Хятадууд биднийг хэрхэн тагнадаг вэ?

Эдийн засаг, цэрэг арми, техник технологийн хөгжил дэвшлээрээ дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орнуудын зүг анхаарлаа хандуулахыг чухалчлах болсон. Түүнчлэн АНУ-д гэхэд хятадын 103 тагнуулын ажилтан ажил үүргээ биелүүлдэг болох нь тогтоогждээ. Тэдний ямар зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж буй нь одоогоор тодорхой биш байгаа юм. Тэгвэл хамтдаа тэдний тагнуулчид ажлаа хэрхэн хийдэг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

Хятадууд биднийг хэрхэн тагнадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Хүн долгион"

"Хүн долгион" гэх нэртэй програмчлагдсан тусгай системийг Хятадууд нэг дор олон сая хүний мэдээллийг цуглуулах зорилгоор бүтээсэн аж. Дэлхийн улс орон бүр өнөөдөр интернетээр дамжин, хоорондоо холбогдсон учраас уг систем нь цахим ертөнцийг ашиглан ажиллах боломжтой юм байна. Улс орнуудын болон хувь хүний мэдээллийн нууцлалд чөлөөтэй нэвтрэх бөгөөд ажиллах горимыг нь Хятадын "Intelligence Agency"-ийн ажилчид удирдан явуулдаг ажээ.

"Хүн долгион"

2 "Chen di yu"

"Chen di yu" гэдэг нь "Далайн ёроолоос загас барих" гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн чухал гэсэн ажилгаануудад хамгийн шилдэг бэлтгэгдсэн тагнуулчдыг томилж, уг аргыг ашигладаг байна. Бусад улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого, гаргахаар хэлэлцэж буй шийдвэр, томоохон удирдах албан тушаалтны хувийн мэдээлэл зэргийг амь биеэ золиослон олж мэдэх нь "Chen di yu"-ийн гол утга учир байдаг аж. АНУ-ын нууцыг задруулсан хэмээн Хятадын алдартай тагнуулчид болох Чи Мак (Chi Mak) болон Донфань Чунь (Dongfan Chung) нарыг баривчилж байсан бөгөөд тэд хоёул дээрх аргаар ажилласан тагнуулаад байсан юм.

"Chen di yu"

3 "Корпорацийн тагнуул"

1998 онд АНУ-ын бизнес эрхлэгчдийн зүгээс итгэхэд хамгийн бэрх түншүүд бол Хятад хүмүүс байдаг гэж тодорхойлж байжээ. Энэ нь өнөөдөр бүр ч дордсон гэж хэлж болох бөгөөд АНУ-ыг эдийн засгийн хөгжлөөрөө хятадууд гүйцэх болсны хамгийн том нөлөө нь эдгээр корпорацийн тагнуулуудын ажил үүргээ ягштал сайн гүйцэтгэж байгаатай холбоотой аж. Тэд өнгөцхөн харвал хамтран ажиллахыг хүсч буй бизнесийн түншүүд шиг мэт харагдах ч, цаагуураа Америкын толгой баячууд болон эдийн засгийн бодлогыг тодорхойлж буй томчуудын хувийн мэдээлэлд нэвтэрч, хэрэгтэй мэдээллүүдийг авдаг байна. 

"Корпорацийн тагнуул"

4 "Оюутан солилцооны хөтөлбөр"

Оюутан солилцооны хөтөлбөрийг өнөөдөр улс орон бүр боловсролын системдээ хавсаргаж, гадаад дахь их, дээд сургуулиудаас харилцан туршлага судлах зорилгоор багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байгаа нь нууц биш юм. Тэгвэл энэ боломжийг ашиглан Хятадын засгийн газраас тусгайлан бэлтгэсэн оюутан тагнуулуудыг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулан бусад улс орнуудад болж буй үйл явдлуудтай биечлэн танилцаж, мэдээлэл дамжуулж байх ажил үүргийг даатгадаг гэнэ. 

"Оюутан солилцооны хөтөлбөр"

5 "Сэтгүүлчид"

Дэлхийн өнцөг булан бүрт болж буй чухал үйл явдлуудыг олон нийтэд хүргэх хэцүү бөгөөд чухал ажлыг сэтгүүлчид хийдэг билээ. Харин хятадын сэтгүүлчид сурвалжлага хийхээр очих далимаараа тухайн улсын талаар нэгд нэгэнгүй сайтар судалгаа хийж, засгийн газраас өгсөн үүрэг даалгавраа биелүүлдэг байна. Уг мэргэжлийн ур чадвартай сэтгүүлчдийг хятадын "Xinhua" агентлагт бэлтгэдэг аж. Энэ төрлийн тагнуул хийх чадвар эзэмшсэн анхны төгсөгчийг Чень Ёнлинь (Cheng Yonglin) гэдэг бөгөөд тэрээр 2005 оноос Хятадын алдартай тагнуулуудын нэг болох карьераа эхлүүлж байсан байна.

6 "Дипломатчид"

1987 онд Хятадын дипломат ажилчин АНУ-ын "FBI"-д ажилдаг ажилтнаас нууц мэдээлэл худалдаж авч байсан мэдээлэл байдаг аж. Харин 2011 онд хятадын дипломатч Тун Шениюнь (Tun Sheniyun) оросуудад тэдний хийж байсан "S-300" агаарын бөмбөгдөгч онгоцны тухай мэдээллийг задлаж байсан хэмээн баривчилж байжээ.

"Дипломатчид"

7 "Коллежийн оюутнууд"

Тэд дээр дурдсанчлан оюутан солилцох хөтөлбөрт хамрагдан явдаг бөгөөд 4-5 жилийн хугацаанд суралцаад ирэхдээ тухайн улсын талаар маш их хэмжээний мэдээлэл цуглуулсан байдаг бөгөөд үүнийгээ хятадын засгийн газарт өгдөг байна. Түүгээр зогсохгүй нэг жилийн хугацаанд гэхэд дунджаар 15000 гаруй хятад оюутан АНУ-ыг зорьдог гэсэн судалгаа байдаг аж.

"Коллежийн оюутнууд"

8 "Цахим сүлжээ"

Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын засгийн газрыг хакердах оролдлого хятадуудын зүгээс 700 гаруй удаа хийж байжээ. Уг явдлыг хоёр улсын харилцаанд ноцтой зөрчил үүсгэж буйг АНУ-ын зүгээс онцлон мэдэгдсэн байна. Хятадад хакер хийдэг дэлхийн хэмжээний "Operation Iron Tiger", "Threat Group 3390", Emissary Panda" зэрэг хэд хэдэн байгууллагууд байдаг аж. Тэд хакер хийхдээ тусгай флаш диск болон өөр дээрээ санах ойтой "USB" оролтууд ашигладаг байна.

9 "Зочид буудлын өрөө"

Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг олон зочид буудлууд байх бөгөөд тэдгээр буудлуудын ихэнх нь өрөө болгондоо нууц камертай байдаг ажээ. Хүний эрхийн асуудлыг зөрчиж буй мэт боловч, гадны томоохон албан тушаал эрхэлдэг зочид, гийчдийн өрөөнд гол төлөв камеруудаа байрлуулдаг байна. 2015 онд гэхэд 20 гаруй гадны төлөөлөгчийн авч явсан чухал мэдээллүүдийг хакердан авсан аж. Камераар хянахаас гадна буудлууд дахь залгууруудын тусламжтайгаар зөөврийн компьютер, таблетнуудаас мэдээлэл татаж авдаг аж.

"Зочид буудлын өрөө"

10 Хуурамч арлууд

Хятадын засгийн газраас хойд далайд хуурамч арлуудыг байгуулсан байна. Уг арлуудад мөн мэдээлэл хуулж авах төхөөрөмжүүдийг усны доор суурилуулсан гэж дэлхий нийт таамаглаад байгаа юм. Энэ далайгаар дамжин дэлхийн олон улс орнууд руу хөлөг онгоцууд зорчдог аж. Гэвч уг арлууд байгуулсан явдал нь олон улсын далайн хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()