Лусын охин хайраа олжээ

2013-07-11, 01:47
23,009
“Загасчин загасчинаа холоос хардаг” хэмээх ардын мэргэн үг Лусын охин Мелисса Дон, Антонио Падилья нарын хайрын түүхэнд ихэд тохирох ажээ. Тэд хоёул наранд гялалзах сүүлээ өргөн далайн амьтадад хувирдаг байна.
Лусын охин хайраа олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лусын охин Мелисса нэрээрээ алдартай 31 настай тэрээр усны шоуны үеэр тоглолт үзүүлж, мэргэжлийн лусын охины ажил хийдэг ажээ. Тэрээр усан дор 5 минут амьсгалаа түгжих, түүнчлэн үлгэрийн, дур булаам гоёмсог хувцаснуудынхаа тусламжтайгаар жинхэнэ усны амьтан шиг харагддаг байна.

www.caak.mn

Одоо Мелисса мэргэжлийн луст дурласан гэдгээ бүх хүмүүсийн сонорт хүргэхийг хүсч байгаа ажээ. 33 настай Антонио мөн адил сүүлтэй бөгөөд усны шоунд оролцдог юм. “Түүнийг харсан анхны өдрөөс л бидний хооронд ямар нэгэн холбоо байгааг би мэдэрсэн. Орландод болсон “Далайн ертөнц” шоуны бүх тоглогчдоос ойр дотно харьцахыг хүссэн ганц хүн бол тэр байсан “- хэмээн дурласан лусын охин маань Huffington Post-т өгсөн ярилцлагандаа хэлжээ.

www.caak.mn

www.caak.mn

Тэд бүүр 2009 онд “Далайн ертөнц”-д хоёул жүжигчинээр ажиллаж байхдаа танилцсан байна. Мелисса аквариумд далайн нөхцөлийг бий болгон өөрийнхөө биеийг байнга чийрэгжүүлдэг байжээ. “Би хайрын тухай огтын ч боддоггүй, бизнест хүчээ үзэх зорилготой байсан. Тэр ч бүү хэл түүнийг надад таалагддаг гэж өөрөө хэлэхийг ч хүсч байгаагүй” -гэж Мелисса ярьжээ.

www.caak.mn

“Цайвар үст лусын охинд шууд л анхаарлаа хандуулсан, гэвч ойртохоосоо айж байсан. Арай хийж нэг юм учраад, энэ тухайгаа хэнд ч ярилгүй удсан. Яагаад гэвэл дөнгөж эхэлж буй өөрсдийн хамтын амьдралын түүхээ лусын шоу болгохыг хүсээгүй.”- гэж сүйт залуу Падилья ярьжээ.

www.caak.mn

Тэдний хайр үерхэлээр эхэлжээ. Тэрээр бүсгүйд 60 кг жинтэй маш хүнд сүүлийг өмсөхөд тусалсан байна. Дараа нь тэр усны амьтаны дүрд өөрийгөө туршиж үзэхийг хүсчээ. Сүүлийн хэдэн жил лусын охин Мелисса бяцхан бизнес эрхэлж байгаа бөгөөд энэхүү эзэнт гүрэнд найз залуу Падилья нь ихэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тэрээр далайн дээрэмчины хувцастай хөтлөгч хийж, тоглолтонд хэрэглэгддэг хийтэй том савыг зөөдөг автобус барихын хажуугаар хайрт бүсгүйгээ дэмждэг ажээ.

www.caak.mn

“Тэр миний хажууд байгаа учир би маш жаргалтай байна. Гэхдээ та нарт гэхэд бид хараахан галзуурчихаагүй. Бид телевиз үзэхдээ сүүлгүй байдаг.”- гэж Мелисса хошигнон хэлжээ. Тэд одоогоор хамтын ирээдүйгээр биш, энэ бүхэн дуусна гэж бодохыг хүсэлгүй, зүгээр л бие биеэнээ хайрлан жаргаж байгаа ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()