Загасчин гэр бүлийн сонирхолтой хурим

2013-08-09, 21:09
12,987
Ихэнхи хосууд амьдралд тохиох хамгийн аз жаргалтай, үнэтэй цаг мөчүүдийн нэг болох хуримын ёслолдоо бэлдэхийн тулд ихээхэн хөрөнгө, цаг зарцуулдаг билээ. Тэгвэл Аляскийн хосууд энэ бүх зүйл заавал байх албагүй хэмээн үзсэн байна. Кадья арлын хосууд Бускин голын ойролцоо хөтөчөөр ажилладаг байсан бөгөөд жуулчдад загасчлах нарийн арга барилыг зааж өгдөг байжээ. Ингээд нэгэн аялалын үеэр хосууд танилцсан байна.
Загасчин гэр бүлийн сонирхолтой хурим
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүйт бүсгүй мөн  л загасчлалгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй байсан учир хосууд илүү дотно болсон байна. Сүйт бүсгүй болон сүйт хархүү нар хуримын ёслолд бэлтгэж цаг зав үрэхийг хүсээгүй бөгөөд тэднийг холбосон, уулзуулсан эх нутгийнхаа дэргэд амьдралаа холбох нь гол зорилго нь байсан юм.

Ингээд Кэди, Дейк нар ойр дотныхоо хүмүүсийг "Бускин" гол руу дуудаж гэрлэлтээ батлуулжээ.



Гэрлэлтийн үйл ажиллагаанд оролцсон хүн бүр хосуудын энэ өвөрмөц санааг хүндэтгэж голын ус руу орохыг зөвшөөрсөн байна.



Усны урсгалын чимээнд хосууд бие биедээ амлалт өгч, ийнхүү нэг зүрх, нэг тэмүүлэлтэй гэр бүл болсон юм. Үүгээр хуримын ёслол өндөрлөөгүй бөгөөд залуу гэр бүл маань загасчлахыг хүссэн байна.





Гэрчүүд загасчлахад шаардлагатай бүхий л зүйлийг бэлдсэн байсан бөгөөд хамтынн загасчлалд нь амжилт хүсэцгээжээ.



Кэди болон Дейкийн хувьд хурим нь мартагдашгүй дурсамжаар дүүрэн болж өнгөрсөн байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()