Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ?

Шинэ жил гэдэг дэлхийн бүх улсын хүмүүс яс үндэс, гарал үүсэл, буурай хөгжингүйгээр ялгаралгүй тэмдэглэдэг ганц баяр гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэдийгээр бүгд л шинэ оноо угтан баярлаж байгаа боловч энэхүү баярыг тэмдэглэж буй хэлбэр, нэршил гээд улс бүр өөр өөрийн гэсэн онцлогтой билээ. Та бүхэнд улс орон бүрийн шинэ оноо гаргадаг уламжлалын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аргентин

Аргетины оффисын ажилтнууд бүх баримт бичиг, сонин гэх мэт цааснуудаа цонхоороо хаядаг. Үүнээс болоод заримдаа гудамж, машин замыг хучиж,  хөдөлгөөнд саад учруулах нь бий. Энэхүү ёс нь тэдний өмнөх жилийн барцад буюу муу муухайг арилгахаас гадна стресс тайлах үр дүнтэй арга болдог байна.

Аргентин

2 Их Британи

Британичууд шинэ жилд хамгийн түрүүнд айлын босгон дээр гишгэсэн хүн тухайн гэр бүлд аз жаргал бэлэглэдэг гэж үздэг аж. Гэхдээ шаргал юмуу эсвэл үстэй бүсгүйчүүд ингэвэл азгүйтэл авчирдаг гэж итгэдэг байна. Эсрэгээрээ бор, бараан үстэй эмэгтэй юу юунаас илүү жаргал авч ирдэг гэнэ. Үүнээс гадна шинэ жилээр цагаан борз ургамлын доор үнсэлцдэг нь Их Британиас гаралтай.

Их Британи

3 Дани

Даничууд хуучин хэрэггүй болсон эдлэл хэрэгсэл, ялангуяа сав суулгаа гэрийнхээ үүдэнд хагалдаг. Ингэснээр тэд өмнөх жилийн азгүйтлээ арилгана гэж үздэг бөгөөд ихэвлчлэн гэр бүл болон найз нөхдийнхөө хамт энэ зан үйлээ хийдэг ажээ.

Дани

4 Испани

Европын олон оронд шинэ жилээр ямар нэг зүйл хүсээд дараа нь усан үзэм иддэг ёс бий. Энэ нь угтаа бол Испаниас гаралтай бөгөөд улирал нь болоогүй байхад (9-р сард усан үзмийн ургац хураадаг) усан үзэм иддэг хүн баян байдаг гэсэн үзлээс үүдэлтэй юм. 

Испани

5 Итали

Италийн хамгийн алдартай, сонирхолтой уламжлал бол хуучин оны сүүлийн минутад шаардлагагүй зүйлсээ цонхоор хаях уламжлал юм. Италичууд хог хаягдлаас гадна жилийн турш хуримтлагдсан сөрөг бүхнээс салахын тулд ингэдэг ажээ. Тиймээс тэд шинэ жилдээ гэрээ шинэ эд зүйлсээр дүүргэж угтдаг байна.

Итали

6 Канад

Шинэ жилийн өмнөх өдөр Канадад хонхны жингэнээнээр үнсэлцдэг заншил бий. Энэ нь хосуудын романтик харилцааг хадгалахад тусалдаг гэнэ. Мөн Канадын хамгийн том шинэ жилийн уламжлал бол Polar Bear Bathing юм. Шинэ оны эхний өдөр хүмүүс нас, хүйс харгалзалгүйгээр мөстсөн усанд шумбадаг. Хүйтнээс айдаггүй хүн бүхэн хөгжил дэвшил, амжилтанд хүрч, цагаан баавгай адил эрүүл саруул байхын тулд ийнхүү усанд  аж. 

Канад

7 Куба

Кубачууд саванд ус хийж тавиад шинэ он гарахын өмнөхөн цонхоороо асгаж муу муухайг зайлуулдаг. Ингэснээр тэд сөрөг бүхнээс ангижирч, ирэх жилийг гэрэл гэгээтэй, дардан зам угтана хэмээн итгэдэг байна. 

Куба

8 Мексик

Мексикчүүдийн дунд уламжлалт тоглоомын нэг бол пиьната юм. Энэ нь дотроо хөндий тоглоом бөгөөд ихэвчлэн чихэрлэг зүйлээр дүүргэсэн байдаг. Үүнийг нүдээ боогоод цохиж хагалсан хүн бүхэн муу муухайгаас салж, бүтэн жилийн турш азтай байх болно гэж үздэг.

Мексик

9 Филиппин

Филиппинчүүдийн хувьд дугуй хэлбэртэй зүйлс нь эд баялаг, амжилтын бэлгэдэл юм. Тиймээс энэ улсад цоохор өнгөтэй зүйлс нь шинэ жилийн хамгийн тохиромжтой хувцаслалтад тооцогддог.  Мөн баярын ширээн дээрх бүх таваг нь дугуй хэлбэртэй байх ёстой. Үүнээс гадна хүн бүр халаасаа зоосоор дүүргэдэг бөгөөд их зоостой байх тусам шинэ жилдээ санхүүгийн амжилттай байх болно гэдэг итгэдэг аж. 

Филиппин

10 Чили

Шинэ жилийн өмнө Чиличүүд бүх сөрөг энергийг гэрээсээ зайлуулдаг. Тэд ердийн шүүрний тусламжтайгаар үүнийг хийж, гудамж талбай бүрийг шүүрдэж, хэрэгцээгүй бүхнээсээ салдаг байна. Тиймээс энэ улсын иргэдэд шүүр бол сөрөг энергийг арилгах хамгийн тохиромжтой арга юм.

Чили

11 Эквадор

Эквадорын шинэ жилийн гол уламжлал бол хуучин жилийн чихмэл юм. Тэд юугаар ч хамаагүй (цаас, модны үртэс, даавууны хэсгүүд)  хүний ​​хэмжээтэй чихмэл хийж, түүнийгээ хүн шиг харагдуулахын тулд малгай, таяг, гаанс хүртэл хийж өгдөг байна. Эцэст нь бүх муу зүйлсээс салахын тулд чихмэлээ шатаана. Эквадорчууд ийм байдлаар бүх зовлон зүдгүүрээс сална гэж итгэдэг.

Эквадор

12 Эстони

Эстоничууд шинэ жилийн баярыг саунд өнгөрөөх дуртай. Ингэснээр тэд өнгөрсөн жилийн бүхий л зовлон бэрхшээл, гай түйтгэрийг угаан арилгаж, шинэ жилийг цэвэр ариунаар угтдаг байна. Нэмж дурдахад, шинэ жилийн өмнөх өдөр өөрсдөдөө ирэх жилийн амжилт, эд баялагийг дуудахын тулд долоо, ес, арван хоёр удаа хооллож, сайн санаат сүнснүүдэд хишиг хүртээх үүднээс үйрмэг үлдээдэг гэнэ.

Эстони

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()