Зорьсондоо хүрэхийн тулд эрэгтэй хүний дүр эсгэсэн 8 бүсгүй

Дайнд тулалдаж, спортын тэмцээнд оролцож, алдар нэр, ажил мэргэжлийн карьераа босгохын тулд өөрийн хүйснээсээ татгалзаж эр хүний дүрд хувирч байсан маш олон бүсгүйчүүд байдаг аж. Ингээд түүхийн хуудсанд бичигдэн үлдсэн тэдгээр эрэлхэг бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Зорьсондоо хүрэхийн тулд эрэгтэй хүний дүр эсгэсэн 8 бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жанна д’Арк - Францын аврагч

1412-оос 1931 оны хооронд ердөө 19-хөн жил амьдарсан Жанна д’Арк нь зуун жилийн дайны үеэр Францын армийн командлагчдын нэг байсан ба хожим нь Франц улсын үндэсний баатар болсон юм.

Жанна өөрийг нь бурхан "Франц улсыг дайснуудаас нь чөлөөлж энх тайванд хүргэх, тухайн үеийн хаан ширээг залгамжлагч асан Карл VII-д титмийг нь буцаан олгох" үүрэгтэйгээр хорвоо ертөнцөд илгээсэн хэмээн үзэж байсан ба тэрбээр эр хүний хувцас өмсөөд хан хүү дээр очиж өөрийгөө түүнийг хаан суудалдаа эргэн залрах боломжийг олгож ч чадахаар ер бусын хүч чадалтай хэмээн тайлбарласан гэдэг.

Бүсгүйн ярианд итгэсэн ирээдүйн хаан түүнд бүхэл бүтэн цэргийн салаа гарган өгч бүслэгдсэн Орлеаныг аврах үүрэг даалгаврыг өгчээ. Жанна ч тэрхүү үүргийг нь гайхалтай биелүүлж ялалтыг авчирч чадсан ба тэр цагаас хойш түүнийг “Орлеаны бүсгүй” хэмээн нэрлэх болсон юм.

Гэвч 1430 онд хатагтай д’Аркыг хууран мэхлэлт, шашны ёс зүйг урвуулан ашигласан, эр хүн болж жүжиглэсэн гэх мэт хэд хэдэн гэмт хэрэгт буруутган баривчилж буруугаа хүлээн захидал бичихийг шаардсан бөгөөд дараа нь ил галд шатаан хөнөөсөн юм.

Жанна д’Арк - Францын аврагч

2 Каталина Эрасо - Шинэ ертөнцийг эзлэгч

1592 онд төрсөн Каталина Эрасо нь эр зоригт дайчин бүсгүй байсан бөгөөд тэрбээр Испаничууд Америкийг байлдан дагуулах үйл явцад биеэрээ оролцож жинхэнэ цэрэг хүний үүргийг гүйцэтгэж явсан билээ.

Учир нь бүсгүй эрэгтэй хүний дүрд хувирч армид Алонсо Пиас Рамирес де Гусман гэх хуурамч нэрээр бүртгүүлэн алба хаасан юм. 

Эрасо нь зэвсгийн урлагийг гаргууд сайн эзэмшсэн байсан тул томоохон дайн тулаан бүрд алгасалгүй оролцдог байв. Гэвч ээлжит нэгэн тулааны үеэр хүнд шарх авснаар түүний эмэгтэй хүн гэдэг үнэн нь илэрчээ. Түүнээс хойш Каталина Европ руу буцан очиж, пап лам VIII Урбаны итгэлийг хүлээснээр албан ёсоор эрэгтэй хүний хувцас өмсөх эрхтэй болсон гэдэг.

Каталина Эрасо - Шинэ ертөнцийг эзлэгч

3 Маргарет Энн Балкли - Авьяаслаг эмч

1795 оны 11-р сарын 9-нд Хойд Ирландад мэндэлсэн Маргарет нь мэс заслын эмч болохын тулд бүх насаараа Жеймс Бэрри гэх нэртэй эр хүний дүрд тоглож амьдарчээ.

Тэрбээр Эдинбургийн их сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцаж төгсөөд Өмнөд Африкт цэргийн эмчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа олон нээлт хийж, амжилт гаргасны нэг нь анх удаа хийсвэрээр төрүүлэх хагалгаагаар эх, хүүхэд хоёрын амийг аварсан явдал байсан юм.

Мөн Маргаретыг үхсэнээс хойш бараг 100 жилийн дараа мэргэжилтнүүд түүнийг эмэгтэй хүн байсныг батлах бичиг баримтууд, жинхэнэ нэрийнхээ өмнөөс гараар бичсэн хэд хэдэн захидлуудыг нь архиваас олж байжээ. Улмаар алдарт мэс заслын эмч үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байсан талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон аж.

Маргарет Энн Балкли - Авьяаслаг эмч

4 Надежда Дурова - Цэргийн хүн

Надежда Дурова бол Оросын армийн офицер, чадварлаг морин цэрэг байснаас гадна 1812 оны эх орны дайнд эрэлхэгээр тулалдаж явсан баатарлаг бүсгүй юм. Тэрбээр 18 настайдаа нөхөрт гарч хүү төрүүлсэн боловч түүнд гэр бүлийн энгийн амьдрал огтхон ч зориулагдаагүй мэт санагддаг байжээ. 

Улмаар Надежда Дурова эрэгтэй хүний хувцас өмсөж Александр Васильевич Соколов хэмээх нэрийн дор армид элсэж, 1812 оны эх орны дайн болон 1806-1807 оны хооронд болсон дайнд ч тулалдсан юм. Харамсалтай нь, бүсгүй цэрэгт байхдаа өөрийн жинхэнэ нэрийн өмнөөс эцэгтээ захидал илгээсэн нь түүний бүх нууцыг задрахад хүргэжээ. Гэсэн хэдий ч эзэн хаан 1-р Александр бүсгүйд цэргийн албаа үргэлжлүүлэн хаах эрхийг олгож, өөр арми руу шилжүүлэн, нэрийг нь Александр Андреевич Александров болгон өөрчилсөн гэдэг.

Түүнээс хойш Надежда Дурова эрэгтэй хүний хувцас өмсөж, эрэгтэй нэрээрээ бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг зурсан хэвээр байсан ба тэрбээр өөртэй нь эмэгтэй хүнтэй харьцаж буй мэт хандахад ихэд уурлан хилэгнэдэг байжээ.

Надежда Дурова - Цэргийн хүн

5 Рена «Расти» Канокоги - Жүдогийн загалмайлсан эх

Рена Канокоги бол Америкийн алдарт жүдочин билээ. 1950-иад оны үед жүдо бөхөд эмэгтэйчүүдийн төрөл гэж байдаггүй байсан бөгөөд тэрбээр 1959 оны тэмцээнд оролцохын тулд эр хүний дүрд хувирахаар шийджээ. Улмаар Рена үсээ богиносгон тайруулж, цээжээ маш чанга ороож өөрийгөө Расти хэмээх эрэгтэй хүний нэрлэсэн юм.

Хэдийгээр бүсгүй тэмцээний ялалтыг авч чадсан ч дүн гарсны дараа өөрийгөө эмэгтэй гэдгийг илчилж, үнэнээ өчих нь зүйтэй хэмээн үзжээ. Үр дүнд нь тэрбээр аваргын алтан медалиа энгэртээ зүүгээгүй ч жүдо бөхийн түүхэнд шинэчлэл хийж чадсан юм. 

Түүнчлэн 1984 онд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрлийг Олимпын наадамд оруулсан бөгөөд тамирчид Рена Канокогиг одоо хүртэл “Жүдогийн загалмайлсан эх” гэж нэрлэдэг ажээ.

Рена «Расти» Канокоги - Жүдогийн загалмайлсан эх

6 Катрин Швитцер - Спортыг орвонгоор нь өөрчилсөн

Катрин Швитцер бол марафон гүйлтэд гүйсэн анхны эмэгтэй билээ. Тэрбээр 1967 онд холын зайны марафон гүйлтэд К. В. Швитцер гэх саармаг нэрээр бүртгүүлэн оролцсон боловч тэмцээний үеэр эмэгтэй хүн гэдэг нь илэрч зохион байгуулагчдад баригджээ. 

Тэд бүсгүйг албан хүчээр замаас гаргахыг оролдсон боловч Катринтай зэрэгцэн гүйж явсан найз залуу нь түүнийг хамгаалж чадсан юм.

Хэсэг хугацааны дараа бүсгүй: “Би замын дундаас гарах боломжтой байсан ч тэгэхийг хүсээгүй. Яагаад гэвэл миний хувьд эмэгтэй хүн ч гэсэн 40 км урттай марафонд гүйх чадвартай гэдгийг батлах нь үнэхээр чухал байсан” гэж хэлж байжээ. Улмаар тэр явдлаас хойш 5 жилийн дараа буюу 1972 онд эмэгтэйчүүдэд марафонд гүйх эрхийг албан ёсоор олгосон юм.

Катрин Швитцер - Спортыг орвонгоор нь өөрчилсөн

7 Алла Пугачева

Алла Пугачева нь “Дуулж буй бүсгүй” (1979) кинонд зориулж хэд хэдэн ая бичсэнээс гадна тэрхүү киноны нэрээр нэрлэгдсэн алдарт дууны хөгжмийн зохиол дээр ч ажиллаж байсан юм. Гэвч тухайн үед кино студи болон зурагтын сувгуудад ЗХУ-ын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүд л ажиллах эрхтэй байсан тул Аллаг албан ёсны хөгжмийн зохиолч хэмээн тодотгох ямар ч боломжгүй байжээ. Ингэж л Борис Горбонос хэмээх Люберцэд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй залуу хөгжмийн зохиолч төрсөн гэдэг. 

Улмаар “Мосфильм” кино студийн ажилчид нууцлагдмал, авьяас билэг нь ундарсан залуугийн хувийн амьдралыг судалж үзэхээр шийдэхэд тэдэнд төгөлдөр хуурын ард сууж буй хиймэл үстэй, сахал наасан, эрэгтэй хувцастай Алла Пугачевагийн зураг ирсэн гэдэг.

Алла Пугачева

8 Жоан Роулинг - Харри Поттерийн "эх"

Хүн бүрийн ширээний ном болж чадсан “Харри Поттер” зохиол бол Жоан Роулинг хэмээх бүсгүйн роман боловч "Bloomsbury"-ийн зүгээс номын хавтас дээр эмэгтэй зохиолчийн нэрийг бүтнээр нь бичвэл эрэгтэй хүүхдүүд тухайн номыг сонирхож унших магадлал буурна хэмээн үзэж зөвхөн овгийг нь бичихээр шийдэж байжээ. Мөн хоёр дахь овог буюу К үсгээ Жоан өөрийн эмээ Кэтлиний нэрийг бэлгэдэж сонгосон гэнэ. Ингэж л Ж. К. Роулинг төрсөн юм даа.

Жоан Роулинг 2013 онд “Хөхөөн дуу” хэмээх цоо шинэ адал явдалт романаа мөн л эрэгтэй хүний нэрээр гаргаж байсан. Гэхдээ тэрбээр Роберт Гэлбрейт гэх нэрийг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа “Эрэгтэй хүний нэр олон нийтийн анхаарлыг илүү их татдаг тул номын борлуулалтын хувь өсөх магадлалтай байдаг. Мөн өөрийн жинхэнэ нэрээр хаяглагдаагүй бүтээлийнхээ талаарх шүүмж сэтгэгдлийг хөндлөнгийн хүний нүдээр уншиж, сонсохыг хүссэн” гэж хэлж байжээ.

Харамсалтай нь тус ном хэвлэлтээс гараад гуравхан сарын дараа л түүний нууц задарсан юм.

Жоан Роулинг - Харри Поттерийн "эх"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()