Цасан шуурган дунд доллар шатааж амьд гарсан нь

2012-01-25, 07:59
19,128

Туршлагатай уулчин Ким Ен Чун нь өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд өндөр уулын оргил дээрхи цасан шуурган дунд ганцаараа 2 өдрийг өнгөрүүлжээ. Такома-гийн тэтгэврийн хөгшин тэрээр саяхан 66 нас хүрчээ. АНУ-ын Вашингтон мужийн Маунт Рейнт-ийн дархан цаазат газраар хийсэн өвлийн уулчдын аялалын үеэр тэрээр шуурганд цохигдож, унахдаа аялалын бусад гишүүдээс төөрсөн байна. Тэд Ким Ен Чун  -ыг өөрсдөө хайж олох боломжгүй байсан тул аврах багийнхныг дууджээ. Нар холдсон улиралд, жаварт ойр, өндөр уулын хаа нэгтээ хоёр хоногийг ганцаар өнгөрүүлэхдээ Ким Ен Чун нь даарахгүйгээс гадна, хөлдөж үхэхгүйн тулд хуурай навч, хог шатааж байсан бөгөөд сүүлрүүгээ өөрийн оймс, биедээ авч явсан бүх долларын тэмдэгтээ шатаасан байна.

Цасан шуурган дунд доллар шатааж амьд гарсан нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


0 www.caak.mn (7 фото)

0 www.caak.mn (7 фото)
Энэ эрэгтэй Вьетнамын дайны үед Өмнөд Солонгосын армид хүчин зүтгэж байжээ. Түүнийг амьд үлдэхэд цэргийн бэлтгэл нь их тус болсон гэж тэр өөрөө хэлсэн байна. Тэрээр дулаацахыг тулд маш их хөдөлж байсан бөгөөд шөнийн цагаар салхинаас нөмөрлөхийн тулд мод бараадан хоноглож байснаас гадна эхнэрийнхээ талаар бодож, саунд орж байгаагаар өөрийгөө төсөөлж байсан нь амьд үлдэхэд нь их нэмэр болсон гэжээ.


0 www.caak.mn (7 фото)

Аврагчид аялагч эрийг цасан шуурга эхэлснээс хойш буюу алга болсноос нь хойш 2 өдрийн дараа олоход Ким Ен Чуны биеийн байдал нь эмнэлгийн тусламж шаардлагагүй, хэвийн байжээ. Цаг агаарын байдал хүнд байсан тул аврагчид алдагдсан эрийг олохын тулд 9 цагийн турш хайгуулж хийсэн байна. Ким Ен Чун аврагдсан даруйдаа өөрийг нь доош бууж аварсан хүмүүст хайраа илчлэн, талархлын үг урсгажээ. Аврах багийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ли Тейлор нь аврах ажиллагаа дууссаны дараагаар Ким Ен Чун-ыг өөрийн туршлагынхаа ачаар аврагдсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр нөхцөл байдлын хүнд бэрхийг болон болзошгүй аюулыг урдчилан тооцоолж, сэтгэлээ хямраагаагүй учраас ийм хүнд нөхцөл байдалд амьд үлдэж чадчээ.


0 www.caak.mn (7 фото)

Уулчин эрийн ар гэрийнхэн нь сайнаар төгссөн энэхүү явдалд аврах багийнхан болон бурханы өмнө талархаад барахгүй байгаа ажээ.


0 www.caak.mn (7 фото)

0 www.caak.mn (7 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()