. 

  • Өвчин тэсвэрлэж болохоор байвал зүгээр 

Хүний бие тэр дундаа дотор цул эрхтнүүд чимээгүй өвдөж байгаад эсвэл хааяа өвдөлт мэдрүүлсэн ч тийм сүртэй биш байвал, эм ууж намдаах эсвэл зүгээр л тоолгүй өнгөрөөчихвөл зүгээр болчихно гэж боддог. Энэ бол маш буруу мэдээлэл учир биеэ анхаарч байх хэрэгтэй. 

Үүнтэй холбоотой буруу мэдээллүүд:

Шинж тэмдгүүд илэрсэн бол юу хийх хэрэгтэй вэ?

Өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ анхаарч, илэрч буй шинж тэмдгүүдээ зөв оношлохын тулд та: 

  • Юун түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Өөрт илэрч байгаа шинж тэмдгээ үнэн зөвөөр нь эмчид хэлж түүний дараа хэрэгтэй шинжилгээнүүдийг өгч мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. 
  • Эмийн эмчилгээг зөвхөн эмчийн заавраар эхлүүлээрэй. Дур мэдэн үрэвслийн эсрэг эм, хүчтэй антибиотик хэрэглэх хэрэггүй. Таны өвчнийг илүү хүндрүүлэх эрсдэлтэй. 
  • Дасгал хөдөлгөөн, массаж зэрэг нь дархлааг сэргээх хамгийн шилдэг аргууд учир байнгын хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Хэрэв хүчний хөдөлгөөн хийх дуртай бол усанд сэлэлтээр, илүү тайван байдлыг эрхэмлэж байгаа бол иог болон бясалгалаар хичээллээрэй. 
  • Бие эдгэрэх хугацаа болон сэтгэл санааны байдал: Хэрэв та үнэхээр хүнд өвчин туссан ч эдгэрэх боломжтой бол сэтгэлээр унаад хэрэггүй. Өөрийгөө байнга зоригжуулж сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэл санаагаар хэт унавал эмчилгээ буруугаар эргэж ч болно. Үүний оронд өөртөө цөг гарган, дуртай зүйлсээ хийж, тэжээвэр нохойтой болсон ч болно. 

Шинж тэмдгүүд илэрсэн бол юу хийх хэрэгтэй вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()